Төрийн ордоны Их танхимд намын удирдах ажилтны зөвлөгөөнөө хийж буй АН-ынхан өнөөдөр мэдээлэл хийлээ. Мэдээллийг АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Оюундарь, АН-аас аймаг сумын Засаг даргаар сонгогдсон Удирдах ажилтны гишүүд болон намын нарийн бичгийн дарга нар хийсэн юм.
Удирдах ажилтны зөвлөгөөн нь аль эртнээс төлөвлөгдсөн уулзалт аж. Тодруулбал, өнгөрөгч хугацаанд АН-ынхан аймаг, сумын анхан шатны нэгжүүдэд ажиллаж намын гишүүд дэмжигчидтэйгээ уулзсан бөгөөд давхардсан тоогоор нийтдээ 10 гаруй мянган гишүүдтэйгээ уулзаж санал бодлыг нь сонсчээ.
Энэ үеэр намын жирийн гишүүд дэмжигчид удирдах шатныхан уулзаж, дотоод асуудлаа сайтар ярилцаж, улс төрийн талаасаа ч намын зүгээс ч нэгдсэн нэг бодол, байр суурьтай байх нь зөв гэж үзсэний үндсэнд энэхүү зөвлөгөөнийг зохион байгуулах болсон хэмээн АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Оюундарь онцоллоо.
Энэхүү зөвлөгөөн намын дотоод зөрчилтэй асуудлыг ярилцаж нэгдсэн шийдэлд хүрэх, аймаг сумын жирийн гишүүдийг төлөөлж ирсэн анхан шатны удирдлагуудтай уулзахад маш том ач холбогдолтой ч АН-аас УИХ-д сууж байгаа гишүүд хуралд маш идэвхгүй байгаа аж.
Тэд дотооддоо асуудлаа шийдэх гэхээс илүүтэй албан тушаалд дурласан хэсэг бүлэг гадуур нам дотооддоо зөрчилдсөн мэтээр ойлголт өгч яваад байгаад шүүмжлэлтэй хандаж байгаа аж. Аймгуудын АН-ын гишүүдийн байр суурь бол төр засгийг тогтвортой ажиллуулах бөгөөд зөрчлөө дотооддоо ярилцаж ойлголцож явах ёстой хэмээн үзэж байгаа аж.
АН-ынхан аймаг, сум дүүрэгт үнэмлэхүй ялалт байгуулсан нь яах аргагүй намын дарга, Ерөнхий сайдын ач тус хийсэн ажил учраас амжилтыг нь үгүйсгэж намын даргын суудлаас буулгах ёсгүй гэдэгт удирдах ажилтнууд санал нэгджээ. Төр засгийн төвшинд үүсээд буй энэ мэт зөрчилтэй асуудлын хажуугаар явагдаж байгаа учраас тус зөвлөгөөн дотооддоо нэлээд халуухан болж байгааг удирдах ажилтнууд хэлж байсан юм.
Ямартай ч аймаг дүүрэг, сумаа төлөөлж ирсэн удирдлагууд төрийн тогтвортой байдлыг чухалчилж байгаа гэдгээ хэллээ. Харин АН-ын УИХ-д суудалтай гишүүд хэрхэн дүгнэх нь үдээс хойшхи хуралдаанаар тодорхой болох биз ээ. Үдээс өмнөх хуралдаанаар тэд намын дотоод дүрэм, өнгөрөгч хоёр жилийн ажлын тайлангаа тавьж, илтгэл хэлэлцүүлжээ.
Б.Тогтох