Баясаж, догдолж, бачуурч, хорсч, зүрхээ түг түгхийлгэн уншсан “Хагацашгүй”-гээс өрцний минь цаана шуугин хөөрөх гуниг, баярын давалгаа буух болоогүй л байна.
Монголчуудын соёлын хөтөч болоод удаж буй номын баярт анх удаагаа хөл тавьсандаа баярлаад барахгүй нь. Өмнө нь энэ баярын талаар хэдэнтээ сонсч байсан ч цаг гаргаад очих завдал гарахгүй л өдий хүрчээ.
Энэ удаад яагаад ч юм зохиолч Б.Шүүдэрцэцэгийн уншигч шавсан асрыг хараад өөрийн мэдэлгүй очоод уулзмаар санагдсан юм. Сонин, телевизийн мэдээнээс л дүрийг нь харсан бүсгүй зохиолчтой нүүр хагарах тэр мөч миний амьдралд нэгэн гайхамшигт хуудас нээнэ гэж санаагүй. Үгийн сайхнаар утгын “хатгамал” урлаач эмэгтэйгээр “Хагацашгүй” хэмээх бүтээлд нь гарын үсгийг нь зуруулж аваад мордсонсон. Хэзээ уншиж дуусгана даа гэсэн нууцхан “айдас” надад үнэндээ байсаан. Жижигхэн хүүхдүүдийнхээ хоол унд, хувцас хунар гэсээр ном унших завгүй сандруухан хам хум л өнгөрдөг болохоор ийн зүрхшээсэн билээ.
Цүнхнээсээ гаргаж нэг л төвдөхгүй байсан өнөөх номоо зориг гарган нээж үзсэн өчигдөр минь намайг өнийн их мөрөөдөл, өгөөмөр их хайрын дурсамж басхүү асгараад тогтохгүй нулимст харгуйд угз татан аваачсан юм. “Ээж, ээ хоолоо хийгээч ээ” гэсэн үрсийнхээ дуунаар гал тогоонд очсон ч, энэ л номонд тэр чигээрээ хоргодсон сэтгэл минь мэгшин уйлж байлаа.
Хэлмэгдэлтийн үеийн хар шуурганаар хийгээгүй гэмийн төлөөсөнд халуун амиа алдсан орь залуус, өнчирч үлдсэн хөөрхий үрс, өврөөсөө унагасан хөвгүүдээ хэзээ ч эргэж ирэхгүй мөнхийн манаанд үдсэн ээжүүдийн дээлийг нэвчээсэн нулимсыг мэдэрсэн хэн бүхэн хэзээ ч мартагдашгүй гүн эмзэглэлийг цээжиндээ тээн үлдэх биз.
Баясаж, догдолж, бачуурч, хорсч, зүрхээ түг түгхийлгэн уншсан “Хагацашгүй”-гээс өрцний минь цаана шуугин хөөрөх гуниг, баярын давлагаа буух болоогүй л байна.
ГЭГЭЭН ХҮСЭЛ ЦАЛГИСАН ГЭНЭН ХОНГОР АНХНЫ МИНЬ ХАЙР
Өсвөр жаахан охин явахдаа шаварт унасан тугалаа татах гээд хамаг хувцсаа шалбааг болгочхоод халтархан царайлчихсан зогсч байхад чинь хайр булаам цэмцгэр гэж жигтэйхэн өндөр, царайлаг залуу Чулуун хэмээх эр туслахаар ирвэл та яах вэ. Санаандгүй энэ учрал та хоёрын хайрын түүх эхлэх гэгээн болзооны эхлэл байвал яах вэ.
Номонд гардаг энэ хэсгээс хэн бүхний насан багадаа учирсан гэгээн хайрын түүх эрхгүй үнэртэж, үүнээс цааш өрнөх дурлал далласан мөчүүд орь залуу насны диваажин шиг хүслийн харгуйд хөтлөн аваачина.
Хэзээ ч унтарч үгүй болдоггүй, яг л өчигдөрхөн юм шиг оюун
тархинд мөнхийн залуугаараа байх тэр хүнээ та санаж байна уу.
