Монголбанк саяхан твиттер хуудсаараа Төв банкны хараат бус байдлыг хуулиар баталгаажуулахыг юу гэж бодож байгаа талаар санал асуулга явуулжээ. Санал асуулгад оролцогсдын дийлэнх олонхи нь “Төв банк хараат бус байх нь маш чухал” гэж хариулсан байв.
Мөнгө хэвлэх эрхийг ийнхүү улстөрөөс салгах нь зүйтэй гэдгийг санал асуулгад оролцогсод дэмжиж буй нь сайн хэрэг.
Учир нь улс орны мөнгөний бодлогыг улстөр, популист амлалттай хольж хутгах нь сайн үр дүнд хүргэдэггүй гэдгийг дэлхийн нийт түүхэн сургамжаасаа ойлгосон байдаг. Төв банк хараат бус байснаар улстөрийн амлалт биелүүлэхийн тулд мөнгийг дураар хэвлэн үнэ цэнийг нь алдагдуулж байсан улс орнуудын алдааг давтахгүй байх боломжтой болно гэсэн үг.
Төв банк улстөрөөс хараат бус байх нь яагаад чухал вэ?
Өнөөдөр дэлхийн ихэнх улс орнуудад төв банк нь улстөрөөс хараат бусаар үйл ажиллагаа явуулдаг мэргэжлийн байгууллага байх ёстой гэдэг үзэл тогтжээ. Эдийн засгийн хөгжлөөрөө тэргүүлэгч Америк, Япон, Европын орнуудад энэхүү зарчим хатуу үйлчилдэг. Харин манай төв банкны хувьд, 1990-ээд оны шинэчлэлийн дараа төв банкийг засгийн газраас салгаж, хараат бус Төв банкийг байгуулахыг зорьсон нь бусад улс орнуудын туршлагад үндэслэн урагш харж, хөгжлийн замыг шат ахиулж товчилсон алхам байв. Гэхдээ Төв банкны тухай хуулинд “Төв банк засгийн газраас хараат бус байна” гэсэн ганцхан өгүүлбэр л бий. Харамсалтай нь “яаж, хэрхэн” г.м. нарийн зохицуулалт байхгүй нь сул тал болдог.
Уул нь төв банкнаас хэрэгжиж буй бодлогын шийдвэр нь улстөртэй холбоогүй мэргэжлийн байснаар урт хугацаанд инфляци тогтвортой байх нэг гол нөхцөл бүрддэг байна. Төв банкны хараат бус байдал нь өндөр улс орнуудад үнийн түвшний өсөлт нам, тогтвортой байдгийг харуулсан судалгаа олон бий. Тухайлбал, 80-90 ээд оны хөгжсөн орнуудын төв банкуудын хараат бус байдал ба инфляцийн түвшнийг харьцуулж үзэхэд, Швейцарь болон Герман г.м. хараат бус байдал нь өндөр улс орнуудад үнийн түвшний өсөлт тогтвортой, нам дор байсан нь харагддаг. Харин Испани, Шинэ Зеланд г.м. төв банкны хараат бус байдлын түвшин харьцангуй доогуур орнуудад өндөр инфляцитай байжээ:
Зураг 1: Төв банкны хараат бусын индекс өндөр орнуудад дундаж инфляци бага байна
Түүх сөхвөл улстөрчдийн заавар, чиглэлээр мөнгөний бодлого хэрэгжүүлдэг төв банкууд саяхныг хүртэл маш олон байсан. Тухайлбал, 1980 он гэхэд дэлхийд ердөө 20 орчим улсад л төв банкны хараат бус байдлыг хуулиар баталгаажуулж өгсөн байдаг. Английн төв банк гэхэд 1997 онд, Японы төв банк 1998 онд л сая нэг засгийн газраасаа үйл ажиллагааны хувьд хараат бус болжээ.
