Нийслэлийн засаг даргын тамгын газрын зүгээс нэгэн шинэ үйлчилгээг нэвтрүүлсэн нь зорчигч тухайн өдрөө ашиглах 500 төгрөгний тасалбар аван хэдэн ч удаа нийтийн тээврийн хэрэгслээр үйлчлүүлэх боломжтой болж өнөөдрөөс хэрэгжиж эхэллээ.
Бухимдсан иргэд цөөнгүй байсан ч сайшаасан нь түүнээс олон байлаа
Өнөөдрөөс энэхүү шинэ үйлчилгээ нэвтэрнэ гэдгийг огт мэдээгүй иргэд ч байсан юм. Харин өмнө нь энэ талаар дуулсан хэдий ч чухам яг аль чиглэлийн автобусаар хаашаа явах маршрутаа төдийлөн сайн мэдэхгүй иргэд их байлаа. Тэд ирсэн автобус бүрийн үүдэнд зогсон кондукторуудаас чиглэл асууж байсан юм.
Зорчигч Б.Ариунаа
- 500 төгрөгний үнэтэй, өдөржингөө хүчинтэй энэхүү тасалбарын үйлчилгээ таалагдаж байна. Шинэ үйлчилгээний эхний өдөр учраас ард иргэд автобусны чиглэлийг сайн мэдэхгүй нилээн будилж, бухимдаж байх шиг байна. Гэхдээ миний хувьд сэтгэл ханамжтай байна. Одоо харин маршрутуудаа тодорхой болгоод сайн сурталчилах хэрэгтэй байх. Мөн 10, 20, 30 мянгын үнэтэй сарын хүчинтэй тасалбар худалдаанд гаргана гэж яригдаад байсан. Түүнийг ч мөн дэмжиж байгаа.
“Автобус-1” компанийн кондуктор С.Цэцэгмаа
- Иргэд автобусны буудлаас тасалбар авч орж ирээгүй үед кондуктораас 500 төгрөгний тасалбар авч байгаа. Харин энэ нь тухайн автобусандаа л хүчинтэй. Мэдэхгүй орж ирсэн иргэдэд би сайн тайлбарлаж өгч байгаа. Маршрутаа мэдэхгүй будилж, бухимдсан иргэд байгаа ч энэхүү үйлчилгээг сайшааж байгаа нь олон байна. Орж ирж байгаа хүн болгон л чиглэл асууж байна.
Тасалбар борлуулагч М.Оюунчимэг
- Иргэд маршрутаа огтхон ч мэдэхгүй байна. Өглөө ямар автобусанд сууж, яаж явахаа мэдэхгүй байсан нэг эмэгтэй “Би ажлаасаа хоцорцлоо. Хоцорвол цалингаас хасагддаг юм” гээд уйлж байсан. Мөн дамжиж явахыг хүсэхгүй, маршрутаа мэдэхгүй иргэд бухимдалтай байгаа ч зарим иргэд сэтгэл ханамжтай байна лээ. Миний зогсож байгаа автобусны буудал дээр /Цэцэг төвийн/ гурван чиглэлийн автобус хоёр минутын зайтай ирж байна. Өдөрт 500 төгрөгөөр хэдэн ч автобусанд суух боломжтой байгаа нь иргэдэд их ашигтай үйлчилгээ. Тиймээс иргэд өөрсдөө маршрутаа сайн мэдэх шаардлагатай байна.
Өдрийн сурвалжлаган дээр үндэслэн дараах дүгнэлтийг хийлээ. Тэгэхээр цаашид энэхүү үйлчилгээг хэрхэн хийвэл илүү өндөр үр дүнд хүрч болох вэ гэдэг талаар танилцуулъя. Хэрвээ танд санал байвал сэтгэгдлээр үлдээх боломжтой.
ЭНЭ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ДАВУУ ТАЛ ЮУ БАЙВ?
- Иргэд 500 төгрөгний тасалбар авч хэдэн ч удаа нийтийн тээврийн хэрэгслээр зорчиж болно. Энэ нь ялангуяа олон дамжиж зорчдог иргэдэд эдийн засгийн хэмнэлттэй юм.
- Нийтийн тээврүүд богино эргэлттэй, хоёр минут тутам явж байгаа учир иргэд буудал дээр удаан хүлээх шаардлагагүй.
- Зорчигч маршрутаа сайтар мэдэж байвал хүрэх газраа хурдан хүрэх боломжтой.
ИРГЭДИЙН ЗҮГЭЭС ЮУ ШААРДЛАГАТАЙ ВЭ?
- Иргэд өөрсдийн өмнө хариуцлагаа ухамсарлаж автобусны маршруттай танилцаж, чиглэлээ сайн мэдэх хэрэгтэй.
- Энэхүү үйлчилгээ нь нэг талаас эдийн засгийн хэмнэлттэй, нөгөө талаас замын хөдөлгөөний бөглөрлийг сааруулах зэрэг сайн талтай тул иргэд энэхүү шинэ үйлчилгээнд бухимдалгүй, хүлээцтэй хандаж чадвал хэн хэндээ хэрэгтэй юм.
НИЙТИЙН ТЭЭВРИЙН ГАЗАР, НИЙСЛЭЛИЙН УДИРДЛАГААС ЦААШИД ЮУ ХИЙВЭЛ ДЭЭР ВЭ?
- Иргэдэд автобусны чиглэлийг тодорхой болгож өгөхийн тулд автобусны буудал бүрт чиглэл, автобусны буудал, эцэс болон эхлэлийг тодорхой заасан ойлгомжтой зурагт самбар байрлуулах,
- Автобусны жолооч нартайгаа сайтар тохиролцон автобусны буудал бүрийг эцсийн буудалтай нь зарлуулж байх,
- Автобусны тоог нэмэгдүүлж, хүрэлцээтэй болгох,
- 500 төгрөгний тасалбарыг түгээх, борлуулах цэгүүдийг тодорхой болгох. Жишээ нь, буудал бүрт шахам ТҮЦ байгаа тул түүгээр дамжуулах, томоохон супермаркетуудад байршуулах гэх мэтээр шийдэх нь тасалбар түгээгч буудлууд дээр зогсоод "тасалбар аваарай" хэмээн орилдог бүдүүлэг шийдлээс илүү дээр байж болох юм.
Тиймээс нийтийн тээвэрт 500 төгрөгөөр өдөртөө зорчих энэхүү үйлчилгээг илүү төгөлдөржүүлж, сайжруулвал иргэд улам сэтгэл ханамжтай байх болно.
Мөн та автобусны чиглэлийн ХАМГИЙН ОЙЛГОМЖТОЙ МЭДЭЭЛЛИЙГ авахыг хүсвэл ЭНД ДАРНА уу.