Францийн газрын тос, байгалийн хийн томоохон компани Total-ын гүйцэтгэх захирал Кристоф дэ Маржери ОХУ-д онгоцны ослоор амиа алджээ. Энэ талаар France-Presse агентлаг мэдээлж байна.
Внуковогийн онгоцны буудалд түүний Falcon нэртэй хувийн онгоц хөөрөх үедээ цас цэвэрлэгч машинтай мөргөлдөж осолдсон гэнэ.
Кристоф дэ Маржери болон онгоцны багийн гурван гишүүн бүгд амиа алджээ.
Эх сурвалжийн мэдээлж буйгаар Кристоф дэ Маржери ОХУ-ын Ерөнхий сайд Дмитрий Медведевийн оролцоотой Гадаадын хөрөнгө оруулалтын зөвлөлийн хуралд оролцохоор ирсэн байжээ.
Хэргийн газар ОХУ-ын Онцгой байдлынхан ажиллаж байгаа бөгөөд цас цэвэрлэгч машины жолооч гэмтэж бэртээгүй байна.
Эх сурвалж: ВВС