“Оюу толгой” компанийн удирдлагууд 2018 оны үр дүнгээ өнөөдөр танилцууллаа.
2018 оны үйл ажиллагааны зарим нэг үзүүлэлтүүд: Аюулгүй ажиллагаа
2018 онд “Оюу толгой” компанийн аюулгүй ажиллагааны гүйцэтгэл маш өндөр байж, 200,000 хүн цагт ногдох нийт гэмтэл бэртлийн давтамжийн үзүүлэлт 0.16 болсон нь компанийн түүхэн дэх хамгийн сайн үзүүлэлт болж байна. Гүний уурхайн ажил эрчимжиж, ажиллах хүчний тоо жилийн дотор хоёр дахин өссөн байхад ийм амжилтад хүрлээ.
Үйлдвэрлэл, санхүү
2018 оны борлуулалт |
2017 оны борлуулалт |
157 мянган тонн зэс |
149 мянган тонн зэс |
248 мянган унци алт |
111 мянган унци алт |
873 мянган унци мөнгөний агуулга бүхий |
860 мянган унци мөнгөний агуулга бүхий |
746 мянган тонн баяжмал |
724 мянган тонн |
1,180 сая ам.доллар |
940 сая ам.доллар |
Гүний уурхайн бүтээн байгуулалт
Нарийвчилсан инженерингийн зураг, төслийн ажил дуусах шатандаа орсон. Нийт барилга угсралтын ажил 46 хувьд (2019 ны тавдугаар сарын эцсээр 54 хувьтай байна) хүрсэн.
Геотехникийн илүү нарийвчилсан мэдээллийг боловсруулж, улмаар хөрсний чулуулгийн хувьд амаргүй байдалтай тулгарснаар уурхайн загвар, төлөвлөлтөө дахин шинжлэх шаардлагатай болсон. Үүнээс гадна үйлдвэрлэлийн үндсэн босоо амны тоноглолын ажил нэн төвөгтэй, ашиглалтад оруулах үйл явц нарийн, цогц зэргээс үүдэн тогтвортой үйлдвэрлэл 2018 оны аравдугаар сард тооцоолж, мэдээлж байсан есөн сараас ч урт хугацаагаар хойшлох төлөвтэй байна. Энэхүү шинэ нөхцөл байдал бүтээн байгуулалтын хуваарь болон төсөв, санхүүжилтэд хэрхэн нөлөөлөх талаар бид нарийвчилсан дүн шинжилгээ, тооцоолол хийж байна.
Орон нутгийн хамтын ажиллагаа, нийгмийн хариуцлага
Хамтын ажиллагааны гэрээний хүрээнд орон нутагтай хамтран хэд хэдэн томоохон төсөл хэрэгжүүлсэн. Тухайлбал, Ханбогд сумын 600 гаруй хүүхдийн сургууль, 200 хүүхдийн цэцэрлэгийн цогцолбор, Сум дундын малын эрүүл мэндийн төв, Ханбогд-Оюу толгой чиглэлийн 35.1 км хатуу хучилттай зам зэргийг энд дурдаж болно. Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих, ерөнхий боловсролын сургуулиудад аюулгүй байдлын сургалт явуулах зэрэг нийгэмд чиглэсэн төслүүдийг Улаанбаатар хотод амжилттай хэрэгжүүллээ.