Монгол Улсад хэрэгжиж буй хилийн хоригийн үр дүнд гадаад улсад байгаа иргэдийн “эх орондоо буцаж ирэх” үндсэн эрх зөрчигдсөн эсэх талаар нийгэм, олон нийтийн дунд хэлэлцүүлэг, маргаан өрнөсөөр байна. Нээлттэй нийгэм форумаас "Хөл хорио ба эх орондоо ирэх эрх" судалгааг хийжээ. Энэ талаар Хууль зүйн магистр, судлаач Л.Амгаланбаатартай ярилцлаа.
-Эх орондоо буцаж ирэх эрх нь онц болон дайны байдал зарласнаас бусад тохиолдолд дур зоргоор хязгаарлаж үл болох, жам ёсны шинжтэй онцгой эрх гэж ойлгосон. Үүн дээр манай улс ямар шийдвэр гаргав?
-Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар Монгол Улсын иргэн эх орондоо буцаж ирэх эрхтэй. Эх орондоо буцаж ирэх эрхийг олон улсын хэд хэдэн хүний эрхийн гэрээ, конвенцуудаар баталгаажуулсан. Үүн дотор Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактад заасан агуулга, энэ талаарх мэргэжилтнүүдийн тайлбаруудаас үзэхэд эх орондоо буцаж ирэх эрхийг “дур зоргоор” хязгаарлаж болохгүй, хэрэв хязгаарлах бол ийм тохиолдол нэн ховор гэсэн байдаг.
2020 оны 04 сарын 29 өдөр батлагдсан “Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай” хуулийн 11 дүгээр зүйлд коронавируст цар тахлын үед Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажуулсан иргэдийн үндсэн эрх, эрх чөлөөг хязгаарлахад тавигдах шаардлагуудыг нэг бүрчлэн тусгасан.
Тухайлбал,
1) хуульд заасан үндэслэл, журмын дагуу гарсан байх,
2) үндэсний аюулгүй байдал, нийгмийн хэв журам, нийтийн ёс суртахуун, нийгмийн эрүүл мэнд, эсхүл хүний бусад үндсэн эрх, эрх чөлөөг хамгаалах зорилготой байх,
3) тухайн зорилгод хүрэхэд зайлшгүй, тохирсон байх,
4) тухайн нөхцөлд тохирсон тодорхой хамрах хүрээ, хугацаатай байх,
5) хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор болон бусад шинжээр нь ялгаварлан гадуурхахгүй, нэр төрийг нь доромжлохгүй байх,
6) хамгийн бага хязгаарласан, бодитой, тохирсон байх зэргийг дурдаж болно. Төрөөс гадаадад байгаа иргэдийг эх оронд нь авч ирэх ажлыг сар бүр, тодорхой үе шаттайгаар хэрэгжүүлж ирсэн нь сайшаалтай хэдий ч, гадаадад байгаа иргэдийн эх орондоо буцаж ирэх эрхийг хязгаарласан шийдвэрийн үр дүнд гадаад байгаа иргэдийн амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдал, санхүүгийн байдал маш өндөр эрсдэлд орж байгаагаас үзэхэд дээрх шаардлагуудыг нэг мөр хангаж чадаагүй байна.
ҮНДСЭН ХУУЛЬД ЗААСНААР МОНГОЛ УЛСЫН ИРГЭН ЭХ ОРОНДОО БУЦАЖ ИРЭХ ЭРХТЭЙ
-Мөн гаднын орноос иргэдээ авахдаа зовлонгоор нь өрсөлдүүлж байгаа юм шиг сонгож байгаа нь байж болшгүй. Түүнчлэн “арын хаалгаар” хүндэтгэх шалтгаангүй иргэд ирсэн гэх зэрэг гомдлууд тасраагүй. Энэ талаар?
-Судлаачийн хувьд иргэдийг тээвэрлэх ажиллагааг зохион байгуулж эхэлсэн үеэс эх орондоо буцах хүсэлт гаргасан иргэдэд нэн хүндэтгэн үзэх шалтгаантай байхыг шаардсан нь “хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор болон бусад шинжээр нь ялгаварлан гадуурхахгүй байх” гэсэн шаардлагыг зөрчсөн гэж харж байгаа.
Иргэдэд нэн хүндэтгэн үзэх шалтгаантай байхыг шаардсан нь “хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор болон бусад шинжээр нь ялгаварлан гадуурхахгүй байх” гэсэн шаардлагыг зөрчсөн.
Учир нь “нэн хүндэтгэн үзэх шалтгаан”-д багтаагүй иргэдийн хувьд эх орондоо буцаж ирэх эрх нь зөрчигдөх үр дагавартай тул ялгаварлан гадуурхах нөхцөл байдал үүсэх эрсдэлтэй. 2020 оны 2 дугаар сараас 2021 оны 1 дүгээр сар хүртэлх хугацаанд гадаадаас эх орондоо ирсэн иргэдийн байдлаас авч үзэхэд, нийт иргэдийн 60 орчим хувь нь санхүүгийн болон бусад хүндрэл бэрхшээлтэй иргэд байдаг.
