Налайх дүүргийн I хорооны нутаг дэвсгэр болох Тэрэлжийн Туул голын гүүр хэмээх газарт “Туул голын усанд нэг хүний цогцос хөвж байна” гэсэн дуудлага зургаадугаар сарын 18-ны 10:28 цагт Онцгой байдлын газарт иржээ.
Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид 14 км замыг туулан 11:28 цагт очиж, голд хөвж байсан цогцсыг 5 минут ажиллан гаргаж, Налайх дүүргийн цагдаагийн хэлтэст шилжүүлэн өгсөн байна. Эндсэн иргэн Налайх дүүргийн харьяат, 62 настай эрэгтэй хүн байжээ.