2021 оны гуравдугаар сарын 14-ний өдөр Дундговь аймагт болсон байгалийн гамшигт үзэгдлийн улмаас амиа алдсан иргэдийн тоо 9 болсон талаар тус аймгийн Засаг даргын тамгын газраас мэдээллээ. Шуурганаар уруудсан малынхаа араас явсан болон ар гэрийнхнээ хайж явсны улмаас төөрч:
- Баянжаргалан суманд хоёр иргэн
- Гурвансайхан суманд хоёр иргэн
- Говь-Угтаал суманд нэг иргэн
- Дэлгэрцогт суманд нэг иргэн
- Дэрэн суманд нэг иргэн
- Өндөршил суманд нэг иргэн
- Сайнцагаан суманд нэг иргэн амиа алдсан байна.
Байгалийн гамшигт үзэгдлийн үеэр аймгийн нийт нутгаар 24-28м/с хүртэл, зарим үед 34м/с хүчтэй шороон шуурга шуурч 8-10 цагийн турш тэнгэр бүрэн харанхуйлж байгалийн онц аюултай гамшигт үзэгдэл болсон юм.
Жич: Дараах зургуудыг тус аймгийн фэйсбүүк дэх хуудсаас авав.