АНУ-ын хувьцааны зах зээлийн мэргэжилтнүүд Англи-Австралийн хамтарсан уул уурхайн компани болох Рио Тинтод шалгалт хийж хуучин удирдлагууд нь 2011 онд Мозамбикийн нүүрсний үнийг хэт хөөрөгдөлд оруулж 3.7 тэрбум доллараар авч гурван жилийн дараа 50 сая доллар болгон зарсан бөгөөд энэ дундаас мөнгө хувьдаа завшсан гэжээ.
Албаниз, Эллиотт нар “Үнэт цаасны тухай хуулийн дотоод хяналтын заалт, мэдээллэх, хувьдаа мөнгө завшихгүй байх гэсэн заалтуудыг зөрчсөн гэж ял авахаар болоод байгаа юм.
АНУ-ын Үнэт цаас худалдааны газраас Рио Тинтогийн ерөнхий захирал асан Том Албаниз болон санхүү хариуцсан захирал асан Гай Эллиотт нарыг нягтлан бодох бүртгэлийн стандарт болон активыг үнэн зөвөөр үнэлэх компанийн бодлогыг дагаж мөрдөөгүй гэх шалтгаанаар Мягмар гаригт Манхаттаны холбооны шүүхэд гомдол гаргасан байна.
Нүүрсний үнийн огцом уналтаас болж төслийн явц хүндхэн байдалд орсноос үүдэн хуучин захирлууд компанийн хөгжилд сөргөөр нөлөөлөх энэхүү хэргийг Рио-гийн ерөнхий зөвлөл, аудитын хороо, хараат бус аудиторууд болон хөрөнгө оруулагчдаас нуун далдалж байсан хэмээн Үнэт цаас худалдааны газар хэллээ.
“Хуучин удирдлагууд амжилтгүй болсон хэлэлцээрээ ил болгохын оронд хөрөнгө оруулагчдын зардлаар өөрсдийгөө аврахыг илүүд үзэн үнэнийг нуусан” хэмээн эрсдэлийн хяналтын албаны захирал Стивен Перкин мэдэгдэлдээ дурджээ.
“Тэдний хууль бусаар олж авсан компанийн хувьцааг эргүүлэн авч Албаниз, Эллиотт нарыг албан тушаалаас нь халахыг бусад удирдлагууд хүсэж байна” хэмээн Үнэт цаас худалдааны газар хэлсэн байна.
“Рио Тинтогийн хуучин захирлууд үнэнийг ил болгох үүргээ үл тоон ерөнхий зөвлөл, аудитын хороо болон хөрөнгө оруулагчдаас 2 тэрбум долларын ашиггүй зарцуулалтыг хамтдаа нуухаар шийдсэнд бид сэтгэл дундуур байна” гэж үнэт цаасны хорооны дарга байсан Стефани Авакиан хэлэв.

Албаниз болон Эллиотт нар тэдэнд оноосон ялын эсрэг арга хэмжээ авна гэдгээ мэдэгдээд байна. Мөн Америкийн иргэн Албаниз “биднийг яллах нь шударга бус, шүүхэд хэлсэн мэдээлэл үндэслэлгүй” хэмээн хэлжээ.
Эллиоттын төлөөлөгч “огт үндэслэлгүй зүйлээр тэдэнд хүчээр ял оноох гэж байна” гэсэн аж.
Рио Тинтогийн зүгээс “Хэрэв Үнэт цаас худалдааны газрын гаргасан гомдлыг шүүх хянаж үзээд худал мэдээлэл байсан нь тогтоогдвол гаргасан гомдлыг нь буцаах болно” гэсэн байна.
Эх сурвалж: Brisbanetimes
Э.Хонгорзул