Ирэх долоо хоногт хэлэлцээргүй BREXIT болохоос зайлсхийж Европын Холбоо Их Британид хоёр долоо хоногийн хугацаа нэмж олголоо. Европын Холбооны албан мэдэгдэлд “BREXIT-ийн эцсийн хугацаа болох гуравдугаар сарын 29-нийг ямар нэг нөхцөлгүйгээр дөрөвдүгээр сарын 12 болгож сунгаж байгаа”-гаа онцолсон байна.
Учир нь Их Британи Европын Холбооны сонгуульд оролцох эсэхээ шийдвэрлэх шаардлагатай болох үед хэлэлцээргүй BREXIT-ийн үр дагавар сөргөөр нөлөөлж болзошгүй гэж үзжээ. Их Британийн Ерөнхий сайд Тереза Мэй хэлэлцээрийн төслийг Парламентаар батлуулж чадна гэж Европын эрх баригчдад онцолжээ. Хэдий тийм боловч энэ нь шүүмжлэлд өртсөн байна. Европын Холбооны талаас шаардлагатай бүгдийг хийсэн гэж Европын комиссын Ерөнхийлөгч Жан-Клод Юнкер мэдэгджээ.
Европын комиссын Ерөнхийлөгч Жан-Клод Юнкер “Бид BREXIT-ийг хэлэлцэх, хэлэлцээг эцэслэх талд бүх хүчээ дайчилсан. Өнгөрсөн 12 дугаар сард тодруулга хэрэгтэй байна гэхэд түүнийг нь өгсөн. Нэгдүгээр сард баталгаажуулалт хэрэгтэй байна гэхэд түүнийг нь өгсөн. Өнгөрсөн даваа гарагт дахиад баталгаажуулалт хүсэхэд нь бас л өгсөн. Энэ бүхний дараа Ерөнхий сайд Тереза Мэйтэй хэлэлцээрийн талаар зөвшилцөлд хүрсэндээ баяртай байгаа. Одоо биднээс дахиад шаардах зүйл байхгүй. Британийн Парламент хэлэлцээрийн төслийг дэмжинэ гэж найдаж байна” гэж мэдэгдсэн байна.
Н.Номин-Эрдэнэ | @Nominerdene_NDN