Украины Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөгч, инээдмийн жүжигчин, найруулагч, продюсер, улс төрч Владимир Зеленский Монголд амьдарч байжээ.
Тэрбээр Украины Ерөнхийлөгчийн сонгуулийн эхний шатанд 30 гаруй хувийн санал авч, Пётр Порошенкотой хамт дараагийн шатанд өрсөлдөхөөр болоод байгаа билээ.
Зеленский 1978 оны нэгдүгээр сарын 25-ны өдөр Украины Кривой Рог хотод төрсөн байна.
Түүний ээж 40 жил инженерээр ажилласан бол аав математикч, программист, техникийн ухааны доктор профессор Александр Семёнович Зеленский их сургуульд мэдээлэл зүйн багшаар ажиллаж байжээ.
Түүний аав 20 жил Монголд, уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрт ажиллаж байсан аж.
Аав нь Эрдэнэт үйлдвэрт томилолтоор ажиллаж байх хугацаанд Зеленский хүүхэд насаа Эрдэнэт хотод өнгөрүүлсэн бөгөөд Эрдэнэтэд нэгдүгээр ангиа төгсжээ. Дараа нь тэдний гэр бүл Кривой Рог хот руу буцсан байна.
Тэрбээр төрөлх хотдоо сургуулиа төгсөөд Киевийн үндэсний эдийн засгийн их сургуулийн эдийн засгийн институтэд элсэн орж, эрх зүйн чиглэлээр суралцжээ. Гэвч мэргэжлээрээ ажиллаж байгаагүй аж.
Эх сурвалж: Wikipedia