Технологийн салбарт хүлээлттэй байсан нэгэн гар утасны зураг ил болсон нь LG-ын V50 ThinQ нэртэй ухаалаг утас байлаа. Уг утас нь 5G сүлжээг дэмжин ажиллах хүчин чадалтай гэдгээрээ онцлог юм.
Ташрамд дурдахад Самсунгийн 5G дэмждэг гар утсыг маргааш буюу хоёрдугаар сарын 20-нд Сан Франциско хотод танилцуулна.
Харин LG-ын V50 ThinQ утсыг хоёрдугаар сарын 24-нд албан ёсоор танилцуулах магадлалтай байгаа аж. Учир нь энэ өдөр Испани улсын Барселон хотод ухаалаг утасны салбарын хамгийн том арга хэмжээ болох “Mobile World Congress” эхлэх билээ. Иймд уг арга хэмжээний үеэр V50 ThinQ-ын талаар илүү их мэдээлэл цацагдах өндөр магадлалтай.
Одоогоор уг ухаалаг утас 4,000mAh батарей, илүү том хэмжээтэй хөргүүрийн систем, хамгийн сүүлийн үеийн Snapdragon 855 процессортой байх нь тодорхой болоод байна.
Эх сурвалж: The Verge