Засгийн газар хөрөнгө оруулалтын менежментээр дэлхийд тэргүүлэгч Franklin Templeton-той хамтран ажиллах санамж бичиг байгуулжээ.
Ингэснээр төрийн өмчит компаниудын шинэчлэлийг олон улсын жишгээр хэрэгжүүлэх шинэ үеийг эхлүүлнэ гэв. Franklin Templeton 1.78 их наяд ам.долларын хөрөнгө удирдаж, дэлхийн тэргүүлэгч хөрөнгө оруулагчид болон баялгийн сангуудтай хамтран ажилладаг аж.
Харилцан ойлголцлын санамж бичгийн хүрээнд “Чингис хаан баялгийн сан” нэгдлийн бүтэц, үйл ажиллагаа, хөгжлийн стратегийг танилцуулж, цаашдын хамтын ажиллагааны замын зураг, хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг хамтран боловсруулна. Тогтмол мэдээлэл солилцохоор тохиролцлоо.
Үндэсний баялгийн сангийн тогтолцооны хүрээнд компаниудын үнэ цэнийг нэмэгдүүлж, 2027 онд олон улсын болон дотоодын хөрөнгийн зах зээлд гаргах юм.
Узбекистан улс Franklin Templeton-той хамтран ажилласнаар төрийн өмчийн 13 компаниа нэгтгэсэн хөрөнгө оруулалтын санг Лондоны хөрөнгийн биржид хоёрхон сарын өмнө амжилттай бүртгүүлж, 690 сая ам.долларын хөрөнгө татжээ. Узбекистаны Үндэсний хөрөнгө оруулалтын сангийн шинэчлэлийг амжилттай удирдаж, багцын үнэлгээг 2.44 тэрбум ам.долларт хүргэж, Лондон, Ташкентын хөрөнгийн биржид давхар IPO хийсэн байна.
Энэхүү хамтын ажиллагаа нь Монголын төрийн өмчит компаниудын засаглал, ил тод байдал, өрсөлдөх чадвар, хөрөнгө оруулалтын үнэ цэнийг олон улсын түвшинд хүргэж, үндэсний баялгийг эдийн засгийн өсөлтийн шинэ эх үүсвэр болгон хөгжүүлэхэд чухал алхам боллоо.