Энэ тоонд нэн хүндэтгэн үзэх шалтгаантай иргэд буюу жирэмсэн, бага насны хүүхэдтэй гэр бүл, тусгай хэрэгцээт, эрүүл мэндийн шалтгаантай, өндөр настай хүмүүс багтаагүй. Эндээс товчхон дүгнэхэд, гадаадаас эх орондоо буцаж ирэхэд тавигдаж байсан шалгуурт санхүүгийн хүндрэл бэрхшээлтэй иргэд ороогүй байна.
-Судалгаанд Хилийн хориг тогтоосон нь дур зоргын шинжтэй байсан гэсэн байсан?
-Гадаадад байгаа Монгол Улсын иргэдийн эх орондоо буцаж ирэх эрхийг хязгаарласан шийдвэр нь иргэдийн зарим үндсэн эрхийг хязгаарлахад тавигдах хуульд заасан шаардлагуудыг нэг мөр хангаагүй тул “дур зоргын” шинжтэй гэж үзэж байгаа юм.
-Судалгаагаар коронавируст халдварын цар тахлын үед гадаадаас эх орондоо ирсэн болон эх орондоо буцах хүсэлт гаргасан нийт иргэний 60 орчим хувийг санхүүгийн хүндрэл бэрхшээлтэй гэсэн. Үүнийг шийдэх ямар бодлого хэрэгжүүлсэн бэ?
-Коронавируст цар тахлын онцгой үед Монгол Улсаас Гадаад улсуудад суугаа Элчин сайдын яам, Консулын газраас “Монгол Улсын иргэний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, тэдэнд эд материал, санхүүгийн дэмжлэг, тусламж үзүүлэх” чиг үүргийнхээ хүрээнд гадаадад байгаа санхүүгийн болон бусад хүндрэл шалтгаантай иргэдийн тооцоо судалгааг бодитойгоор гаргаж, шаардлагатай иргэдэд санхүүгийн болон эд материалын тусламж, дэмжлэг үзүүлэх замаар гамшгийг хохирол багатай даван туулах чадавхыг бэхжүүлэн ажиллах ёстой.
Энэ хүрээнд Хилийн чанадад байгаа Монгол Улсын иргэдэд туслах сангийн хөрөнгө хүрэлцэхгүй бол нэмэгдүүлэх зэргээр ажиллах боломжтой гэж харж байна. Нөгөө талаас гадаадаас ирж байгаа санхүүгийн хүндрэл бэрхшээлтэй иргэдийнхээ зарим зардлыг хөнгөлөх, эрсдэлээс нь хуваалцах ёстой.
Учир нь “нэн хүндэтгэн үзэх шалтгаан”-д багтаагүй иргэдийн хувьд эх орондоо буцаж ирэх эрх нь зөрчигдөх үр дагавартай тул ялгаварлан гадуурхах нөхцөл байдал үүсэх эрсдэлтэй.
-Хилийн чанадад байгаа Монгол Улсын иргэдэд туслах тусгай санд төвлөрүүлсэн хөрөнгийг гадаадад байгаа санхүүгийн хүндрэл, бэрхшээлтэй бүх иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, эрсдэлийг бууруулах зорилгоор зарцуулсан уу. Энэ талаар Засгийн газрын хуралдаанд санал оруулах зэргээр идэвхтэй ажилласан эсэх талаар?
-Хилийн чанадад байгаа Монгол Улсын иргэдэд туслах сан нь хилийн чанадад ажиллаж, амьдарч, сурч байгаа иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, эрх нь зөрчигдсөн тохиолдолд хууль, эрх зүйн туслалцааг шуурхай үзүүлэх, иргэний улсын бүртгэл, нотариатын болон консулын үйлчилгээний хүртээмж, чанарыг сайжруулах зориулалттай. Энэ санд жил бүр дунджаар 200 орчим сая төгрөгийг улсын төсвөөс төсөвлөдөг.
Цар тахлын үед Улсын онцгой комиссоос тус санд 300 сая төгрөгийг хандивлаж, түүнээс тодорхой хэсгийг нэр бүхий 113 иргэдэд тулгамдсан асуудлыг нь шийдвэрлэх зорилгоор зарцуулсан. Гэвч түүнээс өөр байдлаар уг сангийн төсвийн хөрөнгийг нэмэгдүүлж, бүрэн зарцуулах талаар Гадаад харилцааны яамнаас Засгийн газрын хуралдаанд санал оруулсан эсэх талаар мэдээлэлгүй байна.
-Иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд ноцтой сөрөг нөлөө учруулахуйц шийдвэрийг урьдаас төлөвлөхгүйгээр гэнэт гаргаж, өөрчилж байгаа нь эд материалын болоод сэтгэл санааны хүнд байдалд оруулж байна гэлээ. Үүн дээр ямар оновчтой шийдвэр гаргаж болох байсан бэ?
-Цаг үеийн шинжтэй гэнэтийн нөхцөл байдал үүссэнтэй холбоотойгоор гэнэтийн шийдвэр гаргахыг үгүйсгэх аргагүй ч, тухайн шийдвэрийн үр дүнд хамгийн түрүүнд иргэдийн ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөх, цаашлаад ямар хүндрэл бэрхшээл, эрсдэл, хохирол үүсэж болох вэ гэдгийг урьдчилан тооцох хэрэгтэй байх.
Санхүүгийн хүндрэл бэрхшээлтэй иргэдийн тооцоо, судалгааг тухай бүрд гаргаж, шаардлагатай туслалцааг үзүүлэх хэрэгтэй.
Тухайлбал, 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр бүх нийтийн бэлэн байдалд шилжсэнтэй холбоотойгоор 11 дүгээр сард хийх бүх тусгай нислэгийг цуцалсан. Үүний улмаас эх орондоо буцаж ирэхээр төлөвлөж байсан 1980 иргэнээс 1480 иргэн ирэх боломжгүй болж, санхүү болон сэтгэл санаа, эрүүл мэндээрээ хохирч, хүнд байдалд орсон. Иймд цар тахлын үед шийдвэр гаргаж, хариу арга хэмжээ авахдаа иргэдэд үүсэж болох эрсдэлээс аль болох урьдчилан сэргийлж, аливаа сөрөг нөлөөллийг бууруулах талаас шийдвэр гаргах нь оновчтой байх байсан болов уу.
-Гаднын улсын сайн жишгээс суралцах боломж байв уу. Манай улс энэ тал дээр хэр санаачилгатай ажилласан гэж үзэж байна вэ?
-Гадаад улс орнуудын зарим туршлагаас харахад, хилийн хоригийг зөвхөн гадаад улсын иргэдийн хилээр нэвтрэх хөдөлгөөнийг хязгаарлах зорилгоор хэрэгжүүлсэн байна. Тухайлбал, Япон улс өөрийн улсын иргэдийнхээ эх орондоо буцаж эрхийг хязгаарлаагүй. Түүнчлэн Европын холбооноос гадаадад байгаа иргэдээ татан авах ажлыг богино хугацаанд маш эрчимтэй, шуурхай зохион байгуулж, татан авахад шаардлагатай зардлыг нэмэгдүүлж ажилласан сайн жишиг байна.
Цаг үеийн шинжтэй гэнэтийн нөхцөл байдал үүссэнтэй холбоотойгоор гэнэтийн шийдвэр гаргахыг үгүйсгэх аргагүй ч, тухайн шийдвэрийн үр дүнд хамгийн түрүүнд иргэдийн ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөх, цаашлаад ямар бэрхшээл, эрсдэл, хохирол үүсэж болохыг урьдчилан тооцох хэрэгтэй байх.
Тодруулбал, 2020 оны 6 дугаар сарын байдлаар эх орондоо буцах шаардлагатай 600,000 гаруй иргэд байснаас 590,000 гаруй иргэд эх орондоо аюулгүй буцаж ирсэн.
Энэ хүрээнд Европын холбоо гадаадад байгаа иргэдийг татан авах ажиллагаатай холбогдуулан “WeTakeYouHome” гэсэн уриалга санаачилж, “Европын Холбооны Иргэдийг Хамгаалах Механизм”-ын хүрээнд 60,000 гаруй иргэнийг татан авах ажлыг зохион байгуулсан. Европын гадаад харилцааны албанаас иргэдийг татан авах ажиллагаанд оруулсан нэмэлт мөнгөн тусламжийг гадаадад аялал, албан шугамаар явж байгаад гацсан иргэдэд зориулсан гэх зэргээр дурдаж болно.
-Цаашид юуг анхаарах вэ. Судалгааны дүгнэлтээс дурдаж өгөхгүй юу?
-Юуны түрүүнд гадаадад байгаа иргэдийг авчрах ажлыг цаг алдалгүй үе шаттайгаар хэрэгжүүлэх шаардлагатай. Үүний тулд эх орондоо буцах хүсэлт гаргасан иргэн бүрийг эх оронд нь авчрах, хүлээн авахтай холбоотойгоор тусгаарлах байрны хүрэлцээг нэмэгдүүлэх, тусгаарлах байрны төлбөрт хөнгөлөлт үзүүлэх, эмнэлгийн үйлчилгээ үзүүлэхэд шаардлагатай техник хэрэгслийг төлөвлөх зэргээр дотоодын бэлэн байдлыг хангаж, цар тахлын эсрэг хариу арга хэмжээ авахад шаардлагатай нөөцийг нэн даруй бүрдүүлэх хэрэгтэй гэж харж байна.
Харин иргэдийг авч ирэх ажлыг хэрэгжүүлэх хугацаанд гадаад улс дахь Элчин сайдын яамд, Консулын газруудаараа дамжуулан орон гэргүй иргэдийг орон байр, хоол хүнс, ундны цэвэр усаар хангах зэрэг нэн шаардлагатай наад захын хэрэгцээгээр хангах, халдвараас сэргийлэх ажлыг зохион байгуулж, санхүүгийн хүндрэл бэрхшээлтэй иргэдийн тооцоо, судалгааг тухай бүрд гаргаж, шаардлагатай дэмжлэг туслалцааг үзүүлэх хэрэгтэй.
-Ярилцсанд баярлалаа.