Улсын хэмжээнд 2017 оны эхний дөрөвдүгээр сарын байдлаар Хөдөлгөөний аюулгүй байдал ашиглалтын журмын эсрэг гэмт хэргийн улмаас 18 хүүхдийн амь нас хохирч, 46 хүүхэд хүнд хүндэвтэр гэмтжээ.
Үүнийг оны өмнөх мөн үетэй харьцуулахад амь нас хохирсон хүүхэд 50 хувиар өсч, гэмтсэн хүүхэд 16.4 хувиар буурсан байна.
Зам тээврийн ослын улмаас амь нас нь хохирсон хүүхдийн,
- 16 буюу 88.9 хувь нь эцэг эх асран хамгаалагч нарынхаа хараа хяналтад хамт явж байхдаа буюу тээврийн хэрэгслээр зорчиж явах үедээ
- орон нутгийн замд, гэмтсэн хүүхдийн 50.0 хувь нь харгалзах хүнгүй ганцаараа,
- 9.7 хувь нь насанд хүрээгүй найз, ах, эгч дүү нартайгаа хөдөлгөөнд оролцож байхдаа осолд өртсөн аж.
Урин дулааны улиралд хүүхдүүд унадаг дугуй, ролик, скүтерээр замын хөдөлгөөнд оролцохоос гадна хараа хяналтгүй замын хөдөлгөөнд оролцох, тээврийн хэрэгслээр зорчихдоо авто машины цонхоор толгой гараа гаргах, зогсож явах зэрэг томчууд бидний хайхрамжгүй байдлаас шалтгаалан амь нас эрүүл мэндээрээ хохирох тохиолдол гарсаар байна.
Иймд эцэг эхчүүд хүүхдүүддээ тавих анхаарал хяналтаа сайжруулахыг Замын цагдаагийн албанаас анхаарууллаа.