Сибирийн тайгад гарсан түймрийн улмаас өчигдрөөс эхлэн Монгол улсын хойд хэсгийн нутгууд, Дархан, Эрдэнэт, Улаанбаатар зэрэг хот суурин газруудад утаа униар ихээр хуримтлагдах боллоо.
Цаг уур орчны шинжилгээний газрын “agaar.mn” сайтад байгаа мэдээллээс үзэхэд нийслэлийн агаарын чанарыг хэмждэг 12 байршлаас “Мишээл экспо”-д агаарын чанарын индекс 58 буюу хэвийн үзүүлэлттэй байна. Харин үлдсэн 11 байршилд агаарын чанарын индекс одоогийн байдлаар 117-176-ын хооронд буюу “Бага бохирдолтой” болж өөрчлөгджээ.
Бага бохирдолтой үед, хэт мэдрэг хүмүүсийн эрүүл мэндэд сөрөг нөлөөлөл илэрнэ. Зүрх судас, амьсгалын замын архаг өвчтэй, ялангуяа гуурсан хоолойн багтраа өвчтэй хүмүүс нөлөөлөлд илүү өртөнө. Энэ тохиолдолд “Зүрх судас, уушгины архаг өвчтэй хүмүүс, хүүхдүүд, өндөр настангууд гадаа биеийн хүчний хүнд ажил хийх, тоглох хугацаагаа багасгах, нүүрстөрөгчийн дутуу исэл их хэмжээгээр гаргадаг эх үүсвэр (тухайлбал автозам)-ээс хол байх хэрэгтэй” гэсэн зөвлөгөө байдаг юм байна.
Түймрийн утаа нүд хорсгох, амьсгалын замын тогтолцоонд нөлөөлөх, зүрх болон уушгины архаг, хууч өвчнийг сэдрээх зэрэг сөрөг нөлөөтэй. Тиймээс өндөр настнууд, бага насны хүүхдүүд болон зүрх, уушгины өвчтэй хүмүүс илүү өртөмтгий байдаг.
Доор дурдсан аргуудыг хэрэглэж өөрийнхөө эрүүл мэндэд анхаарах хэрэгтэй:
Агаарын чанарын мэдээг харж байх: Та agааr.mn сайтаас яг одоо хотын аль хэсэгт агаарын бохирдол ямар байгааг харж болно. Олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдийг мөн байнга ажиглаж, нөхцөл байдал ямар байгааг мэдэж байх хэрэгтэй.
Гэрийнхээ агаарыг аль болох цэвэр байлгах: Шаардлагагүй бол хаалга, цонхоо онгойлгох хэрэггүй. Хэрвээ агааржуулагч байгаа бол түүнийгээ ажиллуулах хэрэгтэй. Гэхдээ гаднах бохирдолтой агаар орж ирэхээс сэргийлэх шаардлагатай.
Гэрийн доторх агаарыг бохирдуулах ямар нэг зүйл хийж болохгүй: Жишээлбэл лаа асаах, ил зуух ажиллуулах зэрэг нь гэрийн доторх агаарыг бохирдуулж байдаг. Түүнчлэн гэр дотроо тамхи татах нь хамгийн буруу үйлдэл болно.
Тоосны хамгаалалттай амны хаалт танд хэрэг болохгүй: Тоосны хамгаалалт бүхий, эсвэл эмнэлгийн нэг удаагийн амны хаалт нь ямар ч үр дүнгүй юм. Учир нь энэ төрлийн амны хаалт зөвхөн том хэмжээний тоос, шорооноос хамгаалах зориулалттай байдаг. Тэгэхээр уушгиа хамгаалах арга энэ биш юм. Харин “N95” тэмдэглэгээ бүхий амны хаалтыг зүүж болно.
Ус сайн уух: Ингэснээр амьсгалын замын эрхтний чийгшлийг хадгална.
Тоос соруулж болохгүй: Тоос соруулагч ажиллуулах нь гэр доторх тоос шороог бужигнуулж, бохирдуулах сөрөг нөлөөтэй. Тиймээс гэр доторх агаараа цэвэр байлгахын тулд тоос соруулахаас зайлсхийх хэрэгтэй.