2012 онд хүний папиллома вирусийн халдварын эсрэг вакцинжуулалтыг Монголд анх эхлүүлснээс хойш вакцинжуулалтыг зогсоогоогүй. Жил бүр 1000-2000 хүн тун вакциныг сайн дураараа хийлгэдэг.
Сайн дурын вакцинжуулалтад хамрагдсан Төв аймгийн Баян сумын Өгөөмөр II багийн малчин Б.Баяржаргалтай ярилцсан юм.
Тэрээр, "Би нөхөр, гурван хүүхдийн хамт амьдардаг. Анх 2015 онд Гардасил /хүний папиллома вирусийн эсрэг вакцин/ гэх вакциныг хийлгэсэн. Энэ вакцины талаар телевизээс мэдээлэл авч байлаа. 
Тухайн үед бага насны хүүхдүүдэд хийдэг вакцин гэж байсан. Насанд хүрэгчид шинжилгээ өгөөд эрүүл бол хийлгэж болно гэж сонсоод шинжилгээг нь өгөв. Эрүүл гэсэн болохоор 2015 онд энэ вакциныг хийлгэсэн.
Түүнээс хойш 2021 онд миний бага хүүгээ гаргасан. Энэ вакциныг хийлгэснээр надад ямар нэгэн өөрчлөлт гараагүй. Өвдөх зовуурь ч байгаагүй. Хүү маань дөрвөн настай..
2012 онд би мэдээ үзэж, энэ вакциныг хийлгэснээр өвчилсөн хойно нь эмчлэх биш, өвчлөхөөсөө өмнө урьдчилан сэргийлэх арга юм байна гэдгийг ойлгоод энэ вакциныг хийлгэсэн.
Манай хөдөөгийнхөн вакцин, тарилга тарианы талаар "Өө тэрийг хийлгэснээс хийлгээгүй явсан нь зөв" гэх зэргээр бие биеэсээ ам яриагаар голдуу сонсдог. Тухайн үед энэ вакцины талаар мэдээлэл бага байв. Одоо интернэт, цахим орчин хөгжсөн, гар утаснаасаа мэдээлэл авч байна.
Энэ вакциныг хийлгээд өөрсдийгөө өвчнөөс урьдчилан сэргийлэх ганц арга юм байна гэж ойлгосон. Энэ талаарх мэдээллийг ижил малчид болон хөдөө амьдардаг бүсгүйчүүд, эмэгтэйчүүддээ хэлмээр байна" гэв.
2012 онд Эрүүл мэндийн яамны халдварт өвчин хариуцсан ахлах мэргэжилтнээр ажиллаж байсан, НҮБ-ын Хүүхдийн сангийн зөвлөх, Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан Д.Нарангэрэл, "Хавдрын үндэсний зөвлөл” ТББ-аас энэ вакцины үр дүнг судалсан юм.
Судалгаанд вакцин хийлгэсэн 18-23 насны 1903 эмэгтэйг хамруулж асуумж болон вирус ирүүлэх шинжилгээнд хамруулсан. Шинжилгээгээр вакцины үр дүн 90 хувь, дархлал тогтцын түвшин маш сайн гэж гарсан. Вакцин хийлгэсэн хүмүүс дотор үргүйдэлд хүрсэн хүн нэг ч байхгүйг судалгаагаар тогтоосон юм.
Харин вакцин хийлгээгүй эмэгтэйчүүдэд ХПВ-ийн 16, 18-р хэв шинж буюу умайн хүзүүний хорт хавдар үүсгэх эрсдэл хамгийн өндөртэй вирус илэрсэн. Тэгэхээр хүний папиллома вирусийн халдварын эсрэг вакцин үр дүнтэй нь нотлогдсон" гэв.
Манай улсад хүний папиллома вирусийн эсрэг вакциныг хамгийн анх 2012 онд нийслэлийн Баянгол, Багануур дүүрэг, Өмнөговь, Сэлэнгэ аймгийн охидод хийжээ.
Тэднийг 11 жилийн дараа дагаж судлан, вакцин биед нь, эрүүл мэндэд нь ямар нөлөө үзүүлснийг тогтоосон талаар дурдсан. Энэ судалгаагаар вакцинд хамрагдсан бүлэгт ХПВ-ийн 16 болон 18-р хэв шинжийн тархалт вакцинд хамрагдаагүй бүлэгтэй харьцуулахад ес дахин буурчээ.
ХПВ 16-р хэв шинжийн тархалт найм дахин буурсан байна. ХПВ-ийн вакцин нь ХПВ-ийн өндөр эрсдэлтэй 16-р хэв шинжээс таван жилийн дараа 90 хувь, 11 жилийн дараа 100 хувь хамгаалсан үр дүн гарчээ. Жирэмслэлт, төрөлт ХПВ-ийн эсрэг вакцинд хамрагдсан бүлэг болон вакцингүй тухайн насны бүлэгт 5, 11 жилийн дараа ижил байсан.
Тэгэхээр жирэмслэлт, төрөлтөд ямар нэгэн нөлөө үзүүлээгүй байна.
БУСАД УЛСЫН ТУРШЛАГА
Дэлхий дахинд 2006 оноос хойш ХПВ-ийн халдварын эсрэг вакцинд 270 гаруй сая хүн хамрагджээ. Энэ вакцины хүний биед үзүүлсэн сөрөг нөлөө байхгүй.
Харин ч зургаан төрлийн хавдрын өвчлөлийг бууруулсан талаар олон улсын судалгаанууд бий. Тухайлбал, АНУ, Австрали, Дани, Шотланд зэрэг вакцин нэвтрүүлсэн олон оронд умайн хүзүүний хорт хавдрын 16, 18 хэв шинжийн тархалт 66-83 хувь буурчээ. Эдгээр нь хавдар үүсгэдэг, хамгийн эрсдэлтэй хэв шинжүүд юм. Мөн хөвгүүдийн бэлгийн үү 48 хувиар буурчээ.