gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Боловсрол
    •   Нийгэм
    •   Тэр өдөр
    •   Дэлхийд
    •   Ногоон дэлхий
    •   Спорт
    •   FIFA 2026
    •   Соёл урлаг
    •   Технологи
    •   GoGo ил тод байдал
    •   Бизнес
  •  GoGo булан  
    •   СEO
    •   GoGo Cafe
    •   Маргааш ажилтай
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Элчин сайд
    •   35 мм-ийн дуранд
    •   Соёлын довтолгоо
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   GoGo асуулт
    •   Гарааны бизнес
    •   Мега төсөл
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Хүмүүс
    •   Подкаст
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     16
  • Зурхай
     8.28
  • Валютын ханш
    $ | 3596₮
Цаг агаар
 16
Зурхай
 8.28
Валютын ханш
$ | 3596₮
  • Мэдээ 
    • Монгол наадам
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Боловсрол
    • Нийгэм
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Мобиком 30 жил
    • Тэр өдөр
    • Дэлхийд
    • Ногоон дэлхий
    • Спорт
    • FIFA 2026
    • Соёл урлаг
    • Технологи
    • GoGo ил тод байдал
    • Бизнес
    • SOS
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
  • GoGo булан 
    • СEO
    • GoGo Cafe
    • Маргааш ажилтай
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Элчин сайд
    • 35 мм-ийн дуранд
    • Соёлын довтолгоо
    • Гаднынхны нүдээр Монгол
    • GoGo асуулт
    • Гарааны бизнес
    • Мега төсөл
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Хүмүүс
    • Подкаст
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 16
Зурхай
 8.28
Валютын ханш
$ 3596₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Физикийн хичээлд ашиглах туршилтын төхөөрөмжийг дотоодод үйлдвэрлэж эхэллээ

Л.Амарцэцэг
Боловсрол
2023-01-19
238
Twitter logo

МУБИС-ийн дэргэдэх “Гарааны  инновацад суурилсан сургалтын хэрэгсэл” компанийн эрдэмтэн багш, судлаачдын зохион бүтээсэн физикийн хичээлийн 240 багц төхөөрөмжийг ЕБС-ийн 40 сургуульд хүлээлгэн өглөө.

Уг төсөл 2011 онд Японы буцалтгүй тусламжийн хүрээнд, ерөнхий боловсролын сургуулийн физикийн хичээлийн хөтөлбөрийг  шинэчлэн, дадлагад тулгуурласан хичээл заах суурийг тавьжээ.

Арван жилийн турш үргэлжилсэн энэ төслийг 2018 оноос БШУЯ-ны 300 сая төгрөгийн санхүүжилтээ үргэлжлүүлсэн байна. Дотоодод үйлдвэрлэсэн эдгээр төхөөрөмж овор бага, үнэ хямд. Хүүхэд бүрд хүртээмжтэй байлгах зорилготой ажиллажээ.

Тодруулбал автоматчилал, робот техник болон цахилгааны хэмжүүр зэрэг төхөөрөмжийг анх удаа үйлдвэрлэсэн байна. Эдгээрийг физикийн хичээлд нэвтрүүлснээр сурагчдын идэвх сонирхол, оролцоог нэмэгдүүлэх юм.

Улсын хэмжээнд физикийн багш нар гаднаас өндөр өртөгтэй, загварын цөөн тооны багажуудыг хичээлдээ ашигладаг байжээ. Цаашид үүнийг халж, хүүхэд болгон өөрөө туршилтаа хийх боломжтой боллоо.

Гарааны компанийн менежер, зохион бүтээгч профессор Р.Базарсүрэн “Монголдоо үйлдвэрлэсэн энэ багаж уламжлалт төхөөрөмжүүдээс илүү чанартай.

Хүүхдүүд гэртээ ч  туршилт хийх боломжтой. Хүүхдэд загвар үзүүлэх бус, биетээр туршилт хийлгэснээр насан туршийн мэдлэг болж үлдэнэ.

Баялаг бүтээгч, мэдлэгтэй эрдэмтэн, инженерийг төрүүлэхийн тулд бид нөхцөлийг нь бий болгох хэрэгтэй. Физик бол бүтээх, туурвих, баялаг бүтээх сонирхлыг өдөөдөг шинжлэх ухаан” гэлээ.

БШУЯ-ы сайд Л.Энх-Амгалан “Манай улсын ерөнхий боловсролын сургуулиудын байгалийн ухааны хичээлийн лаборатори дутмаг. Үүнээс шалтгаалан физикийн хичээлийн чанарт асуудал гардаг. Лаборатори байхгүйгээс сургууль хооронд боловсролын чанарын ялгаа ихтэй. Үүнийг арилгахын тулд хүүхэд бүрд хүртээмжтэй, тэгш суралцах орчин бүрдүүлэхээр ажиллаж байна. Боловсролын тогтолцоог шинэчилж, зөвхөн олимпиадад бэлддэг биш, туршилт, судалгаа, бодит амьдралд хэрэгцээтэй ур чадвар суулгах нөхцөл бүрдүүлэхээр энэ төслийг дэмжин оролцож байна” гэж ярилаа.

Шинэ технологи ашиглан сургалтын  хэрэглэгдэхүүн бүтээх хичээлийн цогц технологи боловсруулах, туршилт явуулах, эхлэн суралцагчийн гарын авлагын талаар ерөнхий боловсролын 40 сургуулийн физикийн багш нарт хоёр өдрийн сургалт орох аж.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан