Монгол Улсын төсвийн алдагдал оны эхний хагаст 740 тэрбум төгрөгийг давлаа. Статистикийн хорооноос мэдээлснээр нэгдсэн төсвийн орлого 3.3 их наяд, зарлага дөрвөн их наяд төгрөгт хүрчээ. Энэ нь өмнөх оныхоос 383.2 тэрбумаар буурсан үзүүлэлт аж.
Үүнээс гадна банкны системийн хэмжээнд чанаргүй зээл өнгөрсөн оны мөн үеийнхээс 96 тэрбум төгрөгөөр өсөөд байна. Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ энэ оны зургаадугаар сард өмнөх оны мөн үеэс 3.3 хувиар нэмэгджээ. Үүнд тээврийн бүлгийн үнэ дүнгээрээ 10.3 хувь өссөн нь нөлөөлснийг Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ. Өөрөөр хэлбэл, тээврийн хэрэгслийн худалдан авалтын дэд бүлгийн үнэ 21 хувиар өсчээ.
Олон улсын валютын сангийн хөтөлбөрийн хүрээнд тавдугаар сарын 1-нээс хос тэжээлт, шингэрүүлсэн хийгээр ажилладаг автомашины онцгой албан татварыг нэмэгдүүлж, насжилт өндөртэй автомашины импортыг хязгаарласан юм. Төв банкнаас мэдээлж байснаар энэ онд инфляци зорилтот түвшин буюу 7-8 хувьд хүрэх төлөвтэй байгаа юм. Түүнчлэн уул уурхайн салбараас олох орлого өсөж байна. Тухайлбал, оны эхний хагаст нүүрсний экспортын дүн 989.2 сая ам.доллараар нэмэгдээд байна.
Г.Илч