Төв банкууд анх засгийн газрын нэг агентлаг байсан тул сангийн сайдын даалгавраар мөнгө хэвлэх үзэгдэл хэвийн үзэгдэл байв. Гэхдээ энэ нь мөнгө хэвлэж засгийн газарт их хэмжээний зээл олгох, улмаар үнийн тогтворгүй байдал алдагдаж эдийн засгаа хямралд хүргэх г.м. том эрсдэлүүдийг үүсгэж байлаа. Тухайлбал, 1980-90 ээд оны Латин Америкийн орнуудад төсвийн үрэлгэн бодлогыг төв банк нь санхүүжүүлээд эцэст нь эдийн засаг нь хямарсан тохиолдол олон бий. Тухайн үед Перу, Чили г.м. орнуудын инфляци бусад Латин Америкийн орнуудаас бага байсан нь төв банкны хараат бус байдал өндөр байсантай нь холбоотой гэж үздэг.
Зураг 2: Төв банкны хараат бусын индекс өндөр орнуудад дундаж инфляци бага байна
Монголбанкны хараат бус байдал сул байна.
Монголын хувьд, улстөрийн сонгуулийн өмнө төв банкны хэвлэсэн мөнгийг засгийн газар нь иргэдийнхээ саналыг худалдаж авах гээд тарааж байсан тохиолдол гарч байв. Магадгүй “Монголбанк засгийн газрын кассын машин шиг ажиллалаа” гэдэг шүүмжлэлийг та ч бас хаа нэгтээ дуулсан л байх. Иймд, төв банкны хараат бус байдлыг баталгаажуулах зорилгоор Төв банкны тухай хуулинд нэмэлт, өөрчлөлт оруулахаар хуулийн төслийг боловсруулаад буй. Энэхүү хуулийн төслийн хэрэгцээ шаардлагын талаарх тандан судалгаанд дараах зүйлийг онцолжээ:
“Монголбанкны үйл ажиллагааны зорилт алдагдаж, улс төр, засгийн газраас удирдлага, шийдвэр, санхүүгийн харилцааны хувьд хараат байх эрсдэл үүсээд байгааг мэргэжилтэн, судлаач, бодлого боловсруулагч, олон нийт, хэвлэл мэдээлэлд дурдах болжээ.”
Мэргэжлийн судлаачид, эрдэмтэд ч Монголбанкны хараат бус, бие даасан байдлын талаар тодорхой хэмжээний судалгаа хийн, үнэлсэн байдаг. Тэдгээрийн үр дүнгээс танилцуулбал:
- Д.Түвшинжаргал “Бодлогын тууштай бус байдал ба Төв банкны бие даасан байдал” (2011) сэдэвт судалгаандаа Монголбанкны хараат бус байдлын индексийг 49 хувьтайгаар буюу хангалтгүй гэж тодорхойлсон байна.
- Л.Энх-Орчлон, Б.Дүйнхэржав нарын “Төв банкны хараат бус байдлын үнэлгээ, түүний инфляцид үзүүлэх нөлөөний эконометрик загвар” (2013) Монголбанкны Ерөнхийлөгч бүрэн эрхийн хугацаанаас өмнө солигддог, Монголбанкны удирдлага улс төрөөс хараат байдал, Засгийн газрыг санхүүжүүлдэг гэсэн үзүүлэлт дээр дутагдалтай гэсэн дүгнэлт хийжээ.
- “Мөнгөний бодлогын хараат бус бие даасан байдлын судалгаа” (2015)-аар судлаач Ж.Дэлгэрсайхан, Б.Алтанзул нар Монголбанкны бие даасан байдалд үнэлгээ хийжээ. Судалгаанд Монголбанкны Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа, УИХ-аас Монголбанкны удирдлагын томилгоо бүрэн хараат, Монголбанкны мөнгөний бодлого засгийн газрын бодлоготой харшилсан тохиолдолд зохицуулах механизм тааруу, Төв банкны зорилго нь үнийн тогтвортой байдал гэж шууд томъёолоогүй, Засгийн газарт зээл олгоход тавигдах хязгаарлалтын талаарх хуулийн зохицуулалт дутмаг гэж үзжээ.
Иймд, Монголбанк цаашид өмнө нь гаргаж байсан алдаагаа давтахгүй, үнийг урт хугацаанд тогтвортой байлгах, эдийн засгаа савлуулахгүй байлгахын тулд улстөрөөс хараат бусаар бодлогоо хэрэгжүүлэх нь туйлын чухал юм. Монгол Улс бие даасан төв банктай байх нь эдийн засгаа эрүүл, тогтвортой байлгахад зайлшгүй шаардлагатай зүйл юм.