“Алибаба ба 40 дээрэмчин”, “Үнсгэлжингийн үлгэр”-ийг дуусгалаа
Өнгөрсөн баасан гаригийн үд дунд өнгөрөхөд Amazon, Facebook, IBM, Intel компаниудын хувьд үнсгэлжингийн үлгэр дуусаж, Алибаба дэлхийн хамгийн том технологийн компаниудын нэг боллоо.
Америкийн технологийн акулууд айж байгаа гол шалтгаан нь эрчимтэй хөгжиж буй Хятадын хаанаас ч юм гэнэт гарч ирээд асар хурдацтай хүчээ авч буй явдал.
Нью Йоркын хөрөнгийн бирж дээр хувьцаагаа гаргасны дараа Жек Ма гэх эрийн байгуулсан компани 231,4 тэрбум долларын үнэтэй болсон юм. Өнөөдөр дэлхий дээр үйл ажиллагаа явуулж байгаа технологийн салбарт тэргүүлэгч Apple /$609 тэрбум/, Google /$400 тэрбум/, Microsoft /$387 тэрбум/ хүртэл Алибабагийн хүчирхэг байдлаас эмээж эхэллээ.
Америкийн технологийн акулууд айж байгаа гол шалтгаан нь эрчимтэй хөгжиж буй Хятадын хаанаас ч юм гэнэт гарч ирээд асар хурдацтай хүчээ авч буй явдал. Хятадын интернет худалдааны 80 хувийг дангаараа хангадаг Алибаба байгуулагдаад 15 жил болж байгаа бөгөөд тэрбум 500 сая хүний эрэлт хэрэгцээг хангах аргаа нэгэнт олсон.
Компани хувьцааныхаа анхны үнийг 68 доллароор тогтоосон нь асар их хөрөнгө босгох гэж байгааг нь илтгэж байлаа. Ингээд нэгж хувьцааныхаа хаалтын ханш 93,89 долларт хүрсэн юм. Хувьцааг бирж дээр гаргаснаас хэдхэн минутын дараа 100 сая гаруй хувьцаа зарагдсан нь Твиттерийнхээс ч их болжээ. Одоо компанийн үнэлгээ 231,4 тэрбум орчим доллар болж байгаа бөгөөд хувьцаагаа гаргасны дараа олон долларын саятан төрсөн юм.
Амазон, Фейсбүүкээс ч том болсон компани 48 сая хувьцаа нэмж гарган 25 орчим тэрбум доллар босгожээ. Тиймээс 2010 онд Хятадын хөдөө аж ахуйн банк хувьцаагаа гаргаж 22,1 тэрбум доллар босгож байсан дэлхийн дээд амжилтыг эвдсэн юм. Түүнчлэн Жек Ма Нэгдсэн улсын хөрөнгийн биржийн түүхэнд хамгийн их хөрөнгө босгосон компани болж чадсан.
Өөрийгөө “Хөх мөрний матар” гэж нэрлэн Хятадын зах зээлийг эзэлсний дараа дэлхийн зах зээл дээр гарах болно гэх 1999 оны орон сууцан дотор болсон ярианы эзэн өнөөдөр БНХАУ-д хөрөнгөөрөө наймдугаарт жагсаж байна. Жишээ нь Apple компани гэхэд өөрсдийн бүтээгдэхүүнүүдээ Хятадын хэрэглэгчдэд хүргэх хамгийн зөв арга бол Алибабагийн Tmall сайтад байршуулах гэж үзсэн юм.
Хятадын засгийн газрын дотоодын бизнесменүүдээ дэмжих бодлогын ачаар Алибаба Хятадад Google, Microsoft-ийн хүрч чадаагүй асар өндөр амжилтад хүрсэн. Жилд Алибабагийн сайтуудаас 302 сая орчим хүн худалдан авалт хийдэг бөгөөд Amazon, eBay үүний хажууд чихрийн цаас л гэсэн үг.
Өөрийгөө “Хөх мөрний матар” гэж нэрлэн Хятадын зах зээлийг эзэлсний дараа дэлхийн зах зээл дээр гарах болно гэх 1999 оны орон сууцан дотор болсон ярианы эзэн өнөөдөр БНХАУ-д хөрөнгөөрөө наймдугаарт жагсаж байна.
Алибаба амжилтад хүрсэн гол шалтгаануудын нэг нь аливаа хайлтын систем дээр тэдний бүтээгдэхүүн шууд харагддаггүй явдал. Юу гэхээр та зөвхөн тэдний сайт руу орж байж өөрийн хүссэн бараа бүтээгдэхүүнийг олно гэсэн үг. Харин Amazon, eBay-ийн бүтээгдэхүүнийг Google-ээс хайхад шууд олддог. Алибаба iPhone бүтээгээгүй, Алибаба гайхалтай үйлдлийн систем ч бүтээгээгүй, Алибаба зөвхөн хүссэн хүн бүхэн хэрэглэж чадах хялбар аргыг олж, түүнийгээ олон нийтэд дэлгэрүүлж чадсан гайхалтай маркетингийн ухаантнуудын цуглуулга юм.
Алибабагийн тухай сонирхолтой баримтууд
- Хувьцаагаа гаргасан эхний өдрөө 25 тэрбум долларын хөрөнгө босгожээ
- Алибаба Группт 22884 хүн ажилладаг /Facebook, Yahoo компаниудынхаас ч их/
- Yahoo компани Алибабагийн 22 хувийг эзэмшдэг
- 2013 онд Алибаба 240 тэрбум долларын арилжааг зуучилсан /Amazon-оос хоёр дахин, eBay-ээс гурав дахин их гэсэн үг/
- Хятад маягийн “Хар Баасан гариг”-аар Алибабагаас ганцхан өдөрт 5,75 тэрбум долларын худалдан авалт хийгджээ
- Алибабаг нэг жилийн дотор Нэг их наяд долларын арилжаа хийх дэлхийн анхны компани болно гэж үзэж байгаа.
- Taobao сайт хамгийн олон хандалттай 20 сайтын нэг.
- Хэдэн зуун сая Хятад иргэд одоо ч цахим ертөнцөөр худалдан авалт хийж үзээгүй. 2020 он гэхэд Хятадын цахим худалдааны ертөнц Америк, Британи, Япон, Герман, Францыг нийлүүлснээс ч том болно гэж таамаглаж байна.
- Компани 2013 оноос хойш 3,5 тэрбум доллароор бусад компаниудыг худалдан авчээ
- Алибаба зээл олгодог. 2011 оноос Алибаба дунджаар 8000 орчим долларын зээл олгох үйлчилгээ үзүүлж эхэлжээ.
- Laiwang гэх утасны аппликейшн бүтээсэн. Энэ оны нэгдүгээр сарын байдлаар энэ аппликейшнийг ашигладаг хэрэглэгчийн тоо 10 сая давсан байжээ.
- Алимама гэх нэрийг өөрсдийн компанийн нэр дээр бүртгүүлсэн. Ямар нэг байдлаар өөр этгээд энэ нэрийг авахаас сэргийлэхийн тулд.
Эх сурвалж: Thedailybeast.com