ШӨХТГ-аас мэдээлэл хийж, зохиомлоор шатахууны хомсдол үүсгэсэн шатахуун түгээх станцуудад хариуцлага тооцохоо мэдэгдлээ.
ШӨХТГ-ын дарга Б.Лхагва, Улс орон даяар шатахууны хомсдол үүсэж, зарим ШТС-ууд үнэ нэмсэн байна. ШӨХТГ-аас 2017 оны дөрөвдүгээр сард шатахуун импортлогч аж ахуйн нэгжүүдийн төлөөлөлтэй уулзаж, тэдний санал хүсэлтийг сонсож, хууль тогтоомжийн хүрээнд хэрхэн ажиллах зөвлөмжийг өгсөн.
Бид зөвлөмж гаргасаар байтал нефть импортлогчид хоёр удаа үнэ нэмсэн. Төр хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл оролцсон хамтарсан зөвлөл өнөөдрийн хангамж, үнийн нэмэгдэлтэй холбоотой асуудлаар ажиллаж байхад хомсдол үүсгэж, үнэ тарифтай холбоотой өөрчлөлт оруулах боломжгүй гэж үзэж байна.
Өнгөрсөн жил Петро стар, Магнай трейд, Шунхлай компаниуд мөн үнэ тарифдаа өөрчлөлт оруулж байсан. Нэгдүгээр сарын 9-ний өдөр Петро стар, Магнай трейд, Шунхлай компани бас хомсдол үүсгэж, үнэ тарифаа нэмсэн. Иймд удаа дараалан хууль зөрчсөн компаниудын эрхийг цуцлах саналаа УУХҮЯ-д хүргүүлсэн.
Магнай трейд, Содмонгол, Тэс петролиум компанид манай ажлын хэсэг гараад ажиллаж байна. Хомсдол үүсгэх, засвартай гэх шалтгаанаар жижиглэнгийн борлуулалтдаа хязгаарлалт тавьсан нь Өрсөлдөөний тухай хуулийг зөрчсөн.
АМГТХЭГ, Нефть импортлогчдын холбооноос гаргасан мэдээгээр улсын хэмжээнд шатахууны 41 хоногийн нөөцтэй байна. Ийм байхад шатахууныг хязгаарлах боломжгүй гэв.