Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа цагдан хорих 461-р хаалттай хорих ангид саатуулагдан, шалгагдаж байсан Л.Бямбаа амиа алдсан хэрэг энэ сарын 24-ний өдөр гарсан.
Уг хэрэгтэй холбоотойгоор ШШГЕГ-ын харьяа 461-р ангийн дарга, Харуул хамгаалалт хариуцсан дарга, ерөнхий жижүүр, ээлжийн дарга, харуул хамгаалалтын ажилтнуудыг ажлын байрны хариуцлага алдсан гэх үндэслэлээр үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.
ШШГЕГ-ын дарга Ц.Амгаланбаяр "ШШГЕГ-ын даргын зөвлөлийн хурлаар тухайн үед үүрэг гүйцэтгэж байсан алба хаагчид буюу давхрын харуул хамгаалалтын ажилтан, дүрс бичлэгийн ажилтнууд, ерөнхий эргүүл, ээлжийн дарга ажлын байран дээр хариуцлага алдсан, сонор сэрэмж алдсан, хяналтаа бүрэн дүүрэн тавиагүй зэрэг байдал тогтоогдсон тул ийнхүү хариуцлага тооцохоор болсон" гэлээ.
Мөн тэрбээр 461-р ангийн хувьд ачаалал ихтэй, хоногийн 24 цагийн турш ачаалалтай ажилладаг гэдгийг тодотгосон юм. Хэргийн мөрдөн байцаалт үргэлжилж байгаа тул үүнээс дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй гэсэн бөгөөд яг ямар хариуцлага алдсан хэмээн ийнхүү хариуцлага тооцож байгаагаа хэлсэнгүй.