gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     30
  • Зурхай
     6.26
  • Валютын ханш
    $ | 3580₮
Цаг агаар
 30
Зурхай
 6.26
Валютын ханш
$ | 3580₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 30
Зурхай
 6.26
Валютын ханш
$ | 3580₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
Маргааш ажилтай

Ж.Мөнх-Эрдэнэ: Гадаад хэл хэрэглээ болж, дипломыг AI бичээд өгөх нь. Хүний мөн чанар л үнэт боловсрол болчихлоо

Г.Тэгшсүрэн
Маргааш ажилтай
2025-02-22
579
Twitter logo
Г.Тэгшсүрэн
579
Twitter logo
Маргааш ажилтай
2025-02-22

Энгийнээс улам алсарч буй энэ цаг үед жирийн л амьдарч, ажиллаж, суралцаж буй хүмүүсийг GoGo.mn “Маргааш ажилтай” буландаа онцолж буй.

"Хүүе ээ, арав болчхож, алив ээ, унтацгаая, маргааш ажилтай”. “Найз нь уухгүй ээ, маргааш ажилтай”. “Эртхэн харьж амарлаа, маргааш ажилтай”...Эдгээр гойд зүйлгүй гавихгүй үгсийн цаана хийх ажлын хариуцлага, хэтийн зорилго хамт яваа.

Цасан шуурга, усан бороотой өдрүүдийн алинд ч “ажилтай” хэмээн яарах. Унтчихмаар, уйлмаар, урагшлахгүй байгаа мэт санагдсан ч “ажилдаа явахгүй бол болохгүй” гээд өндийх...

Ийм л эв эгэлхэн өдрүүдийн ард хүний амьдрал үргэлжилж, ав адилхан 15, 30-нийг үдэж, угтан ажлаа хийж цалингаа аваад алхаж явна, бид.

Ерөөс хүн ажилтай байх л сайхан. Анзаардаггүй ч ажилдаа явлаа гэдэг зорилготой гэрээс гарч, ажлаа тараад ирлээ гэх “гавьяа”-тайгаар гэртээ орох мэдрэмжээр л хүн дүүрэн амьдардаг.

Тиймээс энгийнээс улам алсарч буй энэ цаг үед жирийн л амьдарч, ажиллаж, суралцаж буй хүмүүсийг GoGo.mn “Маргааш ажилтай” буландаа онцолж буй.

Энэ удаад “Ёкоминэ Монгол” цэцэрлэг, “Монгол Алдар” сургуулийг үүсгэн байгуулагч, Ерөнхий захирал Ж.Мөнх-Эрдэнэ (FB: Мөнх-Эрдэнэ Жадамба)-ийг танилцуулж байна.

“СУУЖ СУРНА ГЭДЭГ ГҮРИЙХИЙН НЭР БИШ. БАГШИЙГ, БУСДЫГ ХҮНДЭЛЖ БУЙГАА МЭДРЭХ ЮМ"

-Аав маань нэгдлийн дарга уу, хот руу нүүх үү гэдэг хоёр сонголтоос сумын төвийн эгэл амьдралыг сонгосноор бид хөдөөгийн ахуй соёлдоо ойр өссөн. Би сурагч байхдаа онц сурдаггүй, хичээлдээ шамддаггүй. Оронд нь урлагийн үзлэгт идэвхийлэн оролцдог, дуучин болно гэдэг хүүхэд байлаа. Конкурсдээд сургууль авч чадаагүй. Юутай ч хотод ирлээ. Аав маань хөөцөлдөж байж ШУТИС-д өргөдөл өгч Механик инженерийн сургуулийн Металь боловсруулалт засварын үйлдвэрлэлийн ангид элссэн. 

Барилгын салбар хэсэг уналтад орж 1999-2000 оны үед эргэн сэргэж байсан тул хоёрдугаар курсээсээ Барилгын инженерийн сургуулийн Барилгын инженерийн ангид элсэн суралцав. Нэг, хоёрдугаар курсдээ их муу сурсан. Хоёрдугаар курсийн өвлийн амралтаараа Баянхонгор аймагтаа очтол үндэсний бөхийн улсын аварга болж байна. Барилдаж байгаа нутгийн ах, дүү нарыг хартал их сайхан санагдлаа. Гэртээ ирээд “Аав би барилдъя” гэв. Аав маань бөхийн хорхойтой. Намайг барилдъя гэхэд их баярласан, тэр намар нь одоогийн Гавьяат дасгалжуулагч Ц.Шийрэв багшид шавь орууллаа. 

Ингээд гуравдугаар курсийн хичээл эхлэхтэй зэрэгцэн бөхийн дугуйланд явав. Спортоор хичээллэдэггүй байсан хүн чинь дасгал, хөдөлгөөн хийгээд хөлсөө гаргаад,  зорилго тавьж өөртөө ачаалал аваад эхэлтэл үүнийг дагаад хичээлээ хийх идэвх сайжирсан. Өнөөх гавьдаггүй оюутан чинь гуравдугаар курсээсээ “Энэ юу болчхоо вэ” гэж багш, найзуудаа гайхтал сайн сурав. 

Одоо бодоход биеийн тамир, спортоор хичээллэхэд хүний зөвхөн булчин, шөрмөсний биш оюун тархи, сэтгэл зүрх, хичээл зүтгэлийн бяр нэмэгддэг юм билээ. Сургуулиа төгсөхдөө ШУТИС-ийн Барилгын инженерийн сургуулийн 5000 дахь онцлох оюутнаар төгсөж, сургуульдаа багшлах урилга авлаа.

Гэтэл Японы технологийг Монголд нутагшуулах зорилготой шинэ компани байгуулагдаж байгаа, тэнд ажилтан авна гэх зарлал олж харав. 100 гаруй оюутан оролцсон, гурван үе шаттай сонгон шалгаруулалт боллоо. Мэргэжил, мэргэжлийн 10 оюутан авсан бөгөөд, барилгын инженерийн ангиас гурван оюутан шалгарсны нэг нь би. Ингээд 2003 оны 7 сарын 2-нд “Хай Биг Монгол” ХХК-иас ажлын гараагаа эхэлж байлаа. 

Компаниас ажилтнуудынхаа мэргэжлийг дээшлүүлэх зорилгоор Япон явуулахаар болов. 2004 онд нэг найзтайгаа хамт Японд очиж, тэндхийн зургийн компанид 5 жил ажилласан. Эхнэрээ, хүүхдүүдээ, эх орноо санахын хэцүүг их ч мэдэрсэн дээ. Тэгээд эхнэр араас ирсэн, хоёулаа хүүхдүүдээ авчраад Японд төвхнөе гэтэл цэцэрлэг бүтсэнгүй. Ингээд 2009 оны тавдугаар сард зориг гаргаад Монголдоо нэг мөр буцаад ирсэн. Зориг гаргасан гэдэг нь Японы барилгын инженерийн цалинг Монголынхтой харьцуулахад хэд билээ. Цаашдын мэргэжлийн түвшний ахиц, дэвшил, ирээдүйгээ бодсон ч Японыг сонгоод, тэнд үлдэх зөв байв. Гэвч буурай ч гэсэн эх орондоо л буцмаар санагдаад байсан юм.

Ирээд “Шандаст хонгор” ХХК байгуулж, хоёр жилийн турш нэг ажилтантай компанийн захирал байж үзлээ. Ажил олдохгүй, байгууллагуудын үүд сахиад л сууна даа. Найзынхаа ятгаснаар төрийн албаны шалгалт дуртай, дургүй өгтөл бид нэг, хоёроор гараад ирлээ. Ингээд төрийн албанд барилгын хяналтын инженерээр 10 гаруй жил ажиллалаа. Төрийн албан хаагчийн цалингаар санасан, хүссэнээрээ амьдрах боломж хомс. Шударга, сайнаар ажиллаад байхад л сайнаар  харах хүн цөөн. Энэ нь миний дотоодтой их зөрчилдсөн л дөө. Яах уу, ямар нэг өөр зүйл л хиймээр байна...

