Ерөнхийлөгчийн дэргэдэх Хэлний бодлогын үндэсний зөвлөлөөс Гадаад харилцааны яам, ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комисс хамтран “Дэлхийн улс орны хэлний бодлого” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгуулж байна. Хэлэлцүүлгийг Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн дарга, Монгол Улсын Ардын багш, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, доктор, профессор С.Дулам удирдан явуулж байгаа юм.
Дэлхийн улс орны хэлний бодлогын талаар харьцуулан судлах, туршлага солилцох, хамтран ажиллах, тухайн улс оронд хэлний бодлогыг тодорхойлдог байгууллагын үйл ажиллагааны талаар харилцан мэдээлэл авах, Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэх Хэлний бодлогын баримт бичигт олон улсын туршлагыг тусгахад өнөөдрийн хэлэлцүүлэг ач холбогдолтой.
Хэлэлцүүлэгт манай улсад суугаа долоон Элчин сайдын яамны бие төлөөлөгчид оролцож, илтгэл тавина.
Мөн Гадаад харилцааны яамны Гадаад сурталчилгаа, соёлын харилцааны газрын захирал Х.Мандахцэцэг, ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комиссын нарийн бичгийн дарга С.Уянга, хэл бичгийн ухааны доктор, профессорууд оролцож байна.