Онцгой байдлын байгууллагад дэмжлэг үзүүлэх зорилгоор төрийн болон төрийн бус байгууллага, иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд эд материалын болон мөнгөн хандивыг илгээсээр байна.
Англид ажиллаж, амьдарч байгаа Монголчуудын дунд “Монгол центр” болон О.Одмандах, Б.Анука, Ж.Басоли нар уриалан хандивын аяныг долоо хоногийн хугацаатай өрнүүлж, 5,860,000 төгрөг цуглуулснаа илгээлээ. Уг аянд Англи улсад ажиллаж, амьдарч байгаа 70 гаруй иргэн, аж ахуйн нэгжүүд хамрагдсан байна.
Хандивыг Монголын шатрын холбооны гүйцэтгэх захирал Б.Наранбаатар болон “Англи Карго ХХК”-ийн захирал Ч.Пүрэвсүрэн нар ОБЕГ-т гардуулжээ.
Мөн Английн Манчестр хотод ажиллаж, амьдардаг 20 гаруй хувь хүн, аж ахуйн нэгж байгууллагууд хамтран хандивын аян өрнүүлж, 3,039,750 төгрөгийг цуглуулснаа ОБЕГ-т хүлээлгэн өгсөн бол Хөдөлмөр аюулгүй байдал, эрүүл мэндийн төвийн ажилтан, алба хаагчид нэг өдрийн цалин болох 2,300,000 төгрөгийг хандивлажээ.
Өнөөдрийн байдлаар 760 аж ахуйн нэгж, иргэд, төрийн болон төрийн бус байгууллагаас 780 гаруй сая төгрөг ОБЕГ-ын дансанд цугласан гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.