Ням гарагийн өглөө Флоридагийн эрэгт хүрэхдээ дөрөвдүгээр зэргийн хүчтэй байсан Ирма хар салхи одоо Жоржиа мужийг дайран өнгөрч байна. Хар салхины хүч буурч, 56 км/цаг хүрсэн учраас халуун орны хямрал хэмээн нэршлийг нь өөрчилжээ.
Гэсэн хэдий ч бага хэмжээний хохирол учруулж, үер буулгаж чадахуйц байгаа талаар Америкийн Үндэсний хар салхи судлалын төвөөс мэдээлсэн байна. Атлантын далайд үүссэн хамгийн хүчтэй хар салхинуудын нэг Ирма Флорида мужийг дайран өнгөрөхдөө дараах хохирлыг учруулжээ.
Урьдчилсан таамгаар Ирма хар салхинаас болж Флорида муж 20-50 тэрбум ам. долларын хохирол амссан бөгөөд нийт зургаан хүн амиа алдсан байна.