Сүхбаатар дүүргийн ЗДТГ-ын Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсээс лхагва гарагт хог хаягдлын үйлчилгээ эрхлэгч байгууллагуудтай хамтран зуслангийн 15, 19, 20 дугаар хороодод их цэвэрлэгээний ажлыг зохион байгуулжээ.
Цэвэрлэгээнээс гарсан 18 рейс, 89 тонн хог хаягдлыг бүрэн тээвэрлэж, Цагаан давааны хогийн цэгт асгалаа.
Их цэвэрлэгээнд нийт есөн хог тээврийн машин, 59 хүнийг хамруулан ажилласан байна.
Сүхбаатар дүүргийнхэн “Иргэдийн ухамсар-Эрүүл хоггүй орчин” аяныг ирэх есдүгээр сарын 1 хүртэл зохион байгуулж байгаа бөгөөд аяны хүрээнд дүүргийн зуслангийн бүсэд хоггүй, цэвэр цэмцгэр байхыг оршин суугч, аялагч, амрагчдад уриалжээ.
ЗӨРЧЛИЙН ТУХАЙ ХУУЛИАС
ЗОРИУЛАЛТЫН БУС ГАЗАР ХОГ ХАЯСАН БОЛ
1. Хог хаягдлыг зориулалтын цэгээс бусад газарт хаясан, ил задгай шатаасан бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр /30 мянган төгрөг/, хуулийн этгээдийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр /300 мянган төгрөг/ торгоно.
ХОРИОТОЙ ГАЗАР ХОГИЙН ТӨВЛӨРСӨН ЦЭГ БАЙГУУЛСАН БОЛ
2. Хүн амын төвлөрсөн суурьшлын бүс, усны эх үүсвэрийн хамгаалалтын бүс, эрүүл ахуйн бүс, ашигт малтмалын нөөц тогтоогдсон газарт зөвшөөрөлгүйгээр, эсхүл хуулиар хориглосон бусад газарт хог хаягдлын төвлөрсөн цэг байгуулсан бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр /300 мянган төгрөг/, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр /3 сая төгрөг/ торгоно.