Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын төслийн хэмжээнд хоёр өртөө, зургаан зөрлөг дээр нийт 77 ширхэг суман шилжүүлэг угсрагдана. Үүнээс хамгийн анхны суман шилжүүлгийг энэ сарын 24-нд зөрлөг-2 буюу төмөр замын 65 дахь км-т угсарч дууслаа. Суман шилжүүлэг нь галт тэргийг нэг замаас нөгөө зам руу шилжүүлэх зориулалттай байгууламж юм.
Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам нь уулзваргүй төмөр зам гэдгээрээ онцлог юм. Зам төмрийг уулзваргүй болгож гагнах ажил нь цахилгаан кантактийн аргаар суурин болон зөөврөөр тус тус хийгдэж байна. Суурин гагнуур нь 25 метр урттай зам төмрийг 200 метр урттай гулдмай болгон гагнаж байгаа бол хоорондын замд гагнаж буй машин нь угсарсан зам дээр 25 метр урттай зам төмрийг газар дээр нь гагнаж одоогоор 35 км замыг уулзваргүй болгоод байна.