Хүн төрөлхтөн хэл ярианы оронд шууд тархиараа дамжуулан бодлоо хуваалцдаг бол хэчнээн зүйлсийг амжуулж болох бол? Тэгвэл эрдэмтэд компьютерын технологийн тусламжтайгаар тархинаас тархинд мэдээлэл дамжуулах технологийг хөгжүүлж байна.
Вашингтоны их сургуулийн судалгааны багийнхан хамгийн сүүлийн үеийн туршилтаар хагас бээрийн зайтай байгаа хоёр хүний тархинд мэдээлэл дамжуулжээ. Тэд хамгийн анх 2013 оны наймдугаар сард тархинаас тархинд мэдээлэл дамжуулах боломжтой гэдгийг баталж байсан юм. Харин одоо энэ технологио улам сайжруулж бодит ертөнцөд хэрэгцээтэй аргаар ашиглахад ойртож байна гэжээ.
Тэд хүний тархинаас тархинд мэдээлэл дамжуулах технологийг анх хулгана дээр туршсан бөгөөд туршилтад оролцогч эрэгтэй хулганын сүүлийг бодлоороо хөдөлгөж байсан гэдэг.
Бодол хуваалцах ажлыг биелүүлэхийн тулд тэд дамжуулагчийн толгойд электрон мэдрэгч залгана. Эдгээр мэдрэгч нь тархинаас ирэх дохиог хүлээн авч компьютерын хэлээр хувирган хүлээн авагч компьютер руу шилжүүлдэг аж. Харин хүлээн авагч компьютер ирсэн кодыг задалж хүлээн авагч хүний толгойд залгасан электрон мэдрэгч рүү илгээнэ.
Энэ мэдрэгч нь өдөөгч соронзон ороомогтой бөгөөд ороомгийг хүлээн авагч хүний тархины гарны хөдөлгөөн зохицуулах хэсэгтэй ойр байрлуулжээ. Ингэснээр эхний хүн өөрийнхөө гарыг хөдөлгөж байна гэж бодоход хоёр дахь хүний гар хөдлөх юм.
Судалгааны багийнхан энэ туршилтдаа зургаан хүнийг хамруулж Вашингтоны их сургуулийн хотхон дотор хоорондоо хагас бээрийн зайтай хүмүүсийг компьютерын өмнө суулгажээ. Дамжуулагчид урдаа харагдах компьютер дээрх тоглоомыг зөвхөн бодлоороо удирдана.
Тэд компьютерын мэдрэгчид огт хүрч болохгүй. Харин нөгөө байранд сууж байгаа хүлээн авагчид гараа мэдрэгч дээр тавиад тоглоно. Гэхдээ туршилтад оролцогчид бүгд амжилттай байсангүй. Судалгааны багийнхан туршилтын дараа тархинаас тархинд мэдээлэл дамжуулж эхний хүн нөгөөг удирдах явж 25-83 хувьтай байсан гэжээ.
Гэхдээ хүнийг бодлоороо удирдаж, утсан хүүхэлдэйтэй харьцаж байгаа юм шиг үзэгдэл биеллээ олоход дахиад хэдэн жилийн судалгаа, туршилтын ажил хэрэгтэй. Харин судалгааны багийнхны хамгийн их хүсэж байгаа зүйл бол тархинаас тархинд бүхий л мэдээллийг дамжуулах юм. Ингэснээр багш нь ангид орж ирээд /Магадгүй шууд гэрээсээ ч байж болно/ өөрийн мэддэг зүйлсээ бодохын төдийд хүүхдүүд суралцаж эхэлнэ.
Вашингтоны их сургуулийн психологийн ухааны профессор Чентел Прат “Агуу ухаантай эрдэмтэн байна гээд төсөөл дөө. Гэтэл түүнд заах арга барил дутмаг. Учир нь бүхий л мэдлэгээ бусдад тайлбарлаж, сургана гэдэг бүтэшгүй зүйл. Бид хэл ярианаас болоод хязгаарлагдмал байдлаар харилцдаг” гэжээ.
Түүнчлэн түүний багийнхан энэ технологиор хүмүүсийг сэрүүн байлгаж, илүү анхаарал болгоомжтой болгож болно гэж үзэж байна. Жишээ нь нэгдүгээр нисгэгчийн нойр нь хүрлээ гэж бодоход хоёрдугаар нисгэгч тархиараа дамжуулан түүнийг сэрүүн байлгах юм.