УИХ-ын чуулганаар Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах саналыг хэлэлцэж эхлэв. Ерөнхий сайд Г.Занданшатар УИХ-д үг хэллээ.
Түүний үгийг бүрэн эхээр нь унших бол ЭНД дарна уу.
Тэрбээр, Манай Засгийн газар тамга дарж нуусан болгоныг илчилж, ард түмний хяналтад оруулж байна. Бид бүх Монголчуудыг дээрэмдсэн баялгийн хулгайтай тэмцэж, багш эмч нарыг цалинг нэмэхээр ажиллаж байна.
Бид УИХ-ын даргыг нүүрсний хулгайтай тэмцэх үйлдлийг дэмжиж ажиллана гэж итгэсэн ч УИХ дарга оройлон Засгийн газраа унагаах ажлыг хийж байгаад харамсаж байна.
Гэтэл 126 гишүүнтэй болсон Парламент маань 76 гишүүнтэй байсан Парламентын зохицуулалтаар Засгийн газраа огцруулах гэж байна.
Үндсэн хуулийнхаа заалтаар бус байнгын хорооны саналаар Засгийн газрыг огцруулах асуудлыг хэлэлцэж байгаа нь Үндсэн хуулийн зөрчиж байна.
Авлига хулгайтай тэмцэж, улам бүр суларсан төрийн нэр хүндийг сэргээхэд зөвхөн захиргааны эрх мэдэл хангалтгүй, улс төрийн эрх мэдлээр хүч нэмэх нь ард түмнээс авсан үүрэг даалгавраа биелүүлэх илүү үр дүнтэй ажиллах боломж юм. Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах төслийг УИХ-д өргөн мэдүүлсэн. Гэвч Ерөнхий сайдаа намын дарга болгоё гэж байсан намын нөхдийн бодол санал гэнэт өөрчлөгдсөн. Нүүрсний хулгай, Бортээгийн ордтой Д.Амарбаясгалан дарга хамааралтай гэдэгт би итгэхийг хүсээгүй.
Нүүрсний сонсголоор олон нотлох баримт хэлэлцэгдэн шалгагдаж эхэлсэн юм билээ. Би гадны нэг сайтын мэдээллээр ийм асуудлыг яриагүй. Гадны сайтад 2 жилийн өмнө гарсан мэдээллийг яагаад няцаагаагүй юм бэ? гэж асууж байна.
Ерөнхий сайд үг хэлсний дараа хуралдаан даргалагч УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа “Ерөнхий сайдыг огцруулах тухай ТББХ-ны дэмжээгүй саналыг дэмжье” гэсэн саналын томъёоллоор санал хураалт явууллаа.
Хуралдаан даргалагч Х.Булгантуяа, УИХ-ын 71 гишүүн дэмжсэнээр Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцрууллаа. Дараагийн Ерөнхий сайд томилогдох хүртэл Г.Занданшатар Ерөнхий сайдын бүрэн эрхийг хэрэгжүүлнэ” гээд алх цохилоо.
УИХ-ын дэд даргын танилцуулсныг Сайд Ж.Энхбаяр, С.Бямбацогт нар эсэргүүцэж, “Ерөнхий сайдыг байнгын хорооны саналаар огцруулахгүй. Үндсэн хууль зөрчиж байна” хэмээн эсэргүүцэж, чуулганы танхимд гишүүд шуугиан үүсгэв.
Санал хурааалтын дараа Ерөнхий сайд Г.Занданшатар дэд дарга Х.Булгантуяагийн ширээнд ирж, “За баярлалаа” гэж гар барихад хариуд нь, "Уучлаарай, ийм муухай саналаар хуралдаан даргалчихлаа" гэж гэмшингүй аясаар хэлсэн нь чуулганы танхимд сонсогдож, гишүүд нирхийтэл инээлдэв.
Дэд дарга Х.Булгантуяа, Миний хувьд бол муухай л юм гэж микрофонд хэллээ.
УИХ-ын чуулган түр завсарлалаа. Үдээс хойших хуралдаан 14.00 цагт эхэлнэ.