Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо өнөөдрийн (2026.05.20) хуралдаан гишүүдийн 55.2 хувийн ирцтэйгээр 12 цаг 46 минутад эхэлж, хоёр асуудал хэлэлцлээ.
Хуралдааны эхэнд Тусгай хяналтын дэд хорооны даргыг сонгох асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгийн дарга Ж.Батжаргал, тус дэд хорооны даргад Улсын Их Хурлын гишүүн С.Лүндэгийн нэрийг дэвшүүлж буйг хуралдаанд танилцуулсан юм.
Боловсрол:
- 1999 онд нийслэлийн ерөнхий боловсролын 52 дугаар сургууль,
- 2004 онд Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн Компьютерийн техник, менежментийн сургуулийг төгссөн байна. 2013 онд АНУ-ын Страйерийн их сургуульд магистр,
- 2014 онд Япон Улсын Саппорогийн Олон улсын их сургууль, төрийн удирдлагын магистр,
- 2024 онд Монгол Улсын Их Сургууль, Улс төр судлал, олон улсын харилцаа, Нийтийн удирдлагын сургууль, улс төр судлалын магистрын зэргийг тус тус хамгаалсан байна.
Ажилласан туршлага:
- 2006-2009 онд Улсын Их Хурлын гишүүний туслахаар,
- 2010-2011 онд МАН-ын Ажлын албанд,
- 2014-2017 онд Монгол Улсын Шадар сайдын туслахаар,
- 2017-2019 онд Монгол Улсын Ерөнхий сайдын Шадар туслахаар, 2020-2021 онд Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөхөөр,
- 2021-2024 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Ахлах зөвлөхөөр ажиллаж байжээ.