gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     18
  • Зурхай
     9.02
  • Валютын ханш
    $ | 3593₮
Цаг агаар
 18
Зурхай
 9.02
Валютын ханш
$ | 3593₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 18
Зурхай
 9.02
Валютын ханш
$ | 3593₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Боловсролын сайдад сургуулиудыг ширээ сандалтай болгохоос илүү байраа тохижуулах нь чухал аж

Б.Азбаяр
Боловсрол
2025-08-29
7
Twitter logo

Ердөө гуравхан хоногийн дараа хичээлийн шинэ жил эхлэх нь. Гэхдээ Боловсролын яам зуны амралтын гурван сард хичээлийн шинэ жилдээ бэлдэж амжаагүй л байна. Тодруулбал, нийт 36 сургуулийн 480 бүлгийн 19,184 суралцагч энэ хичээлийн жил гурван ээлжээр хичээллэх эрсдэлтэй, эргэлзээтэй байна.

2024-2025 оны хичээлийн жилд 9 сургууль гурван ээлжээр хичээллэснийг бид мэдээлж байсан. Энэ асуудлаар сурвалжлахад "нэг сарын дараа гэхэд шийдвэрлэнэ" гэж Боловсролын сайд П.Наранбаяр хэлж байсан ч яг нэг жилийн дараа тус асуудлыг дөрөв дахин томруулснаар 2025-2026 оны хичээлийн шинэ жилтэй золгож буй нь энэ.

Тодруулбал, өнгөрсөн жил,

  • 113 дугаар сургууль | 10 дугаар сарын 1-ний өдөр хүртэл 5 бүлгийн 200 хүүхэд
  • 10 дугаар сургууль | 10 дугаар сарын 1-ний өдөр хүртэл 19 бүлгийн 665 хүүхэд
  • 5 дугаар сургууль | 10 дугаар сарын 1-ний өдөр хүртэл 6 бүлгийн 250 хүүхэд
  • 141 дүгээр сургууль | Түрээсийн байр олтол 11 бүлэг 470 хүүхэд /1 түрээсийн байртай/
  • 123 дугаар сургууль | Түрээсийн байр олтол 7 бүлгийн 247 хүүхэд
  • 130 дугаар сургууль | Түрээсийн байр олтол 8 бүлгийн 480 хүүхэд
  • 131 дүгээр сургууль | Түрээсийн байр олтол 2 бүлгийн 51 хүүхэд
  • 38 дугаар сургууль | Түрээсийн байр олтол 3 бүлгийн 120 хүүхэд
  • 62 дугаар сургууль | Түрээсийн байр олтол 17 бүлгийн 789 хүүхэд гурван ээлжээр хичээллэхээр хичээлийн шинэ жилээ угтаж байсан.

Харин энэ хичээлийн шинэ жилд, "Нийслэлийн Боловсролын газраас ерөнхий боловсролын 36 сургуулийн 480 бүлгийн 19,184 суралцагч 3 ээлжээр хичээллэх эрсдэлтэй гэсэн судалгааг гаргасан. Өнөөдрийн байдлаар 30 сургуулийн асуудлыг дотоод нөөц бололцоог нь ашиглах, хамран сургах тойргийг өөрчлөх, түрээсийн байранд хичээллүүлэх зэргээр шийдвэрлээд байна.

Үлдсэн зургаа нь буюу Баянгол дүүргийн 38-р сургууль, 141-р сургууль, Сүхбаатар дүүргийн 16-р сургууль, Эрдмийн хөтөч сургууль, Сонгинохайрхан дүүргийн 123-р сургууль, Хан-Уул дүүргийн 15-р сургуулийн нийт 53 бүлгийн 2180 суралцагч есдүгээр сарын 1-нд гурван ээлжээр хичээллэж эхлэх эрсдэлтэй хэвээр байна" гэж Боловсролын яамнаас мэдээллээ.

БОЛОВСРОЛЫН ЯАМНЫ АЖИЛ ХЭР УДААШРАЛТАЙ ЯВДГИЙГ ДАРААХ ЖИШЭЭНҮҮДЭЭС ХАРЖ БОЛНО

2025-2026 оны хичээлийн жилийн бэлтгэл ажлын явц, тулгамдаж буй асуудлууд хэлэлцэж буй хурлын зураг.

Жишээ 1: 2025 оны наймдугаар сарын 15-ны өдрийн мэдээгээр,

"Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороонд 341 дүгээр цэцэрлэгийг 2024 оны арванхоёрдугаар сарын 12-нд ашиглалтад оруулсан. Гэвч үүнээс хойш 8 сарын хугацаанд цэцэрлэгийн тоног төхөөрөмж болон ширээ сандал, шүүгээ, хөнжил, гудас гээд хүүхдүүдийн хэрэглэх эдлэл хэрэглэлийг хариуцсан яам нь худалдаж аваагүй байна. Тиймээс энэ цэцэрлэгт суралцахаа хүлээж байгаа тусгай хэрэгцээт 50 гаруй хүүхэд, энгийн хэрэгцээт 200 гаруй хүүхэд 2025-2026 оны хичээлийн жилд цэцэрлэгт хамрагдаж чадахгүйд хүрсэн.

Төв замаасаа алслагдсан сургууль, цэцэрлэг дутагдалтай Баянхошуу орчимд энэхүү 341 дүгээр цэцэрлэг хүүхэд, эцэг эхчүүдэд, ялангуяа тусгай хэрэгцээт хүүхдүүдэд ихээхэн хэрэгцээтэй байгаа юм. Гэсэн хэдий ч ийнхүү барилгыг ашиглалтад хүлээн авснаас хойш 8 сарын хугацаанд цэцэрлэгийн багш, ажилтнууд ч ажлаа орхиход хүрээд байгаа талаар Нийслэлийн Засаг даргын орлогч А.Амартүвшин мэдээлэв.

Нийслэлийн Засаг даргын орлогч А.Амартүвшин Тэрээр, “Хоёр долоо хоногийн дараа сургууль, цэцэрлэг орох гэж байна. Гэтэл нийслэлээс барилгыг бүрэн ашиглалтад хүлээлгэн өгсөн боловч Боловсролын яамнаас сандал, ширээ, гал тогооны хэрэгсэл зэрэг тоног төхөөрөмж, хичээлийн хэрэглэгдэхүүнийг шийдээгүйн улмаас есдүгээр сарын 1-нд ашиглалтад орж чадахгүй 13 сургууль, 20 цэцэрлэг байна.

Энд суралцах байсан 14 мянга гаруй хүүхэд сургууль, цэцэрлэгт суралцаж чадахгүй бол нийслэлийн сургуулиуд дахиад л 3 ээлжээр хичээллэнэ. Нэг ангид 50, 60 хүүхэд тухтай орчинд хичээллэж чадахгүй болно. Боловсролын яам бол боловсролын асуудал, тэр дундаа сургууль, цэцэрлэгийн асуудлыг хариуцах чиг үүрэгтэй. Нийслэлээс сургууль, цэцэрлэгийн сандал, ширээ, гал тогооны хэрэгсэл, хөнжил, гудас зэрэг тохижилтыг барилга ашиглалтад орохтой зэрэгцэн шийдвэрлээд өгөөч гэж удаа дараа хүсэлт тавьсан байдаг.

Гэсэн ч “Тендер хүлээгдэж байна” гэх мэт шалтгаанаар шийдэж өгөхгүй байсаар бүхэл бүтэн найман сарыг алдлаа. Асуудалд огт санаа зовохгүй юм. Одоо сургууль, цэцэрлэг орох нь ээ. Өөрөөр хэлбэл, барилга нь гадна, дотоод бүх тохижилттойгоо бэлэн. Үүнийг нь нийслэлээс шийдсэн. Харин тавилга, эдлэл, хэрэгсэл байхгүй хоосон гэсэн үг. Үүнийг нь холбогдох яам шийдэх үүрэгтэй. Нийслэлээс шийдэж болох ч хууль эрх зүйн хувьд манай чиг үүрэг биш учраас аудит дээр акт тавиулж асуудалд ордог” гэдгийг учирлалаа.

Улаанбаатар хотоос 2020-2024 онд 114 цэцэрлэгийн барилга, 45 сургуулийн барилгыг барьж ашиглалтад оруулсан. Энэ онд сургууль, цэцэрлэг зэрэгт 139 барилга шинээр баригдаж эхэлсэн" гэж НЗДТГ-аас мэдээлсэн.

Жишээ 2: 2025 оны наймдугаар сарын 20-ны өдрийн мэдээгээр,

"Нийслэлийн Засаг даргын орлогч А.Амартүвшин сургуулийн тохижилт, тоног төхөөрөмжтэй холбоотой асуудлаар Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны 148 дугаар сургууль дээр ажиллалав. Тус сургуулийн барилга 2020 онд ашиглалтад орж, 640 хүүхдийн багтаамжтай баригдсан ч шинэ хичээлийн жилд 2100 хүүхэд суралцана. Гэвч анги танхим дахь ширээ, сандал хүрэлцээгүй, эвдэрч элэгдсэн байдалтай байна. Зарим анги танхимын ширээ, сандлыг эцэг, эхчүүд засаж торджээ гэв.

Энэ талаар А.Амартүвшин хэлэхдээ, "Боловсролын яам, сайд нь өөрөө сургууль, цэцэрлэгийнхээ нөхцөл байдлыг нүдээр үзмээр байна. Цэцэрлэг, сургуулийн ширээ, сандал, ор дэр, зөөлөн, хатуу эдлэлд 2025 оны улсын төсөвт гэхэд 32 тэрбум төгрөгийн санхүүжилт тавьсан. Гэвч өнгөрсөн найман сарын хугацаанд Боловсролын яам тендер зарлаж, ажлаа хийсэнгүй.

Хэмнэлтийн тухай хуулийн дагуу зургаадугаар сарын 1-нээс өмнө худалдан авах ажил зарлагдаагүй бол төсвийг татдаг. Тиймээс 11 тэрбум төгрөгийн төсвийг татуулсан. Бидний ирсэн 148 дугаар сургууль шиг сургуулиудын сандал, ширээг энэ төсвөөр шийдэх боломж байсан.

    Нийслэлд 16 сургууль, 20 цэцэрлэгийн барилга ашиглалтад орсон боловч сандал, ширээ, тоног төхөөрөмж байхгүй учраас хүүхдүүдээ хүлээж авч чадахгүй байна. Нийт 15500 хүүхэд сургууль, цэцэрлэгтээ явж чадахгүй боллоо. Боловсролын яам, П.Наранбаяр сайдаас энэ асуудалд хариуцлага шаардаж байна” гэв.

    Нийслэлээс, гурван долоо хоногийн өмнө /2025.08.11-08. дахин гурван бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг ашиглалтад оруулсан. Тодруулбал:

    • ХУД, 16 дугаар хороо, Нисэхийн дэнжид 550 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай Бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор,
    • ХУД, 24-р хороо, “Шинэ өргөө” хотхоны хажууд 550 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай Бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор,
    • СХД, 33 дугаар хороонд 550 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай Бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор.

    Гэвч мөн л тохижилтын асуудал шийдэгдээгүй байна. Боловсролын яам сургууль, цэцэрлэгийн сандал, ширээ, зөөлөн болон хатуу хэрэгсэл, гал тогооны тоног төхөөрөмж ханган нийлүүлэх чиг үүргээ нийслэлд хуулийн дагуу шилжүүлбэл ажлыг гүйцэтгэхэд бэлэн байгаагаа нийслэлийн Засаг даргын орлогч А.Амартүвшин онцолж байв.

    Мөн тус долоо хоногт нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгө, Захирагчийн ажлын албанаас 6.2 тэрбум төгрөгийг боловсролын салбарын өвөлжилтийн бэлтгэлд нэмэлтээр зарцуулахаар ажлууд хийгдэж эхэлсэн.

    Нийслэлээс нийт 66.2 тэрбум төгрөгийг сургууль, цэцэрлэгийн асуудалд зарцуулсан. Харин сандал, ширээ зэргийг ханган нийлүүлэх чиг үүргийг Боловсролын яам хуулийн хүрээнд хэрэгжүүлдэг" гэж мөн НЗДТГ-аас мэдээлэв.

    Жишээ 3: 2025 оны наймдугаар сарын 23-ны өдрийн мэдээгээр,

    "Хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажлын хүрээнд Ерөнхий сайд Г.Занданшатар өнөөдөр /2025.08.23/ Хан-Уул дүүргийн 16 дугаар хороонд баригдсан 181 дүгээр бага сургууль, цэцэрлэгийн цогцолбортой танилцлаа.

    Нийслэлийн хэмжээнд анги танхим нь ширээ, сандалгүй 17 шинэ сургууль байна. Түүний нэг нь Хан-Уул дүүргийн 16-р хорооны 181 дүгээр бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор юм. Барилгын ажил нь энэ онд дууссан ч ширээ, сандал, тавилга хэрэгсэлгүйн улмаас есдүгээр сард хүүхдүүдээ авч чадахгүйд хүрээд буй.

      Тиймээс Ерөнхий сайд Г.Занданшатар Боловсролын яам, нийслэлийн удирдлагуудад үүрэг өгч, тус цогцолборын үйл ажиллагааг есдүгээр сарын 1-нд эхлүүлэхийг даалгав. Ширээ, сандал, тавилга хэрэгсэлд шаардлагатай санхүүжилтийг лизинг, түрээс болон хуульд нийцэх бусад арга замаар шийдвэрлэх эрхийг Боловсролын яаманд олгосон тогтоолын төслийг ирэх лхагва гарагийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхээр тогтов.

      Ингэснээр барилгын ажил нь дууссан ч ширээ, сандал, тавилга хэрэгсэлгүй байгаа 17 шинэ сургууль есдүгээр сарын 5-ны дотор хичээл, сургалтын үйл ажиллагаагаа эхлүүлэх боломжтой болж байна" хэмээн Засгийн газраас тус бүр мэдээлсэн.

      Эдгээр эх сурвалжийн мэдээнээс харахад хөрөнгө мөнгө нь байсаар байтал Боловсролын сайдын шийдвэр гаргалтаас болж удааширсан байдал анзаарагдаж буй. Мөн Ерөнхий сайд тус ажлыг гүйцэтгэхийг даалгасан хугацаанаас хойш ажил ямар үе шаттай явж буй талаар Боловсролын сайд мэдээлэл өгөөгүй хэвээр байна.

      Ачаалалтай байдал зөвхөн энэ жил гэнэт бий болоогүй. 3-4 жилийн өмнөөс эхэлсэн

      Тэгвэл энэ хичээлийн жилд гурван ээлжээр хичээллэх гэж буй зургаан сургуулийн гурав нь мөн л өнгөрсөн хичээлийн жилд гурван ээлжээр хичээллэснийг дээр дурдсан.

      Уг асуудалтай холбогдуулан Нийслэлийн ерөнхий боловсролын 141-р сургуулийн  сургалтын менежер Н.Долгор хэлэхдээ, "Манай сургууль 960 хүүхдийн хүчин чадалтай. Энэ хичээлийн жилдээ нэгдүгээр ангид элсэн суралцах сурагчдын тоо и-монголиагаар 936 суралцагч орж ирсэн. Үүнээс төв салбарт 656 хүүхэд суралцахаар байна. 

      Эдгээр суралцагчийнхаа 21 хүүхдийг нь түдгэлзүүлсэн төлөв рүү оруулсан. Зарим нь эцэг эхийн хүсэлтээр түдгэлзүүлсэн. Бусдыг нь 9 бүлэгтээ 70, 70-аар нь хуваагаад сургуулийнхаа шилэн байршуулах самбар луу байршуулж гаргасан. 

      Тус шилэн самбарт 70-аар хуваасан ч гэсэн үнэндээ зэрэг 60-аараа нэг ангид шахаж оруулах боломжгүй. Тийм учраас нөөцөд байгаа ноднин төгссөн тавдугаар ангийн 12 бүлгийн гурван багш нь одоо нэгдүгээр анги авахад бэлэн байгаа. Тэгэхээр хүүхдүүдийн тооноос шалтгаалаад 10 дахь, 11 дэх бүлгийг үүсгэхийг ч үгүйсгэхгүй.

      Архивын зураг ашиглав.Бүлгийн тоог 44-48 хүүхэд байхаар барина. Аргаа барахад бүлэг болон анги нээнэ гэсэн үг.  Эсвэл 69 хүүхэд орох шаардлагатай болбол хоёр бүлэг үүсэх гэсэн байдлаар хуваахаар төлөвлөж байна. Ингэснээр, үүсээд буй асуудлыг ямар ч байсан сургуулийнхаа хүрээнд авч шийдвэрлэнэ.

      Ачаалалтай байдал зөвхөн энэ жил гэнэт бий болоогүй. 3-4 жилийн өмнөөс эхэлсэн. Бид холбогдох шатны байгууллагуудад удаа дараа албан бичиг хүргүүлж байсан. Дүүрэг, нийслэл, яамныхан ч мэднэ. Бид уялдаа холбоог хангаж ажиллаж буй. 

      Энэ жил 6 настай 630 хүүхдийг хүлээж аваад байна. Үүнээс цааш хэд нэмэгдэж ирэх нь тодорхойгүй байгаа ч 1450 орчим хүрэх болов уу гэсэн прогнозтой байна. Одоо ч гэсэн нэмэлт элсэлтүүд ирсээр байна. Тиймээс одоогоор эцэслэсэн тоог гаргах боломжгүй байна" гэв. 

      Харамсалтай нь Боловсролын сайдад сургууль цэцэрлэгийг ширээ сандалтай болгохоос илүү яамны байраа тохижуулах нь чухал аж.

      Тодруулбал, энэ сарын 12-нд "2025 оны улсын төсвийн хүрээнд Боловсролын салбарын албан хэрэгцээнд зориулсан тоног төхөөрөмжийг шинэчлэх ажил хийгдэж байна.

      Энэ ажлыг хэрэгжүүлэхээр Төрийн худалдан авах ажиллагааны газраас тендер зарлаж гүйцэтгэгчээр “Фэйд Трий” ХХК шалгарч, 969.7 сая төгрөгийн гэрээ байгуулсан болно.

      2025.08.12-ны өдөр хуралдаж буй нь.Гэрээний дагуу цаасгүй хурлын төхөөрөмж, интерактив самбар зэрэг нийт 40 төрлийн 182 ширхэг тоног төхөөрөмж нийлүүлж байгаа юм.

      Боловсролын цахим шилжилтийн хүрээнд олон улсын чанартай хурал, уулзалтууд зохион байгуулах нөхцөлийг хангах, цаасгүй хурлын өрөөг бий болгож, цахимаар үйл ажиллагаа явуулах, төсвийн хэмнэлт бий болгох, серверийн ачааллыг бууруулах зэрэг олон талын үр ашигтай юм" хэмээн Боловсролын яамнаас мэдээлсэн юм. 

        Гурван ээлжээр хичээллэх эрсдэлтэй, ширээ сандалгүй сургуулиудын асуудлыг хэзээ шийдэх вэ сайд аа?

        Холбоотой мэдээ: Хувийн хэвшлийн 180 гаруй сургуульд 38 тэрбумын хувьсах зардал өгнө

        Twitter logoPost
        gogo logo
        gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

        © 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан