gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     17
  • Зурхай
     9.04
  • Валютын ханш
    $ | 3594₮
Цаг агаар
 17
Зурхай
 9.04
Валютын ханш
$ | 3594₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 17
Зурхай
 9.04
Валютын ханш
$ | 3594₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Т.Навчаа: Вакцин хүүхдийн эрүүл мэндэд хор нөлөөгүй, жишээлбэл аутизмтай ямар ч холбоогүйг судалгаагаар тогтоосон

Э.Энхмаа
Эрүүл мэнд
2025-08-08
284
Twitter logo

Зарим төрлийн вакцин хүүхэд аутизмтай болоход нөлөөлдөг гэх мэдээлэл цахим орчинд тархаж, энэ нь хүүхдийг олон төрлийн халдварт өвчнөөс хамгаалах дархлаажуулалтыг эрчимжүүлэхэд сөргөөр нөлөөлсөөр байна.

Хүүхдийг эхийн сүүгээр хооллох дэлхийн 7 хоногийг 8-р сарын сарын эхний долоо хоног буюу 4-11-нд дэлхийн 170 гаруй орон тэмдэглэж байгаагийн нэг нь Монгол Улс. Хүүхдээ хөхөөр хооллохыг уриалж, 8-р сарын 4-ний даваа гарагт ЭМЯ-наас мэдээлэл хийсэн юм. Энэ үеэр хүүхдийн эмч Т.Навчаа эхийн сүүний ач холбогдол болон вакцины ач холбогдлын талаар дараах мэдээллийг өгсөн юм. 

Хүүхдийн эмч Т.Навчаа, Эхийн сүү бусад сүүн тэжээлээс хэд хэдэн онцлог давуу талтай. Юуны өмнө, хүүхдийн дархлаа тогтолцооны хөгжлийг хангадаг. Эхийн сүүнд дархлааны уургууд агуулагддаг. Үүн дотроо иммуноглобулин А маш өндөр тунгаар агуулагддаг. Энэ нь эхийн сүүгээр дамжин хүүхдийн хоол боловсруулах тогтолцоог тэр чигт нь бүрхэж байдаг. Тиймээс өвчин үүсгэгч нянгууд хоол боловсруулах замыг гэмтээж чадахгүй гэсэн үг.

Мөн бусад олон өвчний эсрэг дархлаа тогтоно. Эх ямар өвчинд өртсөн, тэрний эсрэг үүссэн дархлаа эхийн сүүгээр дамжин хүүхдийг сэргийлнэ. Эдгээр иммуноглобулинуудаас гадна үйлдвэрийн сүүн тэжээлд байдаггүй биологийн идэвхт бодис эхийн сүүнд агуулагддаг тул нян вирус үржиж, хуваагдахыг дарангуйлдаг. Пребиотикуудыг агуулдаг тул гэдэс ходоод дахь ашигтай нянгуудын өсөлт хөгжлийг дэмждэг.

Эдгээр нь хүүхдийг уушгины хатгалгаа, чихний халдвар, туулгалт, томуу, улаанбурхны халдвараас сэргийлнэ. Гэвч томуу, улаанбурхны хувьд вакциныг орлох бүтээгдэхүүн одоогоор хүн төрөлхтөнд байхгүй тул вакцинаа хийлгээрэй. Сар хүрэхгүй хугацааны дараа сургууль, цэцэрлэг орно. Хүйтэн сэрүүн болж, хаалга цонхоо хаана. Битүү орчинд олуулаа цугларах үед улаанбурхан тархах таатай нөхцөл бүрдэнэ.

1970-аад  оноос хойш 40 гаруй жил хийсэн судалгааны үр дүнг 2025 оны эхээр танилцуулсан. Вакцин хүүхдийн эрүүл мэнд, өсөлт хөгжилд ямар ч хор нөлөөгүй, жишээлбэл аутизмтай ямар ч холбоогүй гэдгийг олон жилийн судалгааны үр дүнд нотолсон.

Хөхний сүү хүүхдийн оюуны хөгжилд маш сайнаар нөлөөлдөг. IQ нь дунджаас дээш хүмүүсийн 39 хувь нь хөхөөр хооллож өссөн хүүхэд байдаг гэсэн судалгаа бий. Тэгэхээр IQ өндөртэй хүүхэдтэй болмоор байвал хоёр нас хүртэл нь хөхөөр хооллохыг уриалмаар байна гэв. 

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан