gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    •   Мобиком 30 жил
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   Мега төсөл
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     22
  • Зурхай
     5.19
  • Валютын ханш
    $ | 3576₮
Цаг агаар
 22
Зурхай
 5.19
Валютын ханш
$ | 3576₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • Мобиком 30 жил
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • Мега төсөл
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 22
Зурхай
 5.19
Валютын ханш
$ 3576₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Монголыг дэлхийд таниулсан эрдэмтэн Жак Уэтерфорд “Монгол Алдар” сургуульд зочлов

Г.Тэгшсүрэн
Боловсрол
2025-11-25
96
Twitter logo
Г.Тэгшсүрэн
96
Twitter logo
Боловсрол
2025-11-25

Жак Уэтерфорд

АНУ-ын Өмнөд Каролина мужийн нийслэл Колумбияд 12 настай нэгэн хүү Харолд Ламб (Harold Lamb)-ийн бичсэн “Даян дэлхийн эзэн хаан” (Emperor of all men) номыг уншжээ. Энэ номыг уншсанаас хойш хүү Монголын түүхэнд татагдаж, Чингис хааны нутгаар, говь талыг гатлан хоёр бөхтэй тэмээ унаад явж байна гэж төсөөлдөг болов.

“Монгол явах сан”, “МУИС-д суралцах сан” гэж хүсэн Монгол руу хэдэнтээ захидал бичсэн ч АНУ Монгол Улсыг албан ёсоор хүлээн зөвшөөрөөгүй байсан он жилүүдэд мөрөөдөл нь биелсэнгүй. Нийгэм, цаг үе өөрчлөгдөж Монгол нээлттэй орон болоход 1998 онд тэр анх удаа манай улсад иржээ.

Монгол түүний сэтгэл зүрхийг булааж, оюун бодлоо амраах орон зай мэт гүн сэтгэгдэл төрүүлсэн тул монгол судлаач болохоор эрс шийдэв. Өдгөө түүнийг Чингис хаан судлаач эрдэмтэн гэдгээр дэлхий мэдэж байна. Энэ хүн бол Чингис хааны одонт антропологич, түүхч, зохиолч Жак Уэдерфорд юм. Тэрбээр 1990 оноос хойш монголчуудын түүх, соёлыг дэлхий дахинд шинжлэх ухааны үндэстэйгээр шинээр таниулж, буруу зөрүү олон ойлголтыг залруулан, олон оронд монгол хүн, монгол үндэстнийг ойлгох, үнэлэх үнэлэмжийг нэмэгдүүлэхэд онцгой гавьяа байгуулсан нэгэн билээ.

Энэ эрхэм хүмүүн Монгол Улсад хүрэлцэн ирээд байгаа бөгөөд өчигдөр (2025.11.24) “Монгол Алдар” сургуулийн үйл ажиллагаатай танилцан, илтгэл тавив. Тус сургуулийн хамт олон 12 дугаар ангиа төгсөхдөө Монгол орныхоо хилээр бүтэн тойрч, Соёлз уул, Орвог Гашууны бор толгой, Мааньт уул, Монгол Шарын даваанд очоод үзчихсэн, эх орноо зүрхний угаас хайрлаж, эх орондоо эзэн байх Монгол иргэнийг бэлтгэхээр зорин ажиллаж буй юм.

Харин  Жак Уэдерфорд эрдэмтэн хээр талд мал, амьтныг ажиглан суух, хүйтэн зэврүүн өдөр монгол гэрт сүүтэй цай оочлон суух, саргүй шөнийн тэнгэрт од мичдийн гялбаанд алхах дуртай, Монголыг тийн буй бүхнээр нь хайрладаг нэгэн билээ. Эдгээр агуулга, үзэл санааны нийцлээр Жак Уэдерфорд эрдэмтэн “Монгол Алдар” сургуулийн үйл ажиллагаатай танилцаж, өөрийн үнэт илтгэлээ танилцуулахаар иржээ.

    Чингис хааны одонт антропологич, түүхч, зохиолч Жак Уэдерфорд “Монгол хүний дүр төрхийг та яаж төсөөлдөг вэ гэж олон хүн надаас асуудаг. Эгэл жирийн малчин айлд ороход өмнөөс хараад сууж байгаа жаахан хүүхдийн царайг Монгол хүний жинхэнэ дүр, төрх гэж би хэлнэ. “Монгол Алдар” сургуульд өнөөгийн нийгэмд мартагдаад байгаа монгол уламжлалыг орчин үеийн технологитой сургалтын танхимд зааж байгаа нь их сайхан санагдлаа, баяртай байна.

