Ардчилсан намын Үндэсний бодлогын хороо өнөөдөр ээлжит бус хурлаа хийсэн. Хуралдаанаас гарсан шийдвэрийг УИХ-ын гишүүн Ж.Батсуурь танилцуулав.
Тэрээр "Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны 300 гаруй гишүүд өнөөдөр 10 гаруй цаг хуралдлаа. Өнгөрсөн 2.5 жилд Ардчилсан намд байсан ээдрээтэй асуудлуудад цэг тавьж маргалдагч талуудын олонх хүрэлцэн ирснээр олон асуудал шийдлээ. Хурлаар намын даргыг сонгох журмаа олон талаас нь ярилцаж дараагийн Үндэсний бодлогын хорооны хурлаас өмнө нэр дэвшигчээ тодруулахаар болов. Мөн дараа долоо хоногийн пүрэв гараг буюу нэгдүгээр сарын 19-нд намын ээлжит бус их хурлаа Төрийн ордонд хийхээр боллоо. Мөн Их хурлаас өмнө ҮБХ-ны ээлжит бус хурлаа хийж намын даргад нэр дэвшиж буй хүмүүсийг бүртгэж олонхын санал авсан нэр дэвшигчийг их хуралд оруулж батламжлуулна. Батламжилсан намын даргаа Дээд шүүхэд хүргүүлнэ" гэв.