Эхнэртэйгээ сайтар ярилцаж байгаад нэг өдөр “Хоёулаа цэцэрлэг ажиллуулах уу” гэснээр гэр бүлийнхэн маань ч дэмжиж 2013 оноос ханийнхаа аавын гал голомт болсон 1 давхрын жижигхэн байранд 40 хүүхдийн цэцэрлэг нээж, мөн Жуковт 150 хүүхдийн цэцэрлэг, хэдэн хүүхдийг гэсэн цэвэр агаарт байлгая гээд байгалийн сайханд Гачууртад 50 хүүхдийн 24 цагийн цэцэрлэг ч нээж үзлээ. Төдийлөн амжилт олсонгүй. Эхнэр маань ч “Айлын хүүхдүүдийг хооллоод, унтуулаад, хүүхэлдэй үзүүлээд л, үүнийгээ цэцэрлэг ажиллуулж байна гээд суугаад байж болохгүй. Хүүхэд хөгжүүлэх ямар нэг өөр, шинэ хөтөлбөрөөр ажиллах ёстой” гэдэг байлаа. 

Эхнэр маань 2014-2015 онд дараалан амаржиж, 2016 онд алдарт эхийн одонгоо авав. Удаа ч үгүй “Одонтой ээжүүдийн групп”-т нэгдлээ л гэсэн. Нэг өдөр “Цэцэрлэг ажиллуулдаг одонгоо байна уу” гээд нэг бүсгүй асуулаа, Японы маш үр дүнтэй хөтөлбөрийг Монголд нэвтрүүлэх талаар хоёр жил цэцэрлэгүүдэд санал тавиад сонирхоогүй юм байна” гэв. Судлаад үзтэл үнэхээр гайхалтай, үр өгөөжтэй хөтөлбөр байлаа.

Ингээд зээл аваад цэцэрлэгийн эрхлэгчээ, эхнэрээ, дүүгээ дагуулаад Бээжингээр дамжаад ёстой мөлхөх нь холгүй явсаар Японд очиж Ёкоминэ хөтөлбөрийг үүсгэн байгуулагч Ёкоминэ Ёшифүми багштай уулзсан. Хөтөлбөрийг хэрэгжүүлдэг цэцэрлэгүүдтэй нь ч явж танилцав. Хүүхдүүдийг яаж ингэж бага наснаас нь хөгжүүлдэг байна вэ, бушуухан л Монгол хүүхдүүдэд зааж, түгээх юм сан гэж бодсон.

“Ёкоминэ” бол хүүхдэд биеийн, сэтгэлийн нэмээд суралцах хүчтэй байх насан туршийн зөв дадлыг цэцэрлэгийн насанд нь олгодог онцлогтой хөтөлбөр юм. Өөрөөр хэлбэл, хүүхдүүдийг дасгал хөдөлгөөнөөр эрүүлжүүлэн чийрэгжүүлж, сэтгэлийн хаттай, олон зүйлийг сонирхон оролддог, хэцүү даалгавраас айж шантардаггүй, бусдад төвөг уддаггүй, бие даасан хүн болгож өсгөх л агуулга юм. Энэ хөтөлбөрт эртний Монголчуудын хүүхдээ хүмүүжүүлдэг байсан аргуудтай ижил, төсөөтэй зүйл их. Жишээ нь хүүхдийг багаас нь бие даалгах, байгальд ойр байлгах, хамгийн гол нь хүн байх, бусдыг хүндлэх гэх мэтчилэн.

Японоос эргэж ирээд багш нараа Япон явуулан сургалтад хамруулж, франчайз эрхээ авлаа. Их хэмжээний зээл авч Удирдлагын академийн урд барилга түрээсэлж, засвар хийж тохижуулан 2018 оны есдүгээр сарын 1-нд “Ёкоминэ Монгол” цэцэрлэгийн анхны салбараа нээв.

