Монголчууд эх орныхоо хөрсөнд ургасан хүнсний ногоог илүүтэй хэрэглэх болсон. Тэр дундаа зун, намрын дэлгэр цагт айл өрх бүр импортын хүнсний ногоог огт хэрэглэдэггүй. Тийн сонголт хийхдээ бид эрүүл хүнс хэрэглэж байна гэж боддог байсан нь үгүй аж.
ЭМШУИС, Монголын хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгүүдийн нэгдсэн холбоо хамтарч ДЭМБ-ын дэмжлэгтэйгээр өнгөрсөн онд Монголд тарьж, ургуулсан жимс, хүнсний ногоонд агуулагдах хорт бодисын судалгаа хийхэд таагүй үр дүн гарчээ.
“Судалгаагаар Сэлэнгэ аймгаас ирсэн ногооны 55 гаруй хувь, Төв аймгийн зарим сумын ногооны 34, Өмнөговиос Улаанбаатарт авчран худалдаж байсан өргөст хэмх, улаан лоолийн 33 хувь, нийслэлийн Баянзүрх дүүрэгт тарьсан өргөст хэмх, улаан лоолийн 40 хувь нь пестицидийн үлдэцтэй гарчээ.
Монголын газар нутаг бүрт тарьж, ургуулсан хүнсний ногооноос дээж авч хийсэн шинжилгээгээр монгол ногооны 40 хувь, импортын ногооны 80 хувь нь химийн бодист хордсоныг тогтоосон байна. Тэд ийм судалгааг 2010 онд хийхэд монгол ногооны 20 хувьд химийн хортой бодис агуулагдаж байсан бол гурван жилийн дараа энэ үзүүлэлт хоёр дахин нэмэгдэн сэтгэл сэрдхийлгэж байна. Жимс, хүнсний ногоонд пестицид хэмээх химийн онцгой хордуулагч бодис илэрчээ.

Булган, Ховд аймгийн ногоонд мөн дээрх бодис зөвшөөрөгдсөн хэмжээнээс их байв. Харин Хятад ногооны 80 хувь нь пестицидийн үлдэцтэй байсан. Пестицидээр хордсон хүнс нь хорт хавдар, генийн өөрчлөлт, чихрийн шижин зэрэг өвчин үүсэх нөхцөл болдог” гэж ЭМШУИС-ийн багш Г.Эрдэнэчимэг ярилаа.
Пестицид нь ургамлыг өвчин, хортон шавьж, мэрэгч, авгалдайнаас сэргийлэхэд хэрэглэдэг химийн бодис аж. Үүнийг ногоочид зөвшөөрөгдсөн хэмжээнээс хэтрүүлэн хэрэглэснээс тарьсан ногоогоо хоол биш, хор болгож байна.
Энэ хордуулагч нь төв мэдрэлийн тогтолцооны үйл ажиллагааг хямруулж, дотоод шүүрлийн булчирхай, цус төлжүүлэх эрхтэн, зүрх судасны тогтолцоо, элэг бөөрөнд муугаар нөлөөлдөг. Мөн бэлгийн эсийг хордуулах, ургийн гаж хөгжил, хүний хромосом, генд нөлөөлөх онцгой аюултайг ДЭМБ-аас анхааруулсан байдаг аж.
Монголчууд ногооноос гарах уу?
Эрүүл хүнсний ногоо хэрэглэх баталгаагүй болсон одоо үед хэрхэх вэ? ЭМШУИС, тус холбооныхон ҮХААЯ-тай хамтарч энэ чиглэлээр тодорхой бодлого хэрэгжүүлэхээр болжээ. Нэгдүгээрт, хүнсний ногоог гарал үүслийн бичигтэй болгохоор болжээ. Энэ тухай ҮХАА-н сайдын журам батлагдсан ч хэрэгжихгүй байгааг ажил болгох гэнэ.
Удахгүй хаврын тариалалт эхэлнэ. Энэ жилээс уг хорт бодисыг ном журмын дагуу хэрэглэх тухай ногоочидтой гэрээ байгуулж, ногоочдыг мэдээллээр хангана. Намар ногооноос нь дээж авч шинжилгээ хийгээд, үр дүнг нь олон нийтэд мэдээлнэ” гэж тус холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Д.Чулуунбаатар ярив.
Хүмүүсийн өргөн хэрэглэдэг төмс, лууван, байцаа, манжин, улаан лооль болон гадил, алимнаас дээж авч энэ судалгааг хийсэн байна.
Монголд хүнсний аюулгүй байдлын асуудал үндэсний аюулгүй байдалд аюул учруулах хэмжээнд хүрснийг энэ мэдээлэл нотлов. Энэ асуудалд Засгийн газар, ҮХААЯ, ЭМЯ онцгой анхаарал тавьж, ногоочдыг мэдээллээр ханган хариуцлагатай ажиллах цаг болжээ.