Серби улсын Нови-Сад хотын төвд ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путины нэрээр нэрлэгдсэн кафе нээгджээ.
Тус кафений эзэн Радивой Милянич РТС-үндэсний телевизэд өгсөн ярилцлагадаа "Нови-Сад хотод ерөнхийлөгч Путиныг хүндэлж, хайрлаж явдаг хүн олон бий. Тиймээс кафегээ Путин гэж нэрлэхэд болохгүй юм байхгүй" гэжээ.
"Путин" нэрний хажууд Оросын төрийн тэргүүний хөрөг зургийг өлгөсөн байна. Кафе “Путин” нь ирэх долоо хоногт албан ёсоор нээгдэх аж.
Дашрамд сонирхуулахад өнгөрсөн зургаадугаар сард ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путины хөрөг зураг бүхий дүрслэлтэй, алтан гадаргуутай, төрийн дууллын ишлэлтэй, iPhone ухаалаг гар утас худалдаанд гарсан юм.
Гар утасны загварыг Италийн үнэт эдлэлийн “Caviar Perna Penna” ордны зохион бүтээгчид бүтээсэн.
Цэвэр алтан гадаргуутай, iPhone 5S ухаалаг гар утсыг 2500 фунт стерлингийн үнээр худалдаалах ба цөөн тоогоор үйлдвэрлэсэн юм.