Бид энэ хөтөлбөрийг Монголд хэрэгжүүлж эхэлснээс хойш агуулгаа үргэлж бодсоор байгаа. Японыхоор тэр чигт нь хуулбарлаж болохгүй шүү дээ. Монгол хүний үнэт зүйл юу вэ гэдгийг нэн тэргүүнд бодож, Ёкоминэ хөтөлбөрт түшиглэн хүүхдүүдийг Монгол өв соёлд нь ойртуулан сургаж байна.

Манай “Ёкоминэ Монгол” цэцэрлэгийн хүүхдүүд 3 настайгаасаа хөгжилтэй байдлаар, тоглонгоо суугаад сурчихдаг. Ингээд 4 настайгаасаа л хэдийнээ сурагч болчихдог. Сууж сураагүй хүүхэд суралцана гэдэг ойлголт байхгүй. Гэхдээ сууж сурна гэдэг гүрийхийн нэр биш. Хүүхэд биедээ зовуургүйгээр бусдыг, багшийг хүндэлж байгаагаа мэдрэх юм. Би суралцах шаардлагатай, сурахын тулд төвлөрөх хэрэгтэй гэдгээ ойлгохыг сууж сурах гэж хэлнэ. 

Манай цэцэрлэгийн хүүхдүүд үүдээр орж ирээд л өөрөө хувцсаа тайлаад, эвхээд далд хийдэг. Аягаа угаадаг, анги танхимаа цэвэрлэдэг. Бусдадаа тусалдаг. Ийм зөв арга барилд багаас нь чиглүүлснээр өөрийгөө зөв илэрхийлдэг, өөрийн гэсэн бодолтой, өв соёлоо мэддэг, хэл соёлоо дээдэлдэг, үүгээрээ бахархдаг. Бусдад төвөг болдоггүй, өөрөө бие даан шийдвэр гаргадаг, ажилсаг, хөдөлмөрч иргэд бий болно.

ЭХ ОРНОО ЗҮРХНИЙ ГҮНЭЭС ХАЙРЛАХ МОНГОЛ ИРГЭНИЙГ БЭЛТГЭХЭЭР “МОНГОЛ АЛДАР” СУРГУУЛИА БАЙГУУЛСАН

“Ёкоминэ Монгол” цэцэрлэгээ байгууллаа, амжилттай ажиллалаа. Цэцэрлэгийн хүүхдүүд маань эхнээсээ сургуульд орох насанд ирэхэд эцэг, эхчүүдийн зүгээс “Яг ийм хөтөлбөртэй сургууль байгуулж болохгүй юм уу” гэдэг санал, хүсэлт хэлсэн. Сургууль байгуулна гэдэг бодол ой тоонд минь байгаагүй. Гэхдээ эцэг, эхчүүдийн маань энэ хүсэлт надад болон манай хамт олонд урам зориг өгсөн тул судалж эхэллээ. Сургууль байгууллаа гэхэд бидний зорилго юу байх вэ гэдэгт төвлөрсөн. Монгол хүнийг хүмүүжүүлэхэд монгол ухаан хэрэгтэй. Яагаад бид гадаадуудаас ухаан бас хөтөлбөр хайгаад хүүхдээ ч сургаж чадахаа байчхав гэдгийг бодов.

Бид харийн боловсролын системийг эрж хайхаас илүү өвгөдийнхөө тэр тусмаа Монголчууд хүчтэй байх үеийн хүүхэд хүмүүжүүлэх арга, хүнтэй харилцах ухаанаас суралцах ёстой санагддаг. Бидний өвөг, дээдсийн хүүхдээ хүмүүжүүлэх арга гайхамшигтай байжээ. Бид л мартчихаад Оросууд хүүхэд хүмүүжүүлэхийг, Америкчууд хүүхдээ сургахыг зааж өгсөн юм шиг андуу бодож ирж. 

