Биеийн тамирын хичээлд амны хаалттай орсон сурагч нас барсан гэх мэдээллийн дагуу БШУЯ-наас мэдээлэл өглөө.
Энэ үеэр “БШУЯ уг мэдээллийн дагуу бүх сургууль, цэцэрлэгүүд, цагдаа болон эрүүл мэндийн байгууллагатай холбогдсон. Ингээд амны хаалт зүүж биеийн тамирын хичээлд орсон хүүхэд нас барсан гэх мэдээлэл нь үндэслэлгүй ташаа мэдээлэл болохыг сургуулиудаас авсан.
-Нийслэлийн Боловсролын ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Буянтогтох:
-Нийслэлийн нэр бүхий нэг сургуульд хүүхэд бэртэж гэмтсэн хэрэг гарсан. Сурагч амны хаалттай биеийн тамирын хичээл дээр ухаан алдсан мэдээлэл байхгүй. Харин зургаадугаар ангийн нэгэн сурагч биеийн тамирын хичээлд орох гэж байгаад, хичээлийн бэлтгэл зааварчилгаа өгч байх үед бэртэж гэмтэж, эмнэлэгт хүргэгдсэн байсан.
Тус сургуулийн гаднах камерт бичсэнийг харахад хүүхэд гаднын нөлөөнөөс болж бэртээгүй нь, мөн амны хаалттай байгаагүй нь мэдэгдсэн. Тухайн хүүхэд эмнэлэгт эмчлүүлж байгаа. Биеийн байдал нь дээрдсэн.
Биеийн тамирын хичээлтэй холбоотойгоор хүүхэд нас барсан тохиолдол байхгүй. Тавдугаар сарын 13-нд зүрхний тодорхой өвчний шалтгаанаар аравдугаар ангийн хүүхэд гэртээ нас барсан тохиолдол гарсан. Энэ нь сургууль, биеийн тамирын хичээлтэй холбогдолгүй болохыг мэдэгдье.
НЭМЭЛТ МЭДЭЭЛЭЛ: Сургуулиас нь нэмэлт мэдээлэл ирлээ. Аравдугаар ангийн сурагчийн анги тэр өдөр биеийн тамирын хичээл ороогүй гэдгийг сургуулийн удирдлага мэдэгдэж байна.