Бүсгүй хүн бүхний зүрхэнд үргэлж халуунаараа оршдог анхны хайр гэж байдаг даа. Хэзээ ч унтарч үгүй болдоггүй, яг л өчигдөрхөн юм шиг оюун тархинд мөнхийн залуугаараа байх тэр хүнээ та санаж байна уу. Ажил, бухимдал, стресст өөрийгөө гээсэн өнөөгийн бид нандин сайхан дурсамжуудаа бодлынхоо алсад асгасаар л явдаг юм байна. Хэчнээн ч асгарч, гээгдэж байсан санахын төдийд л амилаад босоод ирдэг тэр үргэлж залуугаараа гэгээхэн дурсамж минь энэ номноос дахин сэргэж билээ.
Тэр хүнтэй л учрахгүй бол хэзээ мөдгүй зүрх зогсох гээд байгаа юм шиг, тэгсэн хэрнээ уулзах гэхээр улаан нүүр улалзаад, гэхдээ л дэргэдээс нь холдчихвол хорвоо ертөнц хөмрөх гээд байгаа юм шиг тийм их хүчтэй хайртай та нэгэн цагт учирч явсан л байж таараа. Хувь заяаг захиалж болдогсон бол та ийм л хайрттайгаа хэзээ, хаана уулзахыг хүсэх байсан бэ...
ЭХИЙН ЭНЭРЭЛ, ЭЦГИЙН ИВЭЭЛ ШИНГЭСЭН ХҮНИЙ ЗАЯА
Ээжийн ивээл, эцгийн энэрэл гэдэг нүдэнд үзэгдэж харагддаггүй хэрнээ галын дөл шиг үргэлж төөнөн байдаг гэдгийг дахин мэдэрч билээ. Зохиолын гол баатар Сүнжидмаа төрсөн эцгээ хэн гэдгийг мэдэлгүй өсвөр насандаа очсон нь яг л миний амьдрал шиг санагдаж билээ. Аав минь хэн юм бол гэсэн асгарсан олон асуултаар ээжийгээ булсан жаалхан охин ээжийгээ тэнгэрт халихын цагт өөрийг нь гэх өмөг түшиггүй үлдэх хэчнээн гунигтай вэ. Уйлаад очих эхгүй, учирлаад ярих аавгүй орчлонг туулах залуу хүний зам даанч бартаа даваа ихтэй.
Аав минь үгүй юм гэсэн гэж бодож явтал, гэнэт таны хэзээ ч бодож төвдөөгүй зүгээс “Миний охион, аав нь энд байна, аавыгаа уучлаарай” гээд эцэг тань гараад ирвэл та яах вэ. Хар балчиртаа амсаагүй эцгийн энэрлийг хайртай ээжийгээ алдсаны дараа мэдрэх тэр агшин ямархан гэгээн бас ямархан нулимс асгаруулам эгшин байдаг юм бэ.
ХАЙРТАЙ ХҮНИЙХЭЭ ТӨЛӨӨ БЭЛТЭЙ ЭР, ХАЙРТАЙ ЭЭЖИЙГЭЭ Ч ОРХИОД ЯВАХ ҮНЭНЧ ЗҮРХ
Анх дурласан залуугаа өөртөө хайртай болох эсэхийг ч мэдэхгүй хэр нь ганцхан л түүний төлөө цохилох зүрхээ хуурч чадаагүй ариухан сэтгэлийн сайхныг яндах арга алга. Нүд анихаасаа өмнө бэлтэй айлын бэр болгоё гэсэн хөгшин эхийнхээ санааг ойлговч анх л дурласан хүндээ очих үнэнд гүйцэгдсэн агуу сэтгэлийг яанам. Сумын төвөөс Улаанбаатар хүрэх гэж хайртай ижийгээ орхин зугатаж, хадаг тавьсан сэтгэлгүй эрийн гараас мултрахын үнэ цэнэ өнөөх дурлалт хүний төлөө гэсэн бүсгүйн атгахан зүрхэнд оршиж байж. Өөрт нь хайртай болох эсэхийг мэдэхгүй ч хангай шиг энгэрт нь итгэлийнхээ үүрийг засна гэж цээжин хөндүүр амлалт бүсгүй жаахан түүнийг их замд дуудсан байдаг.
Ийм л заяатай юм байлгүй гээд сэтгэлгүй эртэйгээ насан турш дэр нэгтгэж,
зүрхээ насаар нь үхүүлж амьдрах, харин хайрынхаа төлөө хамаг бүхнээрээ
дэнчин тавиад ч болтугай үзээд алдах хоёр тэнгэр, газар шиг ялгаатай.
Эргэлт буцалтгүй хайрласан хүнээ харж, мэдэрч, эрхэлж наадахын жаргалаас нүдээ аниад буцах биш, өмнө таарсан түмэн нугачааг даван байж эргэж уулзахын тавилан заяаны үнэ цэнэ амьдралын хязгаарт л байдгийг та энэ номноос ухаж ойлгоно.
Ийм л заяатай юм байлгүй гээд сэтгэлгүй эртэйгээ насан турш дэр нэгтгэж, зүрхээ насаар нь үхүүлж амьдрах, харин хайрынхаа төлөө хамаг бүхнээрээ дэнчин тавиад ч болтугай үзээд алдах хоёр тэнгэр, газар шиг ялгаатай.
Уншигч та энэ зохиолын Сүнжидмаа байсан бол энэ хоёр сонголтын алиныг нь хийх байсан бэ?
ҮНЭНЧ ХАЙРЫНХАА ТӨЛӨӨ ХАРАМСАХААРГҮЙ ТАВИЛАНГ ТУУЛАХ НЬ
Бидний ихэнх нь хайртай хүнийхээ төлөө тэгэх минь ч яав даа, ингэх минь ч яав даа гэсэн харуусал тээн үлдэх нь олонтаа байдаг. Тэгвэл нэгэнт бүх зүрх сэтгэлээрээ дурласан хүнийхээ төлөө эцсийн бүхнээ золих эр зориг гэж үгээр хэлж дүрслэхийн аргагүй мөнхийн дуудлага байдаг аж.
Хэлмэгдэлтийн хөлгүй далайд унаж, эх орноосоо нутаг заагдаж, хойд хөршийн хүйтэн гянданд халуун залуу нас, алтан амиа бөхөөсөн баатарлаг хөвгүүдийн нэг нь Сүнжээгийн маань хайртай Чулуун нь байх ёстой гэж үү.
Номын сүүлийн хуудсыг эргүүлтлээ хайртай хүн нь амьд байгаасай, ингэж их золиос гаргаж, түүнийхээ төлөө хамаг бүхнээ үрсэн хөөрхий бүсгүйд хувь тавилан хатуурхахгүй байгаасай гэсэн хүлээлт минь амсхийгээгүй билээ.
Бидний ихэнх нь хайртай хүнийхээ төлөө тэгэх минь ч яав даа,
ингэх минь ч яав даа гэсэн харуусал тээн үлдэх нь олонтаа байдаг.
Шаварт унасан тугалаа татах гэж яваад учирсан хотын сайхан залууд дурласан хөдөөний хөөрхөн Сүнжээгийн амьдралд биеллээ олсон мөрөөдөл бүхнийх нь үнэ цэнэ, гэмгүй нэгнийг гэмтэн хэмээн өчиггүй бүрэлгэх хатуу хар нийгэм, өөрт буй бүхнээрээ дэнчин тавьж хил даваад ч болтугай ханиа харъя гэсэн бүсгүйн золиос…
Энэ их хүч уншигч намайг ч хурцалж, амьдралаа эргэн харах, өмнө тавьсан зорилгоо дахин нэг бодож үзээд, илүү ихийг хийж, илүү сайн сайхны төлөө цаг мөч бүхнээ зориулах ёстой юм байна гэсэн зоримог давлагаагаар шагнасан билээ.
Өнгөрч одсон түүхийн буурал хуудаснаа цусанд будагдсан хайр сэтгэл, эхийн энэлэн, хагацлын гашуун дуу бүдгэрээгүй л байна. Энх цагт амьдарч байгаа та бид тэдний өөрөөсөө ч илүү хайрлаж ургуулсан үргэлжлэл болохоор өнөөдрөөс сайхан маргаашийн төлөө илүү их хичээх ёстой…
Төгсгөлд нэг зүйлийг бас хуваалцахгүй өнгөрч чадахгүй нь. Жүжигчин С.Энэрэл, хөтлөгч Ц.Чойжилсүрэн хоёрыг Чулуун, Сүнжидмаа хоёрын дүрд хувиргасан байна лээ. Энэ зохиолоор кино хийвэл мөн ч сайхан бүтээл болно доо гэж сэтгэлдээ кино төсөөлсөөр л явна даа… Мэгшин уйлуулж, сэтгэл догдлуулсан “Хагацашгүй”...
Сэтгүүлч Ж.Цогзолмаа