Тиймээс ахуй амьдралдаа, байгальдаа, хэл соёлдоо ойр, эх орноо чин сэтгэлээсээ ойлгодог, хайрладаг, дээдэлдэг олон иргэнийг бэлтгэх нь бидний үүрэг юм байна гэдэг зорилгоо нэгтгээд Ёкоминэ хөтөлбөртэй, нэмээд Монгол хэл, соёлд тулгуурласан хөтөлбөртэй “Монгол Алдар” бага сургуулиа байгуулсан. Бид “Эх орноо зүрхний угаас хайрлаж, эх орондоо эзэн байх Монгол иргэдийг бэлтгэнэ” гэсэн уриатайгаар  дөрөв дэх хичээлийн жилдээ үйл ажиллагаа явуулж байна.

Бид энэ онд үйл ажиллагаагаа өргөжүүлж дунд, ахлах сургуулиа нээхээр ажиллаж байгаа. 2025 оны есдүгээр сарын 1-нд анхны дунд буюу зургадугаар ангийнхнаа хүлээн авна. Харин  2026-2027 онуудад дунд болон ахлах сургуулийн барилгын цогцолбороо хэсэгчлэн ашиглалтад оруулахаар төлөвлөөд байна.

Бид таамгаар, сэтгэлийн хөдлөл, уран цэцэн үгээр сургууль байгуулахыг хүсээгүй. Туршлагатай багш нарын зөвлөгөөгөөр чиг баримжаа аван хөтөлбөрөө боловсруулсан.  PISA (сурлагын амжилтын олон улсын үнэлгээ”-аар сурагчдын уншаад ойлгох чадвар сул гэж дүгнэсэн шүү дээ.

Хүүхдээс “Гадаа бороо орж байна уу” гэж асуувал “Үгүй” эсвэл “Тийм” гэдэг ганцхан үгээр л хариулна. Гэтэл монгол хэлний үгсийн сан хэчнээн баялаг билээ. Бороо зүсэрч байна, бороо шаагьж байна, бороо шивэрч байна. Намираа бороо орж байна, аадар бороо орж байна гээд маш олон хэлбэрээр хариулж болно. Гэтэл хүүхдүүд энэ бүгдийг мэдэхгүй. Энэ хүүхдийн буруу биш, тэд мэдрэхгүй байгаа учраас мэдэхгүй байгаа юм. 

Монгол хэлний хичээл дээр “Морь уургалав, морь бугуйлдав” гээд бичээд л байдаг. Гэвч морь гэж ямар амьтан, түүнийг хэрхэн сургадаг гэдгийг мэдэхгүй учраас уншсанаа ойлгохгүй байгаа юм. Тиймээс хүүхдүүдийг байгальд ойр байлгая, монгол өв соёлыг нь таниулъя гэж зориод хотоос холгүй Төв аймгийн Батсүмбэр сумын уултай, устай, модтой, газар тариалантай, мал ахуйтай үзэсгэлэн төгөлдөр газарт сургуулийн хөдөлмөр зуслан байгууллаа. 

Дүнзэн байшин бариад, халаалт залгачих амархан. Гэхдээ хүүхдүүдэд юу мэдрүүлэх гэж байгаа билээ гэдгийг бодож тэнд монгол гэр бариад, бүх зүйлийг нүүдэлчин ахуйгаараа л байлгахыг хичээсэн. Харин ариун цэврийн байгууламжийг л боловсон байдлаар шийдсэн байгаа. Ангийн багш нар охид, хөвгүүдээр нь хүүхдүүдээ хувааж аваад арав, арваараа гэх байдлаар нэг гэрт байрлан 5 хонодог юм.

Зусланд очсон хүүхдүүдээр гал түлүүлье, галын илчийг мэдрүүлье. Бороонд дааруулж, даарч, даарч орж ирээд галын нөмөрт суухын сайхныг мэдрүүлье гэж зорьдог. Хүүхдүүд маань маш олон зүйл сураад буцдаг даа.

Хүүхдүүдээ морин дээр мордуулаад монгол дээлтэй зургийг нь аваад эцэг, эхэд нь илгээх маш амархан, хэн ч хэдэн цагийн дотор хийчих ажил. Үүний оронд адуу гэж юу юм, Монголчууд адууг яагаад дээдэлдэг юм, яаж номхруулдаг юм энэ бүгдийг хүүхдүүддээ нэг бүрчлэн ойлгуулахыг хичээдэг. 

