Европын Холбоо, Хүний эрхийн Үндэсний Байгууллагуудын Дэлхийн холбоо (ХЭҮБДХ)-ноос хамтран энэ сарын 12-ны өдөр хүний эрх хамгаалагчийн асуудлаар олон улсын зөвлөлдөх уулзалт зохиолоо.
Уг уулзалтад Хүний эрхийн Үндэсний Комиссын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч, гишүүн Ж.Хунан урилгаар оролцлоо.
Монгол Улсад Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хууль тогтоомж боловсруулж, батлуулах, хүний эрх хамгаалагчийг хамгаалах механизмыг байгуулах хүчин чармайлтын явцад гарсан сургамж, тулгарсан бэрхшээл, олж авсан туршлагын талаар мэдээлэв.
Энэ үеэр Хүний эрх хамгаалагчийн эрхийг хамгаалах асуудлаар Европын Холбооноос 2004 онд гаргаж, 2008 онд шинэчилсэн хүний эрх хамгаалагчийн асуудлаар баримтлах Европын Холбооны Зааврын хэрэгжилтийн талаар хэлэлцэв.
Мөн 2018 оны 10 дугаар сард Мароккогийн вант улсын Марракеш хотноо зохион байгуулагдсан ХЭҮБДХ-ны олон улсын бага хурлаас гаргасан Марракешийн тунхаглалын мөрөөр ХЭҮБ-уудын зүгээс авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, хүний эрх хамгаалагчийн асуудлаар сайн туршлага, сургамж, шинэ санал, санаачилгын талаар мэдээлэл солилцсон.
Европын Парламентын гишүүн Ханна Ньюманн, НҮБ-ын Хүний эрх хамгаалагчийн асуудал эрхэлсэн Тусгай илтгэгч асан доктор Мишель Форст зэрэг хүндтэй зочид болон Финланд, Франц, Польш, Гватемал, Хондурас, Колумб, Филиппин, Палестин, Кот д'Ивуар, Кени, Египет зэрэг 12 улсын хүний эрх хамгаалагч, ХЭҮБ-ын тэргүүн, төлөөлөгчид оролцсон.
Монгол Улс Ази-Номхон далайн бүсэд хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлыг хуулиар баталгаажуулсан анхны улс бөгөөд Комиссын нэг гишүүн хүний эрх хамгаалагчийн асуудлыг тусгайлан хариуцаж, Хүний эрх хамгаалагчийн хороог удирдах юм.