“Цэцгэн дагина”, “Насны ганцхан хань”, “Аялгуут сайхан морин хуур мину” гэх мэт олон дуу нь хэдийнэ олны танил болсон ч, дуучныг нь хүмүүс тэр бүр мэддэггүй.
Тэгвэл эдгээр дуунуудыг амилуулсан залуу дуучин Б.Отгонтогтох аравдугаар сарын 31-нд Монгол бөхийн өргөөнд “Цэцгэн дагина” анхны бие даасан тоглолтоо хийж та бүхэнтэй учран золгох гэж байна.
Тоглолтод түүний багш, Ардын жүжигчин А.Дашпэлжээ, дуучин Б.Баттөр, Ц.Отгонгэрэл, Ц.Түмэнжаргал, А.Түмэн-Өлзий, цэнгээнт бүжгийн “Улаан сарнай” хамтлагууд оролцох аж.
Залуу дуучны хувьд анхны бие даасан тоглолтоо цаашдын амьдрал, уран бүтээлийнх замыг зурах чухал алхам хэмээн үзэж, үзэгч түмнээ хүндэтгэн урьж байгаа гэнэ.