- Б.Эрдэнэбаяр Улаанбаатар их дуулгаас хүрэл медаль хүртлээ
- Улаанбаатар их дуулгаас монголын шигшээ багийн гурав дахь медаль энэ байв
- -81 кг жинд Г.Болор-Очир 5-р байр эзлэв
Жүдо бөхийн дэлхийн цуврал тэмцээн "Улаанбаатар 2023" их дуулгын хоёр дахь өдрийн медалийн барилдаанууд Мөсөн өргөөд боллоо.
Тэмцээний хоёр дахь өдөр Монголын шигшээ багийн 16 тамирчин зодоглосноос хоёр нь медалийн төлөө шалгаран үлдэв. Тодруулбал эрэгтэйчүүдийн -73 кг жинд Батзаяагийн Эрдэнэбаяр хүрэл медалийн төлөө Тажикистаны Бехрузи Хожазодаг яллаа. Тэрээр сүүлийн 30 секундэд вазари үнэлгээ авсан бөгөөд өрсөлдөгч нь босоогоо хөлд хүрч алдаа гаргаснаар тэмцээнээ дуусгалаа.
Тэрээр хэсгийн аваргын төлөө Оросын бөхөд ялагдсан ч дагахад Азербайжаны тамирчныг ялж хүрэл медалийн төлөө барилдах эрхтэй болсон юм.
- Ё.Басхүү хоёр дахь удаа их дуулгад түрүүллээ
- Б.Эрхэмбаяр Улаанбаатарын их дуулгаас хүрэл медаль хүртлээ
- Улаанбаатарын их дуулгад Монголын 54 жүдоч зодоглоно
Б.Эрдэнэбаяр энэ оны Тбилисигийн их дуулгад түрүүлээд байсан бөгөөд ийнхүү их дуулгаас хоёр дахь медалиа авлаа.
-73 кг жинд барилдсан Л.Энхдөл, О.Уранбаяр, А.Өсөхжаргал нар тэмцээнээ эрт өндөрлүүлсэн. Тус жинд Японы Кэн Оёоши Оросын Данийл Лаврентев-ийг финалд илүүрхэж түрүүлсэн бол Аюуб Хажалиев хүрэл медаль хүртсэн юм.
Энэ өдөр эрэгтэйчүүдийн -81 кг жинд Гэрэлтуяагийн Болор-Очир хүрэл медалийн төлөө барилдсан ч Казахстаны тамирчинд ялагдсанаар 5-р байр эзэллээ. Тэрээр хэсгээ толгойлон хагас шигшээд шалгарсан Өмнөд Солонгосын тамирчинд ялагдсанаар хүрлийн төлөө барилдахаар болсон юм.
Ийнхүү Монголын шигшээ баг одоогоор 1 алт, 2 хүрэл медаль хүртэж гурван тамирчин 5, гурван тамирчин 7-р байр эзэлсэн амжилттай 44 орноос 4-т бичигдэж байна.
Гэрэл зурагчин Г.Өнөболдийн дуранд буусан их дуулгын хоёр дахь өдрийн торгон агшнууд: