“Warner Bros. Pictures”-ийн бүтээл “The Lego Movie 2: The Second Part” хүүхэлдэйн кино өнгөрсөн амралтын өдрүүдэд Хойд Америкт нээлтээ хийсэн даруй “Box Office”-ийн жагсаалтыг тэргүүллээ.
“Comscore”-ийн мэдээлснээр “The Lego Movie” франчайзингийн дөрөв дэх бүтээл болох энэхүү кино өнгөрсөн долоо хоногт Хойд Америкийн кино театруудад 34 сая ам.долларын орлого олсон байна. Хэдий тийм боловч энэ нь 99 сая ам.долларын зардлаар бүтсэн киноны хувьд кино шинжээчдийн таамгаас доогуур дүн болжээ. Мөн 2014 онд гарсан өмнөх ангийн нээлтийн орлогоос хоёр дахин бага үзүүлэлт болсон байна.
Энэ долоо хоногт “Box Office”-ийн жагсаалтыг шинэ кинонууд тэргүүлж байгаагаараа анхаарал татаж байна. Тухайлбал, “Paramount Pictures”-ийн уран зөгнөлт, инээдмийн төрлийн “What Women Want” кино 19 сая ам.долларын орлогоор жагсаалтыг удаалжээ.
20 сая ам.долларын зардлаар бүтсэн энэхүү кино “IMDB”-ээс 3.6 буюу харьцангуй тааруу үнэлгээ авсан байна. Түүнчлэн “Lionsgate”-ийн драм, триллер төрлийн “Cold Pursuit” кино 10.8 сая ам.долларын орлогоор жагсаалтын эхний гуравдугаарт багтжээ.
60 сая ам.долларын зардлаар бүтсэн энэхүү киноны хувьд энэ нь шинжээчдийн таамгийг давсан үзүүлэлт болсон бөгөөд “Cinemascore”-оос "B-" үнэлгээ авчээ.
Н.Номин-Эрдэнэ |@Nominerdene_NDN