Ватикан дахь цэцэрлэгт хүрээлэнд монгол гэр байдаг. Энэ гэрт Ромын Пап Францис амьдрах болсон талаар мэдэгсэнийг католик шашинтнуудад зориулсан “The tablet” сэтгүүл мэдээлжээ.
Тэрбээр өнгөрсөн жил Ромын папаар сонгогдсноосоо хойш Гэгээн Мартагийн ордонд амьдарч байгаа. Харин энэ сарын 19-нөөс хойш Ариун долоо хоног дууссаны дараа монгол гэр рүү нүүх юм.
Түүний энэ үйлдэл ядуу хүмүүст өглөг буянаа хайрлан, энгийн амьдралаар амьдрах номлолтой холбоотой аж.
Тус гэрийг Монголд амьдардаг “Консолта” номлолын гэлэнмаа нар бүтээжээ. Тус гэрийг хийхэд зэгс, хулс, олсны ургамал ашигласнаараа онцлогтой юм.
Ромын папын хэвлэлийн нарийн бичгийн дарга, “Энэ гэр цаг агаарын ямар ч нөхцөлд бүрэн тэсвэртэй, ийм гэрт Монголчууд эртнээс гэр бүлээрээ амьдарсаар ирсэн” гэжээ.
Гэхдээ тэрээр Пап төлөөлөгч, дипломатууд болон бусад зочдыг урьдынх шигээ Ватикан дахь ордондоо хүлээн авна гэж нэмж хэлжээ.