Хүүхдүүдийнхээ нүдэн дээр даагаа сургаад, зүслээд, тамгыг нь тайлбарлаж өгнө. Яагаад тамгалдаг юм, яагаад адуунд зүүн талаас нь буюу зөв талаас нь мордох ёстой юм. Хойгуур, өмнүүр нь явбал өшиглүүлнэ гээд унаж адгуулах, ахуй амьдралдаа хэрхэн ашиглах  вэ гэдгээс эхэлнэ. Дараа нь морио унуулна. Зуслангийн хажууд сургуулийн малчин айл бий. Бид тэр айлын өрхийн тэргүүнийг ахуй соёлын багш, гэргийг нь өв соёлын багш гэж нэрлэнэ. Тэднийд хүүхдүүд идээ, цагаа боловсруулж, өөрсдөө хийнэ, үнээ саана. Малын зүс, нас, ноос, ноолуур гээд олон агуулгыг богино хугацаанд сургадаг.

Хүн хэзээ ч ядарч үзэхгүй яваад байвал эцэж, сульдах мэдрэмжийг мэдрэхгүй шүү дээ. Тиймээс зусланд очсон хүүхдүүдээр явган аялал хийлгэнэ. Ядарсан хүүхдүүд эргэж ирээд амрахын сайхныг, зүгээр л сүү, ус хольсон хярам, ямар ч чихэргүй бор талхны амтыг мэдэрдэг. Бид багадаа Янжин хүү ямаагаа саагаад ядраад ороод ирсэн чинь өглөө голоод гарсан аарц нь хэчнээн сайхан амттай санагддаг тухай эх уншдаг байсан даа. Үүнтэй адил анх хотоос очихдоо идэхгүй, уухгүй гэж байсан хүүхдүүд “Бор цай ууя” гэчихсэн сууж байна шүү дээ. 

Бид сурагчидтайгаа орой бүр гал түлж, түүнийгээ тойрч суугаад мэдрэмжээ хуваалцдаг. Зургаахан настай нэг сурагч маань “Өдий наслахдаа ийм сайхан зүйл үзсэнгүй” гэчихсэн сууж байж билээ. Монгол ахуй соёлоо хайрлан, дээдлэх олон санаа бодлынх нь эхлэлийг эндээс бий болгохыг хүсдэг дээ.

“МОНГОЛ БАГШАА ДЭЭДЭЛЖ, МОНГОЛ ОЮУНАА ҮНЭЛНЭ”

Зарим хүн “Мөөгий чи олны нялх хүүхдүүдийг бөөн бөөнөөр нь гол устай газар руу авч явж адуу, мал унуулаад ямар зоригтой юм бэ” гэдэг. Энэ тоглоом биш, маш хариуцлагатай ажил. Гэхдээ бид л зориглохгүй бол хэн, хэзээ хийх юм бэ. Болж, бүтэх гоё сайхныг хийгээд болохгүй гэж бодсоноо хаяад байвал Монголчуудын бэрхшээлийг даван туулах, амьдрах чадвар яах юм бэ?.

Хүүхдэд насанд нь тохирсон бэрхшээлүүдийг бий болгох чухал гэж би боддог. Хөдөөгийн хүүхдүүд өдөржин хонь хариулахдаа өглөө маш том стратеги боловсруулаад гардаг. Жишээ нь, 200 хонио аваад гарсан бол тоогоо дутаахгүй, ишиг хургаа унтуулахгүй, өөрөө унтахгүй, өвсний сорыг дагаж явна, уулын сүүдэр буухад гэртээ ирнэ гэх мэтчилэн бүх үүрэг, хариуцлагыг өөр дээрээ даагаад явдаг. Энэ мэтчилэн бидний нүүдэлчин соёлд хүссэн хүсээгүй өдөр болгон даалгавар байдаг, үүнийг бие даан гүйцэтгэх шаардлагатай байж иржээ. 

