Биатлоны төрөлд өрсөлдсөн Беларусийн тамирчин Дарья Домрачева 12.5 км-ийн бөөн гараатай тэмцээнд түрүүлж Сочигийн олимпоос гурав дахь алтан медалиа хүртэж байна.
Домрачева өмнө мөн биатлоны төрлийн 10 км, 15 км-ийн тэмцээнд хоёр алтан медаль хүртсэн юм. Харин удаах байрт Чехийн тамирчин Габриэлиа Соукалова болон Норвегийн Тирил Эчхофф нар шалгарсан.
Тэрбээр нэг олимпоос нэг төрөлд гурван алтан медаль хүртсэн биатлоны анхны тамирчин болж дэлхийн дээд амжилт тогтоолоо.
Беларусс улс түүнд “Улсын баатар” цол олгохоор болжээ.
Олимпийн гурван удаагийн аварга Беларусийн биатлонч Дарья Домрачева “Үнэндээ улсын баатар болно гэж хэзээ ч төсөөлж байсангүй. Гэхдээ энэ бол миний хувьд нэр төрийн хэрэг юм. Гэхдээ олимпийн медаль авсан, улсын аварга болсон ч гэсэн би энгийн Дарья Домрачева хэвээрээ үлдэх болно” гэж сэтгүүлчдэд ярьжээ.