“Номын соёлт ертөнц” төрийн бус байгууллагаас Үндэсний 16 дахь “Номын баяр”-ыг зохион байгуулах гэж байна.
Чингисийн талбайд есдүгээр сарын 20-нд болох номын баяр энэ удаад “Ном бол оюун санааны тусгаар тогтнол” уриан дор болох ажээ.
Номын баярын өдөр тэргүүний уншигч хүүхдүүдэд шагнал гардуулах, үнэт ховор номын үзэсгэлэн, хамгийн их уншлагад гарсан, уншлагад гараагүй номын үзэсгэлэн, Ардын уран зохиолчдын бүтээлийн үзэсгэлэн гарах гэнэ.
Мөн хамгийн их уншигддаг уран зохиолын номын рейтингийг тогтоох, номын сангийн шинэлэг үйлчилгээг танилцуулах, ахмад зохиолчид хүндэтгэлийн дэвтэрт дурсгалын үг бичих, зураг авахуулах, номын хандив, зохиолчдын гарын үсэгтэй худалдаа, шинэ номын нээлт, зохиолчидтой хийх уулзалт зэрэг ном тойрсон олон олон үйл явдал болно гэдгийг зохион байгуулагчид мэдээлж байна.
Номын баярыг зохиолчидгүйгээр төсөөлшгүй. Тиймээс ахмад зохиолчид уламжлал ёсоор хүндэт зочноор уригдах ажээ. Өөрийн хүндэлдэг зохиолчийн бүтээлийг, гарынх нь үсэгтэйгээр авах боломж энэ өдөр гарах нээ гэдгийг номын хорхойтнууддаа дуулгая.
Харин ном эрхлэн гаргагч байгууллагууд номоо 5-50% хямдруулан худалдаалах таатай боломж ч гарах юм байна.