Гэтэл өнөөдөр Улаанбаатарт амьдарч буй хүүхдэд аливаа даалгаврыг дааж аваад бие даан дуусгах боломж хомс. Чи хогоо гаргаж асгаад, хоёр цаг гадаа суучхаад ир гэлтэй биш. Энэ нийгэмд хүүхэд ажил сурах боломж үнэхээр алга. Хүүхдүүд орцныхоо гадаа тоглох найзтай, нөхөдтэй ч болж чадахаа болилоо. Гэр, сургууль, сургууль гэр гэсэн хэтэрхий гэрийн амьдралтай болсон. Энэ Улаанбаатарт амьдарч байгаа хүүхдүүдийн буруу биш. Амьдралаа авч яваа эцэг, эхийн буруу биш. Энэ бол нийгмийн хэт их төвлөрөл, суурьшмал амьдралд дасан зохицох гэсэн шилжилтийн үеийн л алдаа.

Нэг үе хүмүүс, залуус гоё байр, сайхан машин уначихвал аз жаргалд хүрчих юм шиг санаад, зөвхөн эдгээрийн төлөө дэндүү их цаг хугацаагаа алдсан, дэндүү олноороо харийг зорьсон. Мэдээж зорилгоо биелүүлсэн, байшинтай болсон. Ингээд нэг, нэг өрөөтэй болсноор хүүхдүүдээсээ дэндүү алсраад байгааг би ч өөрийн биеэр мэдэрсэн.

Монголчуудын насан туршдаа ижий, аавыгаа асардаг хүнлэг энэрэнгүй чанарыг дэлхий яагаад гайхдаг вэ. Миний бодлоор энэ нь галаа тойроод, хоолоо хувааж идээд, сайн муу бүх мэдээгээ дундаа хуваалцан монгол гэрт өссөний л нууц байх. Аав нь алдчихаад гуниглаад ороод ирэх, оночхоод баярлах, ээжийнхээ уйлж суух, эгчийнхээ дурлачхаад догдлох, ахыгаа анх архи ууж үзээд аавдаа загнуулахыг гээд амьдралын бүхий л зовлон, жаргалыг хүүхэд тэр гэрт, тийм ойроос харж өсдөг. Тиймээс ч монгол гэрт өссөн хүн бусдыг дэндүү сайн, ойлгодог, мэддэг байж болох юм.

Харин одоо хүүхдүүд тус тусдаа өрөөнд орсноороо аав, ээжийгээ, ах эгчийгээ мэдэхгүй өсөж буй гэдэгт хилстэхгүй. Тийм учраас нэгэнт буцаад нүүдэлчин болохгүйгээс хойш сургууль, цэцэрлэгээр, хичээлийн хөтөлбөрөөр нь дамжуулан Монгол өв соёлынхоо сайхныг сургах сан гэдэг хүсэл, зорилготойгоор манай хамт олон ажиллаж байна.

Хүүхэд, залуус гаднын соёлыг хэт шүтэж, гадаад хэл сурахгүй л бол хүн биш, гаднын тэтгэлэг авахгүй л бол сурагч биш юм шиг хандлага давамгайлаад 30 гаруй жил өнгөрчээ. Харин одоо хүмүүс ухаарч эхэлсэн гэж би хардаг. 100 хувь гаднын хөтөлбөртэй сургуульд сурсан хүүхэд Монголоороо ярьж чадахгүй, Монголд сурах боломжгүй заавал гадагш явах шаардлага тулгарах болсон. Энэ буруу явчихлаа гэдгийг хүмүүс анзаарч эхэлсэн юм болов уу. Одоо бол хүүхдүүддээ аль болох Монгол хэл, соёлыг нь сургая гэдэг хандлага давамгайлах болжээ гэж хараад байгаа. Тиймдээ ч "Монгол Алдар" сургуулиа монгол хэл, соёлын гүнзгийрүүлсэн сургалттай болгосон юм.

Эх орныхоо хөрс шороо, ургамал, цэцэгсийн хэчнээн тансаг, сайхныг мэдрэлгүй байсаар гадаадад сурахаар явсан хүүхэд очоод харьцуулалтгүй болчихдог. Тэгээд очсон газраа шүтчихдэг. Тиймээс бид хүүхдүүдээ дунд ангид орохоор хоногоор морин аялал зохион байгуулна. Цаашлаад ахлах ангид ороход нь Монгол орныхоо хилээр бүтэн тойрч, Соёлз уул, Орвог Гашууны бор толгой, Мааньт уул, Монгол Шарын даваанд очоод үзчихсэн Монгол иргэнийг бэлтгэнэ гэж мөрөөдөж байна. Замдаа шулуун давхиад оччихгүй, ядарна, зүдэрнэ, даарна, түлээгээ өөрсдөө бэлтгээд хоолоо хийж иднэ. Энэ бүхнээс хүүхдүүд маань өнөөх л Монголоо гэх мэдрэмж, амьдрах чадварт суралцсаар л байна.

Дэлхий нийтэд хиймэл оюун ухаан хөгжиж байна, цаашид диплом бичих шаардлага байх уу, үгүй юу гэдэг асуудал гарч ирнэ. Тэгэхээр бид хаашаа зорих юм бэ. Хэлгүй хүн хөлгүй мэт санагдаж байсан бол өнөөдөр хэл хэрэглээ буюу төдийлөн ач холбогдолтой зүйл биш болчихлоо шүү дээ. Диплом, цалин ч сонин биш. Харин хүний мөн чанар, хүн хүнээ хайрлах өр нимгэн сэтгэл, аз жаргалаа чин үнэнчээр олж авах л туйлын үнэн боловсрол болчихлоо.

Хүний тархины 90 гаруй хувь нь 6 хүртэлх насанд хөгждөг. Гэтэл бид хүний суурь тавигддаг, насан туршдаа өөрийгөө илэрхийлэх дадал суух энэ насыг буюу сургуулийн өмнөх боловсролын салбараа дэндүү хөсөр хаясан. Боловсролын салбар маань өндийх хэрэгтэй байна.

Миний хувьд зуу, зуун жилд Монголын боловсролын салбарт хувь нэмэр болсоор байх том мөрөөдөлтэй хамт олонтой, часхийсэн жижигхэн сургуулийг л бий болгохыг мөрөөдөж байна. Манай цэцэрлэг, сургуульд эх орныхоо боловсролын салбарыг үтэр түргэн өндийлгөчих юм сан гэсэн үзэл санаатай хүмүүс ажилладаг. Бид Монгол багшаа дээдэлж, Монгол оюунаа үнэлье гэдэг бодлоготой. Тиймээс өөрийгөө хөгжүүлье гэж үргэлж боддог, эх орныхоо төлөө цохилох зүрхтэй, үзэл бодол зөвтэй, тууштай чин сэтгэлтэй багш нарыг ажиллуулахыг хичээдэг дээ.

Ёкоминэ хөтөлбөр бол гайхамшигтай. Эхний ээлжид бид энэ хөтөлбөрийг Монголд нутагшуулах, үндсээ маш сайн суулгаж, хэрийн салхинд ганхахгүй болгох чухал байсан. Одоо харин Монгол орон даяар нэвтрүүлж, Монголын хүүхэд бүрд энэ хөтөлбөрийг яаж хүргэх вэ гэдгийг л бодож байна.

Би их мөрөөдөмтгий хүн. Цаашид Монгол оюун ухаанд тулгуурласан цэцэрлэг, сургуулийн “Монгол Алдар” хөтөлбөрөө улам чамбайруулж, чансаажуулсаар байна. Ирээдүйд Монгол Улс даяар төдийгүй монгол туургатнуудад, олон улсад хэрэгжих үнэ цэнтэй хөтөлбөр байгаасай гэж би хүсдэг. Монгол хүн амны билгээр гэдэг дээ. Санаж явахад бүтнэ биз ээ.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан