Хүүхдийн эхийн сүүгээр хооллолтыг дэмжих дэлхийн долоон хоногийг 1992 оноос эхлэн жил бүрийн наймдугаар сарын эхний долоо хоногт тэмдэглэж иржээ. Монгол Улс мөн 1992 оноос тэмдэглэж эхэлсэн бөгөөд энэ жил /2025.08.04.11/ дэлхийн 170 гаруй улс “Нэн тэргүүнд эхийн сүүгээр хоолло буюу тогтвортой дэмжих орчинг бүрдүүлье” уриан дор тэмдэглэж байна.
Эхийн сүүгээр хооллох дэлхийн долоо хоногт зориулсан хүүхдийг эхний зургаан сард, цаашилбал хоёр нас хүртэл нь эхийн сүүгээр хооллохыг уриалсан хэвлэлийн хурал өнөөдөр /2025.08.04/ ЭМЯ-нд боллоо.
Хурлыг Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн нээж, үг хэллээ. Тэрбээр, Олон нийтэд эхийн сүүний ач холбогдлыг таниулах, Эхийн сүүгээр хооллох тухай эрх зүйн орчныг боловсронгуй болгох шаардлагатай. Дөнгөж төрсөн хүүхдэд ангир уургаа амлуулахад шим тэжээл, хүүхдийг халдварт өвчнөөс сэргийлэх дархлаа тогтдог. Хүн амын хоол тэжээлийн үндэсний судалгаагаар хүүхдийн төрсний дараа нэг цагийн дотор ангир уургаа амлуулсан үзүүлэлт 2017 онд 83.7 хувьтай байсан бол 2023 онд энэ тоо 3.7 хувиар өссөн. Хүүхдийг амлуулж чадахгүй байх эхийн эрүүл мэндийн тодорхой шалтгаанууд байдаг.
Эхийн сүүгээр зургаан сар дагнан хооллох тохиолдол 2017 онд 58.3 хувьтай байсан бол 2023 онд 59.8 хувь болж, 1.5 хувиар нэмэгдсэн. Харин хоёр нас хүртэл хөхөөр хооллох нь 2019 онд 47.3 хувь байсан бол 2023 онд 40.4 хувь болж буурчээ. Эдгээр үзүүлэлт нь цаашид анхаарал хандуулах шаардлагатайг сануулж байна гээд хүүхдийн эхийн сүүгээр хооллох Монголын санаачилга, үйл ажиллаагааг дэмжиж, хамтран ажилласаар ирсэн ДЭМБ болон НҮБ-ын Хүүхдийн санд Монголын эх, үрсийн өмнөөс талархал илэрхийлэв.
СОКОРРО ЭСКАЛАНТЕ: ХҮҮХДЭЭ ХӨХӨӨР ХООЛЛОНО ГЭДЭГ ИРЭЭДҮЙДЭЭ МАШ ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ХИЙЖ БАЙНА ГЭСЭН ҮГ
ДЭМБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгч, доктор Сокорро Эскаланте, Хүүхдийг эхийн сүүгээр хооллох нь эрүүл өсөж бойжих, насан туршдаа эрүүл сайхан амьдрах нөхцөлийг бүрдүүлнэ. Хүүхдээ хөхөөр хооллоно гэдэг ирээдүйдээ маш том хөрөнгө оруулалт хийж байна гэсэн үг юм. Дэлхий нийтээр гэртээ, ажлын байранд, үйлчилгээний газруудад ч хүүхдийг хөхөөр хооллох орчин бүрдүүлэх нь шаардлагатай байна. Эхийн сүү үнэ өртөггүй ч маш их шим тэжээл, үр дүнтэй юм.
Мөн Эхийн сүүг орлуулах бүтээгдэхүүний сурталчилгаанд зохицуулалт хийх, эмнэлгүүдэд эхийн сүүг орлуулагч бүтээгдэхүүнийг сурталчлахгүй байх зохицуулалт хийх хэрэгтэй юм. Эхийн сүүний ач холбогдол нь шинжлэх ухаанаар нотлогдсон зүйл. Эхийн сүү нярай хүүхдийн өсөлтөд сайнаар нөлөөлөхийн дээр таргалалт, чихрийн шижин зэрэг өвчнөөс сэргийлэх насан туршийн дархлаа тогтоох ач тустай. Мөн ээжид ч сайнаар нөлөөлнө. Хөхний хавдар болон ойрхон жирэмслэхээс сэргийлэх давуу талтай.
ЭВАРИСТЕ КОУАССИ КОМЛАНЬ: ЭХИЙН СҮҮ НЬ ХҮҮХДИЙГ ХАЛДВАРТ ӨВЧНӨӨС ХАМГААЛАХ ХАМГИЙН АНХНЫ ВАКЦИН ЮМ
НҮБ-ын Хүүхдийн Суурин төлөөлөгч Эваристе Коуасси Комлань, Хүүхдийг эхийн сүүгээр хооллох нь зөвхөн хүүхдийн төлөө бус Монгол Улсын нийгэм, эдийн засаг, тогтвортой хөгжлийн төлөөх дэмжлэг болно. Эхийн сүү нь хүүхдийг халдварт өвчнөөс хамгаалах хамгийн анхны вакцин төдийгүй хүүхдийг илүүдэл жин, таргалалтын эрсдэлийг 26 хувиар бууруулдаг.
Эхийн сүүний ач холбогдлын талаар шинжлэх ухааны нотлох баримт хангалттай байгаа ч гэсэн Монголд нярайг эхний зургаан сард нь хөхөөр хооллох үзүүлэлт 50 хувьтай байна. Энэ нь хүүхдүүд эхийн сүүгээр хооллосноор олж авдаг шим тэжээл, дархлаажуулалт, сэтгэл санааны дэмжлэгт давуу талаа алдаж байна гэсэн үг. Тиймээс хүүхэд бүхэн эхийн сүүгээр хооллохыг дэмжих тогтвортой орчин бүрдүүлэх нь чухал байна. Хүүхэд гэртээ ч, албан газарт, олон нийтийн газарт ч эхийн сүүгээр хооллох орчин бүрдүүлэхийг дэмжлэгт тогтвортой орчин гэж буй юм.
Олон улс оронд хүүхдийг эхийн сүүгээр хооллохыг дэмжихэд зарцуулах санхүүжилт буурч байна. Гэтэл ээжүүдэд хүүхдийг эхийн сүүгээр хооллох орчин маш их дутагдаж байна. Сүүлийн жилүүдэд эхийн сүү орлуулагч төрөл бүрийн бүтээгдэхүүний хортой сурталчилгаа, ташаа мэдээллүүд нь хүүхдээ ямар хоолоор тэжээх вэ гэсэн шийдвэрт нөлөөлж байна.
Эхийн сүүгээр хооллохыг хойшлуулж буй өдөр бүхэн хүүхдүүд хохирч байна. Тиймээс бид бүхэн хамтарч эх, хүүхдүүдэд дэмжлэгт үзүүлэх хэрэгтэй байна. Бид энэ чиглэлээр ЭМЯ-тай хамтарч ажилласаар ирсэн. Энэ хүрээнд “Амгалан” амаржих газарт Эхийн сүүний сан бий болгосон. Хүүхдийн амь насыг аврах, эрүүл мэндийг хамгаалах зорилгоор эхийн сүүг аюулгүй хүргэх боломж бүрдүүлсэн. Мөн эрүүл мэндийн салбарын ажилтнуудыг энэ чиглэлээр сургалтад хамруулсан гэлээ.
Т.НАВЧАА: ОЛОН ТӨРЛИЙН ИММУНОГЛОБУЛИНААС ГАДНА СҮҮН ТЭЖЭЭЛД БАЙДАГГҮЙ БИОЛОГИЙН ИДЭВХТ БОДИС ЭХИЙН СҮҮНД АГУУЛАГДДАГ
Хүүхдийн эмч Т.Навчаа, Эхийн сүү бусад сүүн тэжээлээс хэд хэдэн онцлог давуу талтай. Юуны өмнө, хүүхдийн дархлаа тогтолцооны хөгжлийг хангадаг. Эхийн сүүнд дархлааны уургууд агуулагддаг. Үүн дотроо иммуноглобулин А маш өндөр тунгаар агуулагддаг. Энэ нь эхийн сүүгээр дамжин хүүхдийн хоол боловсруулах тогтолцоог тэр чигт нь бүрхэж байдаг. Тиймээс өвчин үүсгэгч нянгууд хоол боловсруулах замыг гэмтээж чадахгүй.
Мөн бусад олон өвчний эсрэг дархлаа тогтоно. Эх ямар өвчинд өртсөн, тэрний эсрэг үүссэн дархлаа эхийн сүүгээр дамжин хүүхдийг сэргийлнэ. Эдгээр иммуноглобулинуудаас гадна сүүн тэжээлд байдаггүй биологийн идэвхт бодис эхийн сүүнд агуулагддаг тул нян вирус үржиж, хуваагдахыг дарангуйлдаг. Пребиотикуудыг агуулдаг тул гэдэс ходоод дахь ашигтай нянгуудын өсөлт хөгжлийг дэмждэг.
Эдгээр нь хүүхдийн уушгины хатгалгаа, чихний халдвар, туулгалт, томуу, улаанбурхны халдвараас сэргийлнэ. Гэхдээ томуу, улаанбурхны хувьд вакциныг орлох бүтээгдэхүүн одоогоор хүн төрөлхтөнд байхгүй тул вакцинаа хийлгээрэй. Сар хүрэхгүй хугацааны дараа сургууль, цэцэрлэг орно. Хүйтэн сэрүүн болж, хаалга цонхоо хаана. Битүү орчинд олуулаа цугларах үед улаанбурхан тархах таатай нөхцөл бүрдэнэ.
1970-аад оноос хойш 40 гаруй жил хийсэн судалгааны үр дүнг 2025 оны эхээр танилцуулсан. Вакцин хүүхдийн эрүүл мэнд, өсөлт хөгжилд ямар ч хор нөлөөгүй, жишээлбэл аутизмтай ямар ч холбоогүй гэдгийг олон жилийн судалгааны үр дүнд нотолсон.
Хөхний сүү хүүхдийн оюуны хөгжилд маш сайнаар нөлөөлдөг. IQ нь дунджаас дээш хүмүүсийн 39 хувь нь хөхөөр хооллож өссөн хүүхэд байдаг гэсэн судалгаа бий. Тэгэхээр IQ өндөртэй хүүхэдтэй болмоор байвал хоёр нас хүртэл нь хөхөөр хооллохыг уриалмаар байна гэв.