БНАСАУ-ын төв телевиз анх удаа тус улсын удирдагч Ким Жон Уны хүүхэд ахуйн зурагнуудаас дэлгэсэн талаар CNN мэдээлж байна.
Дөрвөн настай Ким Жон Ун үндэсний агаарын хүчний дүрэмт хувцас өмссөн байгаа бөгөөд эх сурвалжуудын мэдээлж буйгаар Хойд Солонгосын удирдагч “Моранбон” хамтлагийн аялан тоглолтын үеэр тус зургийг даруулсан гэнэ.
Энэ бол Хойд Солонгосын телевизүүдээр удирдагчийнхаа хүүхэд ахуйн зургийг олон түмэнд дэлгэж байгаа анхны тохиолдол юм. Үүнээс өмнө Ким Чен Ирийн хүүхэд ахуйн зургийг зөвхөн гадаадын хэвлэлүүд нийтэлж байжээ.
Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ир 2011 оны арванхоёрдугаар сард таалал төгссөнөөс хойш нэг долоо хоногийн дараа түүний хүү Ким Жон Ун цэргийн дээд командлагч цол хүртэж, их удирдагчийн залгамжлагч халааг авсан юм.