gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Боловсрол
    •   Нийгэм
    •   Тэр өдөр
    •   Дэлхийд
    •   Ногоон дэлхий
    •   Спорт
    •   FIFA 2026
    •   Соёл урлаг
    •   Технологи
    •   GoGo ил тод байдал
    •   Бизнес
  •  GoGo булан  
    •   СEO
    •   GoGo Cafe
    •   Маргааш ажилтай
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Элчин сайд
    •   35 мм-ийн дуранд
    •   Соёлын довтолгоо
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   GoGo асуулт
    •   Гарааны бизнес
    •   Мега төсөл
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Хүмүүс
    •   Подкаст
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     28
  • Зурхай
     9.01
  • Валютын ханш
    $ | 3595₮
Цаг агаар
 28
Зурхай
 9.01
Валютын ханш
$ | 3595₮
  • Мэдээ 
    • Монгол наадам
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Боловсрол
    • Нийгэм
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Мобиком 30 жил
    • Тэр өдөр
    • Дэлхийд
    • Ногоон дэлхий
    • Спорт
    • FIFA 2026
    • Соёл урлаг
    • Технологи
    • GoGo ил тод байдал
    • Бизнес
    • SOS
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
  • GoGo булан 
    • СEO
    • GoGo Cafe
    • Маргааш ажилтай
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Элчин сайд
    • 35 мм-ийн дуранд
    • Соёлын довтолгоо
    • Гаднынхны нүдээр Монгол
    • GoGo асуулт
    • Гарааны бизнес
    • Мега төсөл
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Хүмүүс
    • Подкаст
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 28
Зурхай
 9.01
Валютын ханш
$ 3595₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Ч.Ундрам: Тамирчид зочид буудлын үүдэнд хоноогүй, амарч байсан үеийн зургийг тавьжээ

Б.Эрдэнэчимэг
Улс төр
2025-11-04
52
Twitter logo

ССАЖЗ-ын сайд Ч.Ундрам Төрийн ордонд сэтгүүлчдийн асуултад хариулав.

Сэтгүүлчид түүнээс өсвөрийн тамирчдад зардал мөнгийг нь шийдэж өгөөгүйгээс зочид буудлын үүдэнд хоноглосон, эсэхийг тодрууллаа. Учир нь "Бахрейн-2025" Азийн залуучуудын наадамд Монголоо төлөөлсөн өсвөрийн тамирчдад тэмцээний зардлыг шийдэж өгөөгүй. Тамирчид зочид буудлын үүдний хэсэгт, хаа таарсан газраа хоног төөрүүлж байна гэж багийн дасгалжуулагч, МУГТ Г.Отгонцэцэг мэдээлжээ.

ССАЖЗ-ын сайд Ч.Ундрам "Олимпын үндэсний хороо энэ асуудлаар мэдэгдэл гаргасан байна лээ. Тухайн тамирчдын холбоод өөрсдөө зочид буудлаа захиалдаг. Нислэг нь үүрээр буугаад, буудалд орох цаг нь болохоор буудалдаа орох гээд хүлээж байсан юм билээ. Дэлхий нийтийн жишгээр үдээс хойш 14.00 цагт зочид буудлууд зочдоо оруулдаг. Гэхдээ тухайн холбоо нь зочид буудалтайгаа ярилцаад 06.00 цагаас оруулахаар болсон.

Тэр хооронд тамирчид амарч байсан үеийн зургийг олон нийтийн сүлжээнд тавьжээ. Олимпын хорооноос тухайн тамирчдад тодорхой хэмжээний санхүүжилт олгосон юм билээ. Яамнаас нийт 26 төрлийн, тив дэлхийн уралдаанд холбоодтой нь гэрээ байгуулаад санхүүжилт олгодог.

Эдгээрийн дунд жүдогийн холбоо бий. Энэ онд тус холбоонд 700 орчим сая төгрөгийн санхүүжилт өгсөн. Бид боломжоороо Биеийн тамир спортын хороо буюу Спортын төв ордонд бэлтгэл хийх боломжоор хангадаг. Холбоод тухайн мөнгөө гэрээнд заасны дагуу тамирчдаа тэмцээнд явуулах уу, бэлтгэлд нь зарцуулах, дасгалжуулагчийн цалинд өгөх үү гэдгээ шийддэг. 

-Та Монгол Улсын гавьяат тамирчин Отгонцэцэгтэй уулзсан уу?
-Үгүй. Тухайн хүн надад хандаад албан ёсоор уулзах хүсэлт тавиагүй. Шууд олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр сэтгэгдлээ илэрхийлсэн юм байна гэж би ойлгосон. Ер нь тамирчдад дэмжлэг маш их хэрэгтэй байна. УИХ олонхоороо шийдвэр гаргаж, төсөв баталдаг. Өнгөрсөн зун төсөв тодотгосон. Хамгийн их хасуулсан салбаруудын нэг нь спорт. Ганцхан надаас биш, шийдвэр гаргадаг, УИХ-ын гишүүдээс асуух хэрэгтэй.          

“Physical Asia” шоунд оролцож буй баг тамирчдын хувцсыг манай яамнаас санхүүжүүлээгүй гэв. 

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан