Хүн амынх нь тал хувь дөрвөн уулынхаа дунд шигдсэн Улаанбаатарт тулгамдсан олон асуудал бий. Шийдэх ёстой асуудлуудын гарцыг олохгүй удаж байгаагаас иргэд бухимдаж, ажлаа алдах явдал захаас аван тохиолдож байна. Үүний нэг нь замын хөдөлгөөний түгжрэл.
Авто зогсоолгүйгээс замын бүхэл бүтэн нэг урсгал хэдэн цагаар хаагдаж иргэдийн цаг, ажлыг алдуулдаг. Зам, тээврийн яамны харьяа Автотээврийн бүртгэлийн газраас авсан мэдээллээр өдөрт дунджаар 80-90 автомашинд дугаар олгож байгаа. Ачаалал ихтэй үед 200 автомашинд ч улсын дугаар олгох тохиолдол байдаг гэсэн. Эндээс харвал автомашин эрс өсөж буй. Үүнээс улбаалаад замын түгжрэл ч нэмэгдэж байна.
Хэдийгээр Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас тодорхой арга хэмжээ авч буй ч бодит үр дүн нь маруухан, иргэдийн уур бухимдлыг төрүүлсэн хэвээр.
Тухайлбал, улсын дугаарын хязгаарлалт, автомашин ачдаг ажлыг иргэд тэр бүр таашаахгүй байгаа. Уг нь замын нэгдүгээр эгнээг чөлөөлөхийн тулд автомашин ачих үйлчилгээ явуулж буй ч нэгийг ачиж байхад нөгөө нь очоод зогсдог, зарим жолооч машинаа авах гэхэд ачиж буй компанийнхан нь зугтах шахам явдаг. Ямар сайндаа л хүүхэд унтаж байсан машиныг нь журамлаж байх вэ.
Уг нь автомашины зогсоолыг шийдвэрлэх боломж бий. Түүний нэг нь шинээр барьж буй байшин барилга дор зогсоол байгуулах. Харамсалтай нь, зураг төсөл дээрээ төчнөөн машины зогсоолтой хэмээн төлөвлөдөг ч барилгын ажил дуусаж, ашиглалтад орсны дараа нөгөө төлөвлөсөн зогсоолоо түрээслэн худалдаа, үйлчилгээний талбай болгочихдог.
Улаанбаатарт явж буй 300 гаруй мянган машины тодорхой хэсгийг эзэд нь өглөө ажилдаа ирээд, орой гэртээ харихдаа хөлөглөдөг. Тэдний зарим нь зогсоолгүйгээс замын нэгдүгээр эгнээнд тээврийн хэрэгслээ тавьж хотын автомашины хөдөлгөөнд саад учруулдаг.
Үүний тод жишээ нь “Сандэй” худалдааны төв. Тус худалдааны төвийн дэргэдэх замд түгжрэл байнга үүсдэг. Ердөө 10-аадхан машины зогсоолтой. Уг нь доод давхартаа автомашины зогсоол хийсэн бол түрээслэгчид нь машинаа байрлуулж үйлчлүүлэгчид хажуугийнх нь төлбөртэй зогсоолд тээврийн хэрэгслээ тавьдаг бол тэр орчмын түгжрэл багасах нь тодорхой. Гэтэл их ашиг олох гэхдээ зогсоолын асуудлыг орхисон байх жишээтэй.
Зөвхөн “Сандэй” ч биш. Чингисийн талбайн эргэн тойронд барьсан өндөр байшингуудын гадна зогсоолгүйгээс тэр хавьд хөдөлгөөн байнга түгжирдэг. Барилга барихад нь хяналт тавьж буй мэргэжлийн хяналтын байцаагч нар зогсоолын асуудлаа хэрхэн шийдсэнийг нь анхаарч, барилга барьсны дараа зогсоолоо зориулалтын дагуу ашиглаж байна уу гэдэгт хяналт тавьдаг бол түгжрэлийг бага ч атугай бууруулах боломжтой.

Төрийн бус байгууллагуудын хийсэн судалгаагаар түгжрэлд орон явж буй жолооч нарын 40-өөд хувь нь зогсоол хайж явдаг гэсэн. Чингисийн талбайн ойролцоо байдаг төрийн байгууллагаар орохын тулд тус талбайг гурвантаа тойрох нь энүүхэнд. Арай гэж нэг төлбөртэй зогсоол олж машинаа байрлуулаад ажлаа амжуулаад гарч ирэхэд 10 минут ч болсон бай, нэг цаг ч болсон бай 1000 төгрөг. Зарим тохиолдолд зогсоол байгаа гэж оруулна. Нөгөөх зогсоол нь байхгүйгээс арынхаа машинд туугдаж явсаар буцаад гарна. Бас л 1000 төгрөг. Энэ мэтээр иргэд хохирдог. Зарим байгууллагын төлбөртэй зогсоолд иргэд машинаа тавихгүй замын нэгдүгээр эгнээнд орхичихоод явдаг. Энэ нь зогсоолын төлбөрөөс үүдэлтэй. Хүнээс юм авчихаад гарч ирэхэд сайндаа л 10 минут болно. Үүний төлөө 1000-1500 төгрөг төлмөөргүй байна гэх цөөнгүй хүнтэй таарч байлаа. Уг нь төлбөртэй зогсоол олныг байгуулах нь зөв.
Иргэд “Би л болж байвал бусад нь хамаагүй” гэсэн зангаа гээж, бие биедээ хүндэтгэлтэй ханддаг болчихвол зогсоолын дутагдалаас гарахад алхам ойртоно гэсэн үг.
Хэдэн жилийн өмнө Сүхбаатарын талбай, 40 мянгат гээд хэд хэдэн газарт төлбөртэй зогсоол байгуулахаар ярьж байсан. Харамсалтай нь, засаг төр солигдож, өмнөх хүмүүсийнхээ хийж байсан ажлыг үгүйсгэдэг жишиг манайд тогтсон болохоор Нийслэлийн Засаг дарга асан Г.Мөнхбаяр нартай хамт “арчигдсан” гэхэд болно.
Орой гэртээ хариад автомашинаа зогсоолд тавих гэхээр бас байхгүй. Зарим нэг ухамсар муутай жолооч хоёр машины зогсоолд ганцаараа тавьчихна. “Жаахан шахаад тавибал өөр нэг машинд зогсоол гарах боломж байна” хэмээн анхааруулахад хэлэх хэлэхгүй үгээр доромжлуулна. Орон сууцны хороолол дунд иймэрхүү хэрүүл өдөр тутам болдог. Нэг нь нөгөөгийнхөө машиныг зогсоолд тавихдаа шүргэх, зурах бол ердийн үзэгдэл. Ямар сайндаа олон нийтийн цахим сүлжээгээр бусдын хөдөлгөөнийг хааж орхисон машины зураг дүүрэн байх вэ дээ. Зогсоолын гачаалаас яаж ангижрах вэ. Уг нь их л амархан шийдчихэж болмоор.
Иргэд “Би л болж байвал бусад нь хамаагүй” гэсэн зангаа гээж, бие биедээ хүндэтгэлтэй ханддаг болчихвол зогсоолын дутагдалаас гарахад алхам ойртоно гэсэн үг. Түүнээс гадна төр, нийслэлийн эрх бүхий байгууллага, албан тушаалтнууд бодлогоо нэгтгэж, барилга барих зөвшөөрөл олгохдоо хамгийн түрүүнд зогсоолыг нь шийдвэрлүүлж байвал үр дүн гарна.
Г.Цолмон