Турк, Сирид болсон хүчтэй газар хөдлөлтийн улмаас 3500 гаруй хүн амиа алдаад байна. Одоогоор амьд үлдэгсдийг эрэн хайх ажиллагаа явагдаж байгаа бөгөөд олон улсын аврах багаа илгээгээд эхэлжээ.
Анкара Европын холбооноос тусламж хүссэний дараа Европын холбоо Турк руу Нидерланд, Румыний аврах баг илгээж байгаагаа мэдэгдсэн байна.
Франц Турк, Сирид яаралтай тусламж үзүүлэхэд бэлэн байна гэж Ерөнхийлөгч Эммануэль Макрон мэдэгдэв. Тэрээр Твиттертээ "Бид хохирогчдын ар гэрийнхэнтэй хамт" гэж бичжээ.
Нидерландын Ерөнхий сайд Марк Рютте Турк, Сирид амьд үлдсэн хүмүүсийг хайх ажиллагаанд Голландын эрэн хайх, аврах баг нэгдэнэ гэж мэдэгдлээ. Тэрээр өөрийн Твиттер хуудсандаа Туркийн Ерөнхийлөгч Эрдоганд эмгэнэл илэрхийлж, "Бид байгалийн гамшигт нэрвэгдэгсэдтэй хамт байна" гэжээ.
Их Британийн Ерөнхий сайд Риши Сунак Твиттер хуудсандаа "Их Британи ямар ч тусламж үзүүлэхэд бэлэн байна" гэж жиргэж, мөн л Турк, Сирийн ард түмэнтэй хамт байгаагаа мэдэгдэв.
Польш улс 76 гал сөнөөгч, найман нохойноос бүрдсэн эрэн хайх, аврах багийг Турк руу илгээжээ
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Сирийн Ерөнхийлөгч Башар Асад, Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган нарт захидал илгээж, эмгэнэл илэрхийлж, тусламж үзүүлэхээ амлав. Путин даваа гарагт Эрдоганд илгээсэн захидалдаа “Танай улсад болсон хүчтэй газар хөдлөлтийн улмаас олон хүн амиа алдаж, их хэмжээний хохирол учирсанд гүн эмгэнэл илэрхийлж байгааг минь хүлээн авна уу” гэж мэдэгдээд “Бид тусламж үзүүлэхэд бэлэн байна” гэжээ. Мөн Башар Асадад "Бид гэмтэж бэртсэн иргэдийг хурдан эдгэнэ гэдэгт найдаж байна. Байгалийн гамшгийн үр дагаврыг даван туулахад шаардлагатай тусламжийг үзүүлэхэд бэлэн байна" гэжээ.
Украины Ерөнхийлөгч Володимир Зеленський "байгалийн гамшгийн үр дагаврыг даван туулахад шаардлагатай тусламжийг үзүүлэхэд бэлэн" гэж мэдэгдэв. ГХЯ-ны сайд Дмитрий Кулеба “Украин газар хөдлөлтийн улмаас хүний амь эрсдэж хохирсонд гүнээ харамсаж байна” гэжээ.
Чехийн Гал түймэртэй тэмцэх газраас 68 хүний бүрэлдэхүүнтэй хот суурин газрын эрэн хайх, аврах багийг Турк руу илгээж байна гэв.
Испани улс гамшгийн үед тусламж үзүүлэх үүрэг бүхий зэвсэгт хүчний ангиасаа нисгэгчгүй онгоц болон бие бүрэлдэхүүнээ Турк руу илгээж байна гэж Гадаад хэргийн сайд Хосе Мануэль Альбарес Твиттертээ бичсэн байна.
Иран "Найрамдалт хоёр улсад яаралтай тусламж үзүүлэхэд бэлэн байна" гэж Ерөнхийлөгч Эбрахим Раиси мэдэгдээд, "элэг эмтрэм үйл явдал боллоо" хэмээн эмгэнэл илэрхийлэв.
Израилийн Ерөнхий сайд Биньямин Нетаньяху гамшигт өртөгсдөд туслахад бэлэн байна гэжээ. "Туркийн засгийн газрын хүсэлтийн дагуу би аврах баг, эмнэлгийн тусламж илгээх үүрэг өгсөн. Нэгэнт туслах хүсэлт ирсэн. Сирид болсон газар хөдлөлтийн хохирогчдод туслах хүсэлт ирсэн тул мөн үүрэг өгсөн" гэж тэрээр хэлэв.
Польш улс 76 гал сөнөөгч, найман нохойноос бүрдсэн эрэн хайх, аврах багийг Турк руу илгээж байна гэж Польшийн Дотоод хэргийн сайд Мариуш Камински мэдэгдлээ. Ерөнхий сайд Матеуш Моравецки "Турк Польш улсад найдаж болно" гэж Твиттертээ бичжээ.

Швейцарийн Ерөнхийлөгч Ален Берсет яаралтай тусламж үзүүлэхэд бэлэн байна гэж мэдэгджээ.
Грекийн Ерөнхий сайд Кириакос Мицотакис Грек ч мөн нөөц бололцоогоо дайчлан, гамшигт нэрвэгдсэн бүс нутагт "нэн даруй" тусламж үзүүлнэ гэв. Мөн Серб, Шведийн удирдагчид тус бүс нутагт тусламж илгээнэ гэж амласан байна.
АНУ Турк, Сирид болсон газар хөдлөлтөд гүнээ харамсаж буйгаа илэрхийлээд, үйл явдлыг анхааралтай ажиглаж байна гэж Цагаан ордны аюулгүй байдлын зөвлөх Жейк Салливан Твиттер хуудсандаа мэдэгдэв. "Би Туркийн албаны хүмүүстэй холбогдож, шаардлагатай бүх тусламжийг үзүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлж байна" гэж тэр хэлэв.
Энэтхэг улс Турк руу аврах, эмнэлгийн баг, мөн тусламжийн хэрэгслийг яаралтай илгээнэ гэж мэдэгдэв. Гамшгийн эсрэг үндэсний 100 хүний бүрэлдэхүүнтэй хоёр баг нохой, техник хэрэгсэлтэйгээр гамшигт нэрвэгдэгсдэд очиход бэлэн байгаа гэж Гадаад харилцааны яамнаас мэдээлсэн байна.
Турк, Сирийн газар хөдлөлтөд нэрвэгдэгсдэд яаралтай хүмүүнлэгийн тусламж үзүүлэхэд Бээжин бэлэн байна гэж Хятадын Төрийн зөвлөлийн Гадаад тусламжийн агентлаг мэдэгдэв. Хятад улс олон хүний амь нас, эд хөрөнгөөрөө хохирсонд эмгэнэл илэрхийлж, санаа зовж байгаагаа илэрхийлж, Турк, Сиритэй холбоотой байгаа гэж Хятадын Олон улсын хөгжлийн агентлагийн төлөөлөгч мэдэгдэв.
Узбекистаны ерөнхийлөгч Шавкат Мирзиеев засгийн газартаа Турк руу яаралтай тусламж илгээхийг тушаасан тухай Gazeta.uz сайт мэдээллээ. Тус улсын Онцгой байдлын яамнаас эш татан тус сайтад 60 аврагч, гурван аврах машин Туркийг зорьж байгаа талаар мэдээлсэн байна.