    Монголын ирээдүйг авч явах хүчин зүйлийг ихэнх хүмүүс эдийн засаг талаас нь харж нүүрс, зэс зэрэг байгалийн баялаг гэж боддог. Миний бодлоор эдгээрээс илүүтэй Монгол хүний, Монгол хүүхдийн оюун санаа Монгол улсыг ирээдүйд авч явж, жолоодно гэж боддог. Тийм ч учраас өнөөдөр эцэг, эхчүүд, сургуулийн багш ажилчидтай монгол уламжлалын талаар ярилцахаар зорьж ирлээ” гэв.  

    Хүндэт зочинд зориулан “Монгол Алдар” сургуулийн захирал, багш болон авьяаслаг сурагчид мэндчилгээ дэвшүүлсэн. Тус сургуулийн хөгжмийн багш “Жонон” хамтлагийн морин хуурч Д.Мөнхсайхан “Би Монгол хүн” дууг, бага ангийн сурагчид “Алтан-Ураг” хамтлагийн ахлагч, хөгжмийн зохиолч, тус цэцэрлэг, сургуулийн урлаг, соёлын зөвлөх Б.Эрдэнэбатын “Гоёо”, “Оньсого” зэрэг дууг дуулж, хөгжимдөж сонирхуулав.

      “Ёкоминэ Монгол” цэцэрлэг, “Монгол Алдар” сургуулийн үүсгэн байгуулагч, Ерөнхий захирал Ж.Мөнх-Эрдэнэ “Эх орноо хурдхан л сайхан болгомоор байна шүү дээ. Ийм хүсэл, зорилгоор Жак Уэдерфорд багшийг урьсан. Энэ эрхэм хүнтэй уулзаад өнгөрсөн алдааны тухай биш ирээдүйн зорилгын төлөө ярилцаад зогсож байгаадаа миний хувьд туйлын баяртай байна.

      Жак Уэдерфорд эрдэмтэн, судлаач “Монгол Алдар” сургуулийн багш, ажилчдад цаашид ямар байдлаар хөтөлбөрөө өргөжүүлэх, харин эцэг, эхчүүдэд хүүхдүүдээ ирээдүйд хэрхэн бэлтгэх тухай зөвлөгөө өгөх юм. Энэ уулзалтаас сайн, сайхан шийдэл гарах байх гэж бодож байна.

      Манай байгууллага “Ёкоминэ Монгол” цэцэрлэг, “Монгол Алдар” сургуулиа үүсгэн байгуулаад, боловсролын салбарт 13 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байгаа. Бид боловсролоор дамжуулан үндэсний хэл, өв соёлоо эрхэмлэн дээдэлдэг монгол хүнийг бэлтгэх, монгол хүний мөн чанар, амин чанарыг тодотгох зорилгоор ажиллаж байна.

      “Хүн шиг бай л даа” гэж монголчууд хэлдэг дээ. Хүн шиг хүн гэж хэнийг хэлэх вэ.  Мэндтэй устай, бусдыг ялгаж харилцдаггүй, ажил хөдөлмөр, эрдэм мэдлэгт дуртай, бусдад өгч чаддаг гэх мэтийг нэрлэж хэлж болно. Тэгэхээр манай бага сургуулийн гол онцлог хүн байхад чиглэнэ.

      “Ёкоминэ Монгол” цэцэрлэгт суралцаж байгаа хүүхдүүдэд 3,4,5 насанд нь биеийн, сэтгэлийн, суралцах хүчийг өдөр болгоны дадал, хичээлээр суулгаж өгч байгаа. Харин бага ангид бид хүн байх боловсролд илүү анхаарна. “Хүн шиг бай л даа” гэж монголчууд хэлдэг дээ. Хүн шиг хүн гэж хэнийг хэлэх вэ.  Мэндтэй устай, бусдыг ялгаж харилцдаггүй, ажил хөдөлмөр, эрдэм мэдлэгт дуртай, бусдад өгч чаддаг гэх мэтийг нэрлэж хэлж болно. Тэгэхээр манай бага сургуулийн гол онцлог хүн байхад чиглэнэ.

      Дунд ангид сэтгэл зүйн боловсрол буюу анд нөхөр, хань ижил, эцэг эх байхад хөтөлбөрийг түлхүү чиглүүлж байгаа. Ахлах ангид бол амьдралын боловсрол буюу хүүхдийг амьдрах чадварт суралцуулна. Өөрөөр хэлбэл хөдөлмөрөөр хүүхдийг хүмүүжүүлэх нь манай цэцэрлэг, сургуулийн гол онцлог. Өмнүүр нь орж шал угааж өгөхгүй. Хүүхдүүд анги, танхимаа өөрсдөө цэвэрлэнэ. Аяга, тавгаа гэртээ авч очиж өөрөө угаана. Энэ мэтчилэн өдөр тутмын хичээлийн хөтөлбөрийн ахуйн дадлаар хүүхдүүдийг хөдөлмөрт сургаж байна.

      Мөн бид өв, соёлоо дээдэлдэг монгол иргэнийг бэлтгэхээр зорьж байгаа. Тиймээс манай сурагчид бий биелгээг заавал сурч байгаа. Монголын язгуур хөгжим товшуурыг бага ангидаа, дунд ангидаа морин хуурыг хүүхдүүд заавал сурна. Мэдээж үүн дээр нэмээд нэгдүгээр ангиас Oxford-ийн англи хэлний хичээл, гуравдугаар ангиасаа Coders hub кодын хичээл, гуравдугаар ангид Японы математикийн “Кумон” хичээл, шинжлэх ухааны Science Café зэрэг хөтөлбөрөөр хүүхдүүдийг сургаж байна.

      Манай сургуулийн нэг онцлог бол Төв аймгийн Батсүмбэр суманд хөдөлмөр зуслантай. Сурагчдаа нэгдүгээр ангиас нь зуслан авч явж нүүдэлчин ахуйг таниулж, дурлуулах зорилготой. Монгол хүн ямар үед, ямар нөхцөлд эрдэм мэдлэгтэй, холын зорилготой болдог вэ гэхээр саад бэрхшээлтэй учирч, түүнийг даван туулсан цагт. Нийгэм, сургууль, эцэг эхчүүд бид хүүхдүүдийг дааруулахгүй, өлсгөхгүй, ядраахгүй гэсээр тэд маань хүч тэнхээгүй болоод байх шиг санагддаг. Тиймээс бид хөтөлбөртөө зохиомол бэрхшээлийг бий болгож асуудалтай нүүр тулуулж, түүнийг шийдвэрлүүлэх, ард нь гарахад нь урамшуулах зорилгоор хөдөлмөр зуслан ажиллуулдаг.  

      2032 он гэхэд манай сургуулийн анхны 12 дугаар ангийн төгсөлт болно. Тэр үед бид “Монгол алдар” гэсэн өв, соёлын нэмэлт хөтөлбөртэй болсон байхаар зорьж буй. Үүнийгээ Монгол Улс даяар түгээн дэлгэрүүлэх юм сан гэдэг гэгээн мөрөөдөлтэй ажиллаж байна” гэлээ.

        Өнөөдрийн байдлаар “Ёкоминэ Монгол” цэцэрлэгийн хоёр салбар, “Монгол Алдар” сургуулийн нэг салбарт нийт 950 гаруй хүүхэд суралцаж буй бөгөөд 120 гаруй багш ажиллаж байна.

        “Ёкоминэ Монгол” цэцэрлэг, “Монгол Алдар” сургуулийг үүсгэн байгуулагч, Ерөнхий захирал Ж.Мөнх-Эрдэнийн дэлгэрэнгүй ярилцлагыг ЭНД-ээс унших боломжтой.

        Ташрамд мэдээлэхэд, хийж бүтээснээрээ шалгарч, тодорсон хүнд Ерөнхийлөгчийн зарлигаар “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг хүртээдэг. Энэ одонг өнгөрсөн хугацаанд нийт 20 хүнд гардуулсан бөгөөд 2022 онд анх удаа гадаад хүнд хүртээсэн нь АНУ-ын эрдэмтэн, доктор, профессор Жак Уэдерфорд юм.

        Монголчууд түүнийг “Өнөөгийн ертөнцийг үндэслэгч Чингис хаан” хэмээх номын зохиогч гэдгээр нь сайн мэддэг. Энэ ном “Нью-Йорк Таймс” сонины шилдэг бүтээлээр шалгарч, 300 гаруй мянган хувь борлогдон, 31 орны хэлээр орчуулагдсан.

        Жак Уэдерфорд энэ бүтээлээрээ Чингис хаан болон монголчуудын талаарх дэлхийн түүхэнд үлдсэн олон ойлголтыг залруулж, “Чингис хаан бол чөлөөт худалдаа, нээлттэй харилцаа, мэдлэг, мэдээллийн солилцоо, олон улсын эрх зүй, дипломатын халдашгүй дархан байдал, шашны эрх чөлөө, сүм хийдээс ангид орших улс төрийн тогтолцоо тэргүүтний суурийг тавьснаар өнөөгийн ертөнцийг үндэслэсэн их хаан” гэдэг үзэл санааг дэвшүүлжээ.

        Twitter logoPost
        gogo logo
